
Чанга дэглэмтэй хорих ангиас ялтан оргосон явдлыг хорих ангийн удирдлагууд болон харуул хамгаалалт муу байгаатай холбон тайлбарлаж буй. Тиймээс өнөөдөр ШШГЕГ-аас томилогдсон, дэд хурандаа Н.Хосбаяраар ахлуулсан шалгалтын комисс өнөөдөр тус хорих ангийг зорьсон байна. Ажлын хэсгийнхэн Мааньт дахь 415-р чанга дэглэмтэй хорих ангийг зорьж, энэ хэргийн буруутныг олж, хариуцлага тооцохоор явжээ. Яг одоо Ажлын хэсгийнхэн Мааньтад ажиллаж байна. Оргосон ялтнууд болох Хөвсгөл аймгийн харьяат Э.Лхагвадорж, Говьсүмбэр аймгийн харьят Х.Төвшинтөр нь, Дархан-Уул аймгийн харьяат К.Нурболот нар нь хулгай, хүчин, хүн амины хэргээр 3-24 жилийн ял эдэлж байсан хүмүүс байсан юм.