НАТО-ийн тэргүүн Марк Рутте эвслийн гишүүн орнуудад хандаж батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүл, эсвэл орос хэл сурахдаа бэлд гэсэн уриалгыг хүргүүлэв. Тэрбээр Даваа гаригт Францын Страсбург дахь Европын парламентад үг хэлэхдээ аюулгүй байдлаа хангахын тулд зардалдаа анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон юм.
"Бид одоохондоо аюулгүй л байна. Гэхдээ дөрөв, таван жилийн дараа ийм байхгүй. Батлан хамгаалахын зардлаа нэмэхгүй бол орос хэлний дамжаанд сурах юм уу Шинэ Зеланд руу явсан нь дээр. Би Европын аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Бид дайтаагүй боловч энх тайван байдалтай ч бас биш байна. Тэгэхээр бид батлан хамгаалахдаа илүү их хөрөнгө оруулж, боломж бололцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ бол хойшлуулшгүй асуудал. Иргэний болон бусад чухал дэд бүтцээ бид сайжруулах хэрэгтэй" гэж Рутте хэллээ.
Орос, Украины дайн үргэлжлэхийн зэрэгцээ АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп Европын аюулгүй байдалд анхаарал тавих эсэх нь эргэлзээтэй байна.
ОХУ энэ дайнд ялах юм бол дараагийн бай нь НАТО-ийн орон байх болно гэдгийг Европын цэрэг, аюулгүй байдлын албан тушаалтнууд анхааруулсаар ирсэн. Үргэлжилж буй дайнтай холбоотойгоор НАТО-ийн хэд хэдэн орон батлан хамгаалахын төсөвөө нэмэгдүүлсэн. Тодруулбал, одоогийн байдлаар 32 улсын 23 нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байна.
Дональд Трамп НАТО-ийн орнуудыг өөрсдийнхөө аюулгүй байдалд хангалттай мөнгө зарцуулахгүй байна гэж шүүмжилдэг. Тэрбээр дээрх хоёр хувийг даруй таван хувь болгож нэмэгдүүлэхийг уриалдаг билээ. АНУ-ын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.38 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байна. Мөн Оростой ойр орших зүүн Европын орнууд үүнтэй төстэй хувийг зарцуулдаг. Тухайлбал, Эстони 3.43, Латви 3.15 хувийг тус тус зарцуулж байна. Цэргийн хүчин чадлаараа Европтоо тэргүүлэгсдийн нэг Польш улсын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.1 хувийг батлан хамгаалахад зарцуулдаг.
Харин Германы канцлер Олаф Шольц тэргүүтэй зарим удирдагч Трампийн нэрлэсэн таван хувийг хэт өндөр байна гэдэг. Марк Руттегийн хувьд Трамптай адил таван хувийн зорилт дэвшүүлээгүй ч дор хаяж 3.7 хувь байх ёстой гэж үзэж байна.
Нэргүй 2025-01-15 122.201.23.83
Зөв хэлсэн байна хэнч ойлгохоор.
NATO ( US ARNY ) 0724DHRQWSAFFS 2025-01-15 202.9.41.30
Монголчуудыг яндаа . Нэн тал эх орныхоо төлөө тэмцэж байхад нөгөө хэсэг нь орос хятадын боовны боол царайлж байдаг . Тийм учраас монголд иргэний дайн үүснэ . 2070 оноос гайгүй болноо харин тарихгүй t*******t хүмүүс нь газар дээрээ цаазаар авхуулна .
Нэргүй 2025-01-15 103.212.162.148
bi oros heltei
Нэргүй 2025-01-15 202.126.89.179
Тэгээд,,,,
Нэргүй 2025-01-15 202.9.46.64
Одоо наадах чинь хэрэг болохоо өнгөрсөн. Орос ш/у, техник технологи, соёл урлаг, утга зохиол, хөгжим, кино гээд ер нь юугаар ч дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг биш. Орос хэлтэй байгаад ямар ч шинэ мэдлэг мэдээлэл олж авахгүй, юу ч сурахгүй. Манайхтай харилцан ашигтай бизнес хийдэгчгүй, дээрэлхэхээ л боддог улстай цаашид нэг их харьцах хэрэггүй. Зайгаа барьсан нь ононо
Нэргүй 2025-01-15 122.201.31.190
tegeed hytad bolohuu
Нэргүй 2025-01-15 124.158.105.94
Том тэнэгтээрэй.2 том хөршийн дунд бж.элэнцгий чинь зайгаа барих.найрсаг харилцаатай бж л оршин тогтдог юм бгааз дээ
Нэргүй 2025-01-15 66.181.177.230
Урд хөршийн туршуул л байна шүү
Zochin 2025-01-15 108.77.163.120
Uvug deedes maan yah gej iim 2 tom ulsiig baiguulsan baikh ve.. Bodvo 1 uchirtai l baikhdaa.
Zochin 2025-01-15 98.52.62.180
Харин тиймээ Төрүүлсэн эхээ 2 талаас нь ингэж
хэмэлж зулгааж тасдаж хаяна гэж бодоогүй
байхдаа хөөрхийс…
зочин 2025-01-15 202.126.91.6
НАТО илүү дутуу мөнгө зарж байхаар Украйнд цөмийнн зэвсэгг байрлуулаад л болоо шдээ …
Нэргүй 2025-01-15 202.9.41.30
Харин тийн . Гэхдээ путин хөгшин *л *л царайлаад украйн гэдэг үндэстнүүдийг устгах тэнэг мөрөөдөлтэй . Социалист л***р
кк 2025-01-15 202.21.117.34
Оросуудыг өдөхгүй, өдөөн хатгахгүй бол та нарыг яав л гэж. Нэг дургүйг нь хүргэх юм бол цөмийн бөмбөгөөр хуйхлаад л хаяна. ЕХ гэж жижиг буурай орнуудыг бөмбөгдөж дотоодод нь үймээн самуун дэгдээж хорлон сүйтгэх ажиллагаа явуулахдаа гаргууд. Алан хядагч Изрйалыг дэмжиж з****г сум хэрэгэл нийлүүлнэ. Орос Украйныг хооронд нь алалцуулж сайн алалц гээд зсум з****г нийлүүлнэ. Улс орныхоо сайн сайханд биш бусдыг алалцуулахад хөрөнгө мөнгө хайр гамгүй цацна Зэвхий Европчууд дайн байлдаан хийхгүй л бол
NATO ( US ARNY ) 0724DHRQWSAFFS 2025-01-15 202.9.41.30
Исламын т*******т л***р минь . Алруугаа хутаг шаалгуулхуу . Чи шоронд орноо
Зочин 2025-01-15 202.131.230.162
НАТО анхнаасаа л Орос улсын эсрэг чиглэсэн байгууллага байсан бус уу? Одоо ч Украйныг дэмжиж цэрэг, з****г нийлүүлээд байгаа. Тэхлээр ОХУ-тай цаашид эвтэй сайхан бна гэдэг маш элгэлзээтэй юм даа. Харж л байя. Ер нь хөгшин Ёвроп чинь зуунаас зуунд байлдаж ирсэн тив юм билээ. Энэ уламжлалаа хаяж чадахгүй байхоо.
Нэргүй 2025-01-15 202.126.89.179
Нато яагаачгүй байхад л орос өнхрөад өглөө,,,,чааваас,,,,хирээ мэдэхгүй чадлаа танихгүй байж,,,,дэмий л украинлуу дайрсан юмдаа,,,,
Нэргүй 2025-01-15 103.57.93.35
трамп европыг орхих болтой.
Зочин 2025-01-15 59.153.87.54
Орос украиныг ялбал дараагийн бай: Молдав, Казахстан, Монгол. дараа нь л НАТО ийн орнууд
Зочин 2025-01-15 202.179.25.240
Орос мөнөйхыг эзлэхээр бол хэдэн зуун жил юу хийж байв? ккк
Нэргүй 2025-01-15 66.181.191.64
Сүүлийн хэдэн зуунд Орос их гүрэн болтлоо л Монголын газар нутгаас хумсалж хулгайлж, эзлэн түрэмгийлж ирсэн ийг мэддэггүй хардаггүй, мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй юу, хар мал аа !
Орос Хятад хоёрын зөрчлийн үр дагаварт үлдэж хоцорсон алга дарам газар дээр амьд төдий юм амьсгалж яваагаа ойлгодоггүй, чээжээ балбасан тэнэг юмдаа, чи !!!
Нэргүй 2025-01-15 66.181.191.64
Одоогийн ОХУ-ын Алтайн БНУ, Тагна-Тува Улс,
Буриад Улс….. цөм Монголын газар нутаг ш дээ !
Дараагийн ээлжинд та бид нар !
Хятад байгаагүй бол аль хэдий бид аль хэдий бур иадууд шиг оросоор ярьдаг,
Орос байгаагүй бол бид аль хэдий өвөрлөгчид шиг хятадаар ярьдаг болцгоочихсон байгаа шүү !!!
Нэргүй 2025-01-15 66.181.191.64
Мэдэж ав даа, тэнэг минь дээ !
Иргэн 2025-01-15 202.55.188.35
Үүнээс өмнөх түүхээ сайтар харж ярих. Өнөө аваатай явсан эвлэрч чадсан сэтгэл нь ч адилхан цайлган найрсаг 2 хөрш шүү. Үүнийг дэлхийн 2 р дайнаар авсан газар нутгаа чамласан ЕХ, илүү ихэд шунадаг хэдий ч өрөнд баригдсан АНУ нар салгах гэж их хичээж бгаа. Дэлхийг дахин хуваах гэж тэд улайрч бгаа нь нууц биш.
Нэргүй 2025-01-15 124.158.105.94
20р зуунд мөхлийн ирмэг дээр яаж тусгаар улс үлдсэнээ мартаа юу.Нэртэйгээр нь Чингисийнгазар нутгыг авна гэж донгосооч.Оросын зүтгэлээр том гүрнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөнөө ойлгож яваарай
Нэргүй 2025-01-15 59.153.115.205
Xuts chi. Mongol bl ertnii ix guren, odo bl enxiig saxigch tuwiig barimtlagch buurai oron shu.
Нэргүй 2025-01-15 202.9.46.64
Наадхыг чинь оросууд сонсоод шоолж инээнэ дээ. Хүсвэл бид ганц өдрийн дотор эзэлнэ гээд