Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана

Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана

Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн Засгийн газар шинэ Хархорум хотыг Орхоны хөндийд байгуулах зорилт тавин, ажил эхлүүлээд байна. УИХ-д Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй.

Хот байгуулна гэдэг төлөвлөлтөөс гадна хөрөнгө мөнгө, хугацаа их шаардах том ажил. Гэвч Дархан-Улаанбаатар хотыг холбосон 220 км зам барихад долоон жилийг зарцуулдаг, нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар найм дахь жилдээ “зодоглож” буй улсын хувьд 500 мянган хүн амтай шинэ хот байгуулахад 500 жил шаардахыг ч байг гэх газаргүй тухай яриа үүссэн нь оргүй үг биш. Хэдий асуудал ихтэй ч өсөн нэмэгдэж буй хүн амын тэлэлтийг задлах зорилгоор шинэ хот байгуулах зорилтоосоо ухрахгүй зүтгэж байна.

Урьдчилсан ТЭЗҮ-ээр 500 мянган хүн амьдран суух боломжтой Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум ам. доллар шаардах тооцоо гарчээ.

Иймээс Засгийн газар хот байгуулахад шаардагдах санхүүжилтийн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийднэ, үлдсэн 30 хувийг улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “босгоно” гэж төлөвлөсөн.

Төр үндсэндээ дэд бүтцийг барина.

Одоогоор хот байгуулахад шаардагдах Архангай аймгийн  Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн  Хархорин сумын нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Тодруулж хэлбэл, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв, Монгол Улсын тусгай хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн Орхоны хөндийд Эрдэнэ зуу хийд, Шанхын баруун хүрээний Пунцагдаржаалин сүм, Төвхөн хийд, Шанхын баруун хүрээний хийдийн буурь зэрэг түүхэн дурсгалт барилга, архетиктур, үл хөдлөх дурсгалууд оршдог. Хот байгуулахад хосгүй үнэт дурсгалууд эвдэрч балрах, тоногдох эрсдэлтэй тул уг газрыг хөндөхгүйгээр зэргэлдээх нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан. Ингэхдээ аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн хот байгуулахыг зорьж байна.Орхоны хөндий дэх түүхэн дурсгалт газруудыг үзэх зорилгоор жил бүр 40 мянга орчим жуулчин ирдэг. Хотыг шинээр төлөвлөж, мөн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварласнаар жуулчдын тоо өснө гэж тооцож байна.

Мөн шинэ нийслэлд Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдыг байршуулахаар төлөвлөсөн.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барих. Ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар төлөвлөсөн юм.

Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг шинэ Хархорум хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулна. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэнэ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” нисэх буудал нь 18 гарцтай байна.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна гэж тооцож байна.

Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар дараах улс орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Турк улстай Орхоны хөндийн түүх археологийн олдворыг сэргээх төсөл дээр  хамтарч ажиллах саналаа илэрхийлээд ажиллаж байна.  Ерөнхий сайдын Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын үеэр Хархорум хот дээр эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр ажиллах саналаа илэрхийлсэн. Австрали улстай цэвэр усны шугам хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Болгарь улстай  орон сууцны төсөл дээр хамтарч ажиллаж байна. БНХАУ-тай хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төсөл хамтарч хэрэгжүүлнэ. ОХУ-тай барилгын материалын үйлдвэрлэл,  дэд бүтцийн төсөл дээр хамтарч ажиллана. БНСУ-тай Койка олон улсын байгууллагаар дамжуулан  Шинэ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд танилцуулах дээр хамтарч ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн. Хархорум хотыг байгуулах ажил олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл болно” гэж тайлбарлаж буй.

Мөн архитектор Н.Нацагдорж "Орхоны хөндий Улаанбаатар хотын дараа орох өндөр нягтралтай тул эдийн засгийн өгөөж өндөр. Хот байгуулахад 230 мянган ажлын байр шинээр бий болно" гэж үзэж байна.

Одоогоор дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, эрчим хүчний ТЭЗҮ боловсруулах аж ахуй нэгж тендерт шалгарснаар энэ ажил хийгдэж буй. Энэ онд улсын төсөвт суулгасан хөрөнгө оруулалтаар Хархорум хотын дэд бүтцийн зураг, ус зайлуулах системийн замын ажлын зургууд хийх аж.

Гэвч УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын анхааруулснаар бол дэлхийн 50 гаруй орон нийслэлээ нүүлгэнэ гээд ажил эхлүүлсэн ч ердөө хоёр гуравхан нь амжилттай болжээ.

Монгол Улсын хувьд ч 2009 оноос эхлэн төрийн өмчийн их сургуулиудаа Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авна гэж төрийн шийдвэр гарч байсан ч өдгөөг хүртэл хэрэгжсэн нь үгүй. Мөн Майдар хот байгуулах ажил ч цаасан дээр амилснаас цааш хэтрээгүй. Иймээс шинэ Хархорум хот байгуулах ажил цаасан дээр л амилсан хот болж үлдэх вий гэдэг анхааруулга ч давхар дагаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 57 минутын өмнө 139.5.217.225

Хархорин шиг 2 хот байгуулах мөнгийг нүүрсний хулгайгаар идчихсэн байна ш дээ. Шинэ хотод нэг ч яндангүй, нэг ч гэргүй байх мөн хятадын хурдны галт тэрэг явдаг зам тавих, бүх яамд төрийн их дээд сургууль хүрээлэнгүүд, агентлагуудыг тэнд байршуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.189

гэр хорооллоо орон сууцжуулчаад ингэж хуцаач данхаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.245

Энэ Засагт учралаас ухаантай хүнгүй энэ хотод нь нянбаатараас том даргагүй боллоо. Бүхнийг мэдсэн мудакууд гарч ихж гэнэ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64

Монголын нийслэл яагаад Хархориноос шилжиж энд ирсэн юм бэ ? Бодож үзсэн үү ?
Энд Цайны зам үүссэнээс замын сүлжээ, худалдаа арилжаа, хурал ном үүсч, төвлөр өл бий болсон учраас юм шүү дээ ! Хот ингэж л үүсч бүрэлддэг зүй тогтолтой, хэдэн хүний мөнгө цавчих санаархлаас үүсдэггүй юм аа !
Хамгийн ойрын жишээ нь Астана бна, тэр чинь Алма-Ата гаасаа илүү олонмзамын зангилаа учраас нийслэл болохо ор сонгогдсо юаа !!!

Avatar

Зочин 2 цагийн өмнө 122.201.31.45

Тийм учраас Улаанбаатар хот бизнесийн төв хэвээрээ үлдэх ёстой. Харин шинэ хотын хувьд бол улс төр болон соёлын төв байдлаар хөгжүүлэх нь зүйтэй болов уу. Зүйрлэж хэлбэл, АНУ-ын нийслэл Вашингтон хот нь Нью-Йорк зэрэг том хотуудаасаа жижигхэн байж болоод л байна.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.225.197

ТАЖИКСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2015 ОНД БАС ЯГ ИЙМ ЮМ ЯРИАД ХОТЫН ШАВ ТАВЬЖ БАЙСАН ӨНӨӨДӨР 10 ЖИЛИЙН ДАРАА ЮУ БОЛООГҮЙ ҮЛГЭРИЙГ ДАВТАХ ЮМ БИЗДЭЭ КК

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34

MAH ГУАЙ ҮНЭХЭЭР Л БАЙГУУЛЧИХДАГ ВМ БОЛ ШҮТЬЕЭЭЭЭЭЭ………….

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.50

Монголын эдийн засаг зүүн өмнөд азид уягдаж төмөр замаа дагаад замын үүд улаанбаатарт төвлөрч байхад баруун тийш холдуулдаг нь буруу шийдэл. хар хоринг хөгжүүл. гэхдээ мөнгө зарж нийслэл болгож болохгүй.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.161.217

Төмөр замаа дагаад хөгжил явагдах нь зүйн хэрэг. Түүнээс биш манай улсын эдийн засаг зүүн өмнөд азийн эдийн засагтай юу юугүй уягдаад, холбогдоод шальсан зүйл байхгүй. За тийм байлаа ч манай улсын хүн амын талаас илүү хувь нь нэг газартаа төвлөрч байгаагаас үүсэх эрсдлийг багасгах нь түүнээс илүү чухал. Ер нь бол улсын бодлого нь төмөр замаа дагах ёстой юу, төмөр зам нь улсын бодлогоо дагах ёстой юу?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.94.132

шар хад, мааньтын архины эмнэлэг, асар том шорон гээд 500000 хүрнэ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.23.49.49

Арай шигүү байнаа. Арай сийрэг цаашдаа зам, дэд бүтцээ өргөсгөх, боломжтой байх ёстой Нар буруу эргэж орох зам хийж болохгүй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.23.49.49

Нар буруу эргэж орох тойрогоо засаарай

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 27.253.251.189

Үхсэн ацны 26 тэрбум ичиж нас лрочэээ лаларуудаа 2 тэрбум бараг илүүдэх байх
Тахиан тархитай энэ саармаг саажилттай Учрал буюу энэ Ханацалыгмонгол төрөөс нэн түргэн зайлуулах хэрэгтэй шүүүүүүү

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.232

Зөв шийдвэр.мэдэмхийрэгчид,хийрхэгчдийн үгийг тоох хэрэггүй,урагшаа зүтгээд бай

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.188.37

наад 500 000 хүн чинь ямар ажил хийж амьдрах юм бэ. Бүгд төсвийн ажилтан, үлдсэн нь халамжийн хүмүүс амьдах уж.

Avatar

Зочин 3 цагийн өмнө 122.201.31.122

Шинэ хотод зөвхөн төсвийн ажилтан болон халамжийн хүмүүсийг шилжүүлнэ гэж төсөөлье. Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын бараг тал нь тийшээ шилжиж таарах гээд байна. За тийм биш байлаа ч, багаар бодоход Дарханаас дутахгүй хот бий болох байх.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 71.202.74.210

Их сургуулиудыг төлөвлөгөөндөө оруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.62

Ямар хувийн хэвшил тэгэж мөнгөө цацах юм болдоо

Avatar

Болд 3 цагийн өмнө 202.179.8.4

Ер нь бол зөв шийдэл. Улаанбаатар хотын ачаалалыг бууруулах, эртний төв хотоо сэргээх

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.162.200

Яагаад ийм л***р түгжээ хийдэг юм бэ, хангалттай их зай байгаашт

Avatar

иргэн 4 цагийн өмнө 202.9.46.84

ХАРИН ХОРИН ХОТ 1Ш ЯНДАНГҮЙ ХОТ БАЙХ ЁСТОЙ. ЗАМ ГҮҮРЭЭ ЭХЛЭЭД ТАВЬ. ДАРАА НЬ БУСДААС ГАЗАР ГУЙЖ ЦАРАЙЧИЛДАГ ШҮҮ

Avatar

Зочин 4 цагийн өмнө 122.201.31.16

Улаанбаатар хотыг 15 жилийн дотор 243 ихнаяд төгрөгөөр хөгжүүлэх төлөвлөгөөг 2025.01.10-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрхүү 243 ихнаяд төгрөгийг өнөөдрийн ханшаар тооцоход 70.9 тэрбум доллар болж байна. Хархорум хот байгуулахад 26.4 тэрбум доллар шаардагдана гэсэн байна. Тэгэхээр шинээр хот байгуулах нь Улаанбаатар хотыг тордож сайжруулахаас хямд тусна гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.180.192

126 г, дээр нь засагтай нь аппараттай нь нүүлгэчихвэл аяндаа л шилжилт үүснэ дээ

Avatar

инженер 4 цагийн өмнө 202.70.44.46

Нийслэлээ нүүлгээд хотын асуудлыг шийдчихнэ гэж ярьдаг улсуудад хэлэхэд тийм юм хэзээ ч байдаггүй. Шинэ хот байгуулчихдаг юмаа гэхэд нүүж очих хүн тоотой, нүүлээ гэхэд тэдний орон зайга орон нутгаас нөхдөг учраас Улаанбаатар хотын асуудлыг заавал шийдэх ёстой. 21 зуун гараад 1/4 нь өнгөрчихөөд, хиймэл оюун ухаан хөгжөөд явж байхад хот төлөвлөлтийн талаар тэнэг тэнэг юм яриад ч суух гэж дээ. Хот гэдэг бол бүхэлдээ инженерийн цогц, хамаарал бүхий систем. Үүнийг инженерүүд хийдэг болохоос улс төрчи

Avatar

Зочин 4 цагийн өмнө 203.23.199.221

1 сая/мВт чадал гаргах АЦС баригдвал хот үүсч магадгүй.

Avatar

Mgl 5 цагийн өмнө 66.181.180.172

Ger horooliin gazar olgohgui baival sainsan ehleed Utaan baatraa utaagui tugjrilgui tog dulaanaa shiideh heregtee yumsan

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.135

Муу байж бөө. Хэр чадлаасаа давсан юм төлөвлөх юмаа.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 46.46.192.126

Хархорум хотын иргэд бүгд дэлгүүр гуанз лангуун дээр суухуу,

Avatar

d 5 цагийн өмнө 103.57.92.102

tegvel niisleld barih metro hurdnii zamaa naanaa hiichih ee

Avatar

Хот байгуулалтын инженер мэрэгжилтэй хүн 5 цагийн өмнө 66.181.191.64

Хүний нийгмийн түүхэнд ингэж байгуулсан хот нэгээхэн ч байхгүй ээ ! Эхлээд тэнд ямар нэгэн үйлдвэрлэл буй болг оод, түүнийг дагасан төвлөрөл үүсээд, улмаар хот байгуул алт үүсдэг зүй тогтолто юмаа !Тэхгүйгээр хот байгуулахын тул хот байгуулдаггүй юм. Энэ төсөл хэзээ ч бүтэхгүй !!!
Энэ бол манай дарга ангийхан улсын төсөв идэх л гэж зориуд зохион байгуулж бгаа сайхан нэртэй хуйвалдаан л юм!!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.64

26 тэрбум ! Бас овоо юм цавчих гэж зоригтой шааж бгаа ноход шүү !!! МАН ,АН-ыхан төсөв цавчих, мөнгө идэх дээр л сайхан эв нэгдэлтэй ажиллах юмаа !!!
Бурхан харж байгаа шүү, бузар уу даа !!!

Avatar

d 6 цагийн өмнө 66.181.190.164

Нийслэлээ тийш нь нүүлгэвэл таарна. Дарга нараа дагаад авлигачид нь ч цуг зайлах байх.

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.186.81

Хот байгуулахаас илүү үйлдвэрлэгч орон болох нь л чухал,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.191.143

байгаа ганц хотоо аятайхан аваад явчих чадваргүй байж юун шинэ хот

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.21.100.210

Хамгийн зөв шийдэл. Хөрш орнууд болон дотоодын улс төржилтөөс ангид шуурхай ажиллаж чадвал энэ төсөл хурдан явж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж