Чех дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна

Чех дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна

Чех дэх Монгол Улсын ЭСЯ-наас анхааруулж байна
Сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, ялангуяа залуу хүмүүс мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тодруулбал, гэмт бүлэглэлүүд чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг нь цуглуулж, мөнгө угаах болжээ.
Энэ нь ихэнхдээ Телеграм аппликэйшнээр дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна.
Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар Таны хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй аж. Иймд хуурамч сайтаас болгоомжилж, өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Чех улсын Прага хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажиглагч 2025-01-15 66.181.186.253

Энэ хэрэг телеграммаар хүчтэй давалгаалж байна даа. Мөнгө авч даалгавар гүйцэтгэсэн хүмүүсээр дүүрэн байна.
Түмэн олон минь энэ нөгөө халуун сав тараадаг шиг зүгээр мөнгө өгөөгүй шүү гэдгийг л ойлгоод, эхний 20к орчмыг нь аваад л зогс!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж