НЭМЭЛТ 09:42
Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх алба ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчилжээ. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө видео мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд "Хэдийгээр энэ бүхэн хууль бус мөрдөн шалгалт боловч би Авлигатай тэмцэх албаны мөрдөн байцаагчид руу гарч очихоор шийдлээ. Учир нь ямар нэгэн таагүй үйл явдал, цус урсгахыг хүссэнгүй. Гэсэн хэдий ч энэ үйлдэл минь би тэдний мөрдөн байцаалтыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш юм. Харанхуй, бүүдгэр өдрүүд байдаг ч улс эх орны минь ирээдүй гэрэлтэй байна гэж найдаж байна. Нийт иргэддээ хандаж хэлэхэд, Би та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсч байна. Мөн хүчтэй байгаарай. Баярлалаа" гэжээ.
Уг бичлэг нийтлэгдсэнээс хэдхэн минутын дараа Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрсэн юм. Юныг дэмжигчид болон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан мөрдөн байцаагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн. Улмаар шүүхийн захирамжийг дагуу зарим эсэргүүцэл үзүүлсэн иргэн, албан хаагчийг баривчилжээ. "BBC" агентлагийн мэдээлснээр, Юн одоо Авлигатай тэмцэх газрын төв байранд очсон бөгөөд түүний өмгөөлөгч уг үйл явдлыг хүчтэй буруутгав. Үүнээс гадна, тус улсын сөрөг хүчний удирдагч Пак Чан Дэ ерөнхийлөгчийн эрхээ түдгэлзүүлсэн Юныг баривчилж чадсан гэх мэдээлэлд баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өмнөд Солонгост шударга ёс одоо ч хүртэл амьд байгаа юм байна!" гэж нийтлэв.
ЮН СУК ЁЛЫГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ДАХИН ЭХЛЭВ
Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид энэ сарын эхээр импичментээс болж эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах оролдлого явуулсан ч бүтэлгүйтсэн билээ. Мөн дахин баривчлах ажил явуулна гэж мэдэгдсэн байдаг тул өнөөдөр /2025.01.15/ тус улсын дээд шүүхээс баривчлах захирамжийн хугацааг сунгажээ.
Улмаар 1000 гарай цагдаа, мөрдөн байцаагчийн баг түүнийг баривчлахаар цугларсан байна. Юныг дэмжигч болон шүүмжлэгч аль аль нь ерөнхийлөгчийн ордны гадаа мөн адил цугларчээ. Үүнээс гадна уг ажиллагааг Юны өмгөөлөгчид шүүмжилж, ордны гадна цагдаагийн албатай маргалдав. Юныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр эхэлсэн ч тэрбээр ирээгүй. Улмаар шүүх хурал дөрвөн минутын дотор дууссан.
Цагдаа нар Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны (PSS) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ким Сон Хун, бие хамгаалагчдын хэлтсийн дарга Ли Кванг Ву нарыг мөн адил баривчлах тушаалыг хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэв. Сануулахад, PSS нь өмнөх хугацаанд цагдаа болон мөрдөн байцаагчдыг ерөнхийлөгч Юны өргөөнд орохоос урьдчилан сэргийлэхийг хичээж ирсэн. Түүнчлэн, ерөнхийлөгчийн ордны гадаа цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлэв. Гал түймэр болон онцгой байдлын албаныхан тухайн хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан байна.
Нэргүй 2025-01-15 202.126.90.88
Өмнөдүүд бол тэмцэж чаддаг, босч чаддаг, эсэргүүцэж чаддаг, жагсч чаддаг, хариуцлага тооцож чаддаг, ардчилалаа хамгаалж чаддаг жинхэнэ азарган улс. Хажууд нь хойдууд нь гэж нэг унхиагүй амьтад. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдагаа бурханчлан тахин шүтсэн. Тэр бүдүүн писда нь ам руу нь бэлэн будаа халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.
Нэргүй 2025-01-15 202.9.41.90
Солонгол монголоос шаал өөөр нам дагасан авилгач хулгаачууддаа хатууял өгдөг шудрага шүүх шудрага ниигэм шаарддаг ард иргэдтэй монголд авилгач хулгаач намчингууд бараг ял авахгүй баяжжаадл үлддэг болхоор бүгдл нам төриин ажиллуууу б**с цүнхчин даргадааа пялдага гөлөг болсоорл
Нэргүй 2025-01-15 103.212.162.176
Монгол тэгэхэд яаж гарч ирсэн нь хүртэл будлиантай болохоор чадамжгүй, чадваргүй байсан ч иргэдээ үл тоон зайлахгүй байна шүү дээ!! ОГЦОР!!
Уншигч 2025-01-15 202.126.89.31
Хууль нь зөв, түүнийг хэрэгжүүлнэ гэдгийн жишээ энэ. Үүнийг жагсаж байгаа хүмүүс ойлгож мэдэх хэрэгтэй. УИХ-ийн гишүүд хуулийн хэрэгжилтэд тавих ажлаа илүү түлхүү ажилмаар бн
Нэргүй 2025-01-15 66.181.179.29
Монголд 30 жилийн дараа болно
Оймстой нь болов у 2025-01-15 202.126.88.214
Оймстой нь гозолзуулаад болов уу? тэр л маш сонирхол татаж бна.
Иргэн 2025-01-15 103.10.22.222
Монголд ийм өдрүүд ирэх болтугай, Мөнх хөх тэнгэр ниргэх болтугай авилгач удирдагч, түшмэдүүдийг
Нэргүй 2025-01-15 103.168.34.155
3000 tsagdaa tsuglarsan bga.ugluu 04.20 tsagt ajillagaa dhlev