Хуучин орон сууцны үнэ өсчээ

Хуучин орон сууцны үнэ өсчээ

Хуучин орон сууцны үнэ өсчээ

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн бол өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өсчээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 600 мянган төгрөг байна. Харин Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 700 мянган төгрөгийн үнэтэй байна.

2024 оны арванхоёрдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 200 мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 900 мянган төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.2 хувь буюу 1 сая гаруй төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.  Хан-Уул дүүрэгт 10.3 хувь буюу 438.0 мянгантөгрөгөөр өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 36.9 хувь буюу нэг сая 600 орчим мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 12.0 хувь буюу 400 гаруй мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-15 202.9.46.113

УБ хотод бол байрнаасаа илүү байршил сайтай нь үнэтэй байна. Гол гол театр, үзвэр үйлчилгээ, сургууль соёл, ажил алба бүгд хотын төвдөө байна. Жишээ нь Яармагаас төврүү ирж дуурь, драм эсвэл цирк үзэе, харья гэхэд 2 талдаа сайн явбал 7 цаг явна.
Төвд тоглоомын талбай, усан оргилуур, гараад суухад сандал суудал, цэцэрлэг бүгд байна. Сайхаан сайхан.

Avatar

Хуучины байрууд байрлал сайтай. Орчин сайн.юм юмтайгаа ойр 2025-01-15 202.55.188.108

шинэ барьсан байр нь чанар муутай. ус нь гоожих нь бага халуун ус нь халуун биш бүлээн зэвтэй устай ус шөнө нь тасарна . хана нь нимгэн юм билээ. гадаа тохижилт бол байхгүй газаргүй шамбааралдсан тоглоомын талбай юуч байхгүй гараал шууд зам. хогын пункэр байхгүй. Өөрсдөө хогоо авч гарч хаядаг.

Avatar

Нэргүй 2025-01-15 202.131.225.242

Хуучны орон сууцнууд хамгийн зөв зохион байгуулалттай чанартай байрууд байдаг. Гал тогоо нь тусдаа байх нь маш зөв юм. Хуучны Соц үеийн стандарт яс чанар хамгийн сайн.

Avatar

Ulam ussud bgaarai 2025-01-15 103.168.34.147

huviin ed hurungunii unelgeeusuud saihan bnoo

Avatar

Нэргүй 2025-01-15 202.131.225.242

итгэлтийн буян гэгчээр хувийн хөрөнгөтэй болох боломж олгосон нь ардчиллын буян юм шүү. Түүнээс биш коммунист монголчууд хувийн өмчийг хориглодог байлаа. бүгд нэг хэвэнд цутгасан мэт хувцастай оройдоо аяга лавшаа өглөө зүсэм масло талх иддэг, за тэгээд заримдаа талхан дээрээ элсэн чихэр цацаад хар цайгаар чийгэлж байгаад гулгуулдаг үе байсан юм шүү.

Avatar

zochin 2025-01-15 76.130.42.82

Hamgiin eruul hooltoi baisan bna.Odoo dandaa hor idej,havdar bolj uhetsgeej bna.

Avatar

Иргэн 2025-01-15 139.5.217.212

хуучин унсармаоын 1 өрөө одооны 2 өрөөтэй тэнцэх юм б на байр арай үнэтэй

Avatar

иргэн 2025-01-15 202.9.46.84

5 БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ ТЭСЭХГҮЙ, НУРАХ ГЭЖ БАЙГАА, ЭЛЭГДЭЖ ГҮЙЦСЭН ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЯАХААРАА НЭМЭГДЭГ ЮМ БЭ ? ХАРИН Ч ШАЛДАА БУУХ ЁСТОЙ. МОНГОЛЧУУДЫН ТЭНЭГЛЭЛ ЭЭ ГЭЖ………………..

Avatar

Зочин 2025-01-15 66.181.189.233

Шинэ байрнууд хямд зарах боломжтой болчихсон. Урдаас барилгын материалууд хямд орж ирж байхад улам л шуналтаад үнээ нэмээд байгаа газруудыг Шударга өрсөлдөөний газар нь арга хэмжээ авахгүй бол удахгүй байрыг авдаг биш түрээслэх гэж амьдардаг хүмүүс л олширно. Байрны үнэ 1мкв 1,2 саяд зарах бүрэн боломжтой байгаа одоогын дийлэнх барилгын компаниуд. Гэвч тэд хоорондоо үгсэж үнийг үнэтэй 1мкв 3 саяаас доош буулгахгүй байна. Энэ нь хуучин байрны үнэ өсөхөд нөлөөлж байгаа.

Avatar

Нэргүй 2025-01-15 66.181.180.70

өө тэгээ юу, миний мэдэхээр сүүлийн 5 жил л лав өслөө дөө хөөрхий

Avatar

Нэргүй 2025-01-15 202.55.188.82

хот руу дуртайдаа л шавж байгаа хойно одоо яая гэхэв.эрүүл агаарт хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломж байхад энд биеэ оторлож хэвтэх ,хэдэн малаа зарж байр үнэд оруулж байгаа нь хөдөөнийхөн өөрсдөөшд

Avatar

Иргэн 2025-01-15 122.201.19.99

Мэдээлэл буруу байна

Avatar

Зочин 2025-01-15 103.168.34.85

орон сууцын үнэ 1-т тансаг. 2- т сайн стандарт. .3.-т стандарт гэж ангилж үнэ тус бүрээр .байршлаар гарга .Хэн ч авдаггүй гологдолын үнээр бүү хөөрөгд

Avatar

Zichin 2025-01-15 66.181.161.145

huuchin oron suuts ,ter dundaa ih delguuriin oir hamgiin unrtei,ochij uzehed neeh sejgiin,zarj bga himusnich ichihgui ondr une helj bsn,shine bsit u deerlde,uostoi zavaan zavasn

Avatar

Нэргүй 2025-01-15 203.23.49.49

Дэлхий дээр байхгүй үнэ тавьж хөөрөгдөхөө боль. Иргэд амины сууцаа бариад амьпрах хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-15 66.181.189.233

Тэгээд галаа түлээд эсвэл тогны мөнгөндөө дарлуулаад байж байхдаа таарсан бодолтой ийм эргүү малуудыг яалтай билээ.

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.163.244

Яагаад худлаа хөөрөгдөх цуурхал тараадаг юм бэ

Avatar

Зочин 2025-01-15 66.181.189.233

Шинэ байрны үнэ буувал хуучин байрны үнэ ч дагаад бууна. Шинэ байрны үнийг арай л хөөрөгдөөд байна энэ хэдэн агент нэртэй дундын хүмүүсээс болж:

Avatar

p 2025-01-15 103.111.68.3

huuchnii bairuud sain shuu une ch usuh ni zuv

Avatar

Нэргүй 2025-01-15 202.55.188.86

ашиглалтын хугацаа нь дууссан барилгуудын үнийг өсгөөд байгаа нь олон байр авч түрээсэлдэг хүмүүсээс болдог тэд зах зээл дээрх барилгуудыг үнэ цохин худалдан авч дамлан түрээсэлснээр иргэд шинэ байр авах боломжгүй болгодог үнэ хөөрөгддөг

Avatar

Зочин 2025-01-15 66.181.189.233

Үнэ цохиж авдаггүй барилга суурь ухахаас өмнө хямд үнээр гэрээ хийж авдаг байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж