Ажлаа хийдэггүй ажлын хэсгүүд!

Ажлаа хийдэггүй ажлын хэсгүүд!

Ажлаа хийдэггүй ажлын хэсгүүд!

Нийслэлд аливаа ажлыг санаачилж хэрэгжүүлэхэд, эсвэл олны анхаарлын төвд орсон хэргүүдийг шийдвэрлэхийн тулд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулдаг. Тухайн байгуулагдсан ажлын хэсэг ямар ажил хийж, хэрэгжүүлсэн нь тодорхойгүй. Сүржин нэртэй ажлын хэсэг байгуулж дарга томилдог нь бараг бичигдээгүй хууль болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч ажлаа хийж, хэрэгжүүлж үр дүнд хүрч шийдвэрлэсэн нь үгүй. Тухайлбал, бидний сайн мэдэх нүүрсний хэрэг, ногоон автобусны хэрэг, утаа зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд ажлын хэсгүүд байгуулсан байдаг. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2025.01.14/ жагсаалын үеэр иргэдийн тавьсан шаардлагыг дүгнэх ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал,

Жагсаалын үеэр иргэдийн тавьсан шаардлагыг дүгнэх ажлын хэсэг байгуулав

Энэ сарын 11-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Засгийн газар огцор” жагсаал зохион байгуулсан. Жагсаалын үеэр тавьсан иргэдийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх, санал танилцуулах үүрэг бүхий ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Шаардлагын дагуу авах арга хэмжээг ЗГ-ын хуралдаанд танилцуулна гэж Хууль, зүйн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.01.14/ мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.

МАН шинэ Засгийн газрыг төвхнүүлэх ажлын хэсэг байгуулав

МАН-ын Удирдах зөвлөл /2024.07.02/ хуралдаж МАН шинэ Засгийн газрыг төвхнүүлэх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал,  Баялгийн сан, орон сууцжуулах хөтөлбөр, авлигатай тэмцэх ажиллагаа, хүний эрхийг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг дэмжих гэх мэтчилэн томоохон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Ажлын хэсэг нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй.

Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2025.01.14/ хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын тухай багц хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар шүүмжлээд хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгуулах зарчмын санал гаргав. Ажлын хэсгийг байгуулах талаарх байнгын хорооны тогтоолыг гишүүдийн олонх дэмжжээ.

Утааны сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулав

УИХ-аас Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллаж буй. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтжээ. Ажлын хэсэг агаарын бохирдол, утааны хяналтын сонсгол хийх бэлтгэх хангах юм. Харин олон нийтийн зүгээс утааны сонсголыг Төрийн ордонд бус нийслэлийн хамгийн их утаатай хэсэгт, газар дээр нь гэр хороололд очиж хийхийг уриалаад байгаа билээ.

Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулж байв

2023 онд Тухайн үед Г.Занданшатар УИХ-ын дарга байхад түүний захирамжаар нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулж байжээ. Ажлын хэсгийн ахлагчаар одоогийн хотын дарга Х.Нямбаатар ажиллахаар болж байв. Түр хорооны гишүүдээр нь Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар ажиллахаар болж байжээ.

Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулахаар болжээ

Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа буюу 2024 оны нэгдүгээр сард мөн л  "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг өгч байжээ. Энэ дагуу түр хороог байгуулсан байна. Түр хорооны бүрэлдэхүүнд тухайн үед УИХ-ын гишүүн байсан нэр бүхий гишүүд ажлын хэсэгт багтаж байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ.

Энэ мэт баахан ажил хийдэггүй ажлын хэсэг байгуулсан. Ингэж явсаар хэсэг хугацааны дараа ажил нь үр дүнгээ өгөхгүй байсаар татан буугддаг. Жишээлбэл, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2023 онд татан буулгаж байсан. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард дахин байгуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулахаар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.64

Ердөө их амархан л доо ! Хамгийн гол нь НҮҮРСНИЙ хэрэг л нэг тийш болоод шийдэгдвэл бусад нь тэр маягаар гялс шийдэгднээ ! Махай ЗГ-ын нүдээр нь нүүрс цувж бнаа, эни йгээ л нэг тийш болговол бусад нь аяндаа л бүтнэ шүү дээ !

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34

МЭДКҮҮЭЭ МОНГОЛЧУУД ДЭЭР ДООРГҮЙ ЯМАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРВОЛ АЖ АМЬДРАЛД НЬ АХИЦ ДЭВШИЛ ГАРАХ ЮМ БҮҮМЭДЭЭ…..ЮУН ТҮРҮҮНД АРД ИРГЭД НИЙТЭЭР ҮЗЭД БОДЛОО ӨӨРЧИЛӨХ ХЭРЭГТЭЙ САНАГДАНА.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.64

ТИЙМЭЭ ! Ард нийтээрээ үзэл бодлоо Үндсэн хуулийнхаа дагуу өөрчлөх хэрэгтэй байнаа !!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.4

Ажлын хэсэг байгуулж, асуудлаа нэгтгэж, судалж, шийдлээ тогтоогоод дараагийн нэгдсэн хуралдаандаа танилцуулж, ажлын хэсгийн дүгнэлтдээ үндэслээд эцсийн шийдвэрээ гаргуулаад явдаг жишиг угаасаа л хаа сайгүй байдаг шд. Хувийн компанид ч асуудал бүр дээр ажлын хэсэг гаргадаг шд. Гайхах юм еөр алга. Өөр бичих сэдэв зөндөө л байхад ийм хөгийн өнгөцхөн, ичиж үхмээр сэдэв барьж аваад байхдаа яах уу дээ. Ха ха.

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 202.21.104.2

Ард түмэн Засагт эгдүүцэж жагсаал тэмцэлдээ хүрээд байхад Ард түмний төлөөлөл УИХ яагаад эрхээ хэрэгжүүлэхгүй байгаам бээ? УИХ бол Бага ард түмэн гэдэг биз дээ? Төлөөллийн байгууллага биз дээ? Үндсэн хуулиар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдэх эрх нь байгаа ш дээ.ккк

Avatar

ЗОЧИН 5 цагийн өмнө 66.181.181.146

ЗАЙЛЦГААГААЧ ЭЭ ТИЙМ БАЙЖ САР БҮР 7 САЯЫГ САР БОЛГОН АВНА ИЧИЖ АМЬДАРЦГАА

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 188.162.254.65

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.94.227

Дээдэх нэг л суудлаа олохгүй бна. Бараг жил болж байхад засгийн газраа төвхнүүлэх ч гэх шиг…
Угаасаа чадамжгүй засгийн газар байгуулагдсан болохоор яагаад ч төвхнөж чадахгүй нь тодорхой юм даа. Иймд буух нь хамгийн аль алиндаа ээлтэй зам мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж