"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

Ажил хийж байгаа иргэд, тэр дундаа залуучуудын олонх нь нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлснөөс тэр мөнгөө банкинд хадгалуулсан нь дээр гэж үздэг. НДШ-ийг хөдөлмөрлөж байгаа хүн ирээдүйдээ нөөж байгаа хөрөнгө оруулалт гэж тодорхойлдог. Гэвч Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтолцоогоор насаараа хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүн өтлөх насандаа амьдралын энгийн хэрэглээнд шаардагдах тэтгэврийг тогтоолгож чаддаггүй гэх шүүмжлэл бий. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржоос тодрууллаа.

НДШ ДААТГУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ХУВААЛЦДАГ

Тэрбээр "Нийгмийн даатгалын байгууллагатай 60 мянга орчим ажил олгогч байгууллага харилцан ажиллаж байна. Үүн дотор 1,2 сая албан журмын даатгуулагч, 190 мянган сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч байна. Мөн 200 мянга орчим даатгуулагч нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг.

Нийгмийн даатгал гэдэг нь тухайн даатгуулагчийн орлогын бууралтыг нөхөх, даатгуулагчдад учирч буй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг систем гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл даатгуулагч залуу, орлоготой байх үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэг эрсдэл гарах үед тухайн даатгуулагч болоод тухайн даатгуулагчийн ар гэрийн санхүүгийн бололцоо буурдаг. Энэ үед буурсан орлогыг нь нөхөж өгөх зорилготой юм. Залуучууд харьцангуй ажилтай, орлоготой, хөдөлмөрийн чадвартай байна. Нийгмийн даатгалын харилцаанд өнөөдөр төлөөд маргааш нь шууд авдаг тохиолдол ч байна. Эсвэл бүр 10,20 жилийн дараа авдаг тэтгэврийн харилцаа ч байна. Залуу хүмүүст ихэвчлэн түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг асуудлууд тохиолддог. Тэтгэвэр авах насанд хүрээгүй учраас залуучуудад нийгмийн даатгалын үйлчилгээ хол юм шиг санагддаг.

Өнөөдрийн байдлаар бид улсын хэмжээнд 506 мянга орчим иргэнд тэтгэвэр олгож байна.

Нийгмийн даатгалын сангаас хэн ч үйлчилгээ авдаггүй байсан бол өнөөдөр тэдгээр иргэдийн санхүүгийн эрсдэлийг нөхөх боломжгүй шүү дээ. 2024 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар 6.8 их наяд төгрөгийг тэтгэврийн сангийн санхүүжилтэд олгосон. Улсын нийт төсвийн 20 орчим хувьтай тэнцэх хөрөнгийг зөвхөн тэтгэвэрт зарцуулж байгаа. Нийгмийн даатгалд даатгуулсан бол ямар төрлийн даатгалд, ямар хугацаагаар даатгуулсан гэдгээсээ хамаараад өөртөө тохиолдсон санхүүгийн буюу нийгмийн эрсдэлээ нийгмийн даатгалын сантай хуваалцах боломжтой юм.

НДШ ХУВЬ ХЭМЖЭЭ ХУУЛЬЧЛАГДСАН БАЙДАГ

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хуульчлагдсан байдаг. Албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхлээд авсан цалин хөлснөөсөө даатгуулж байгаа иргэдийн хувьд ажил олгогч 12.5 -14.5 хувийг хариуцан төлдөг. Харин даатгуулагч иргэд 11.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нийтдээ 24-26 хувиар цалин, хөлснөөсөө бодож төлөгддөг.  Мөн сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийнхөө нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан орлогоос 13.5 хувийн шимтгэл төлнө.

Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан.

Гэхдээ тухайн жил бүрдүүлсэн нийгмийн даатгалын сангийн орлого, хэрэгцээт зардлыг тооцож он, оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар УИХ-аар хуульчлан батлагддаг. Улс орон болгон өөрийн нийгмийн онцлог, хөгжил, эдийн засагтай уялдуулж нийгмийн даатгалын хувь хэмжээгээ тогтоодог. 36 хувиас дээш шимтгэл төлдөг орнууд бий. Манай улсын хувьд дундаж тогтолцоонд хамаарна" гэв.

ЭНЭ ОНД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД 22 ЖИЛ НДШ ТӨЛСӨН БАЙНА

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар тэтгэвэр тогтоолгох нас болон НДШ төлөх хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжээд явж буй. Иймээс энэ онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эрэгтэй /60 нас/ эмэгтэй /55 нас/ хамгийн багадаа 22 жил НДШ төлсөн байх шаардлага тавигдаж буй юм. Хэрвээ энэ жил тэтгэврийн насанд хүрсэн ч НДШ төлсөн хугацаа 20 жил байгаа тохиолдолд үргэлжлүүлэн хоёр жил ажиллаж, эрэгтэй 62 насандаа, эмэгтэй 57 нас хүрч байж тэтгэвэр авах нөхцөл болзлыг хангах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.53

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байхаар хуульчилсан гэхдээ жил бүрийн төсвөөр эргэн харна гэж байгаа нь хуулиа зөрчдөг манайх шиг нөхцөлд нэмэх нь тодорхой гэсэн үг. Бууруулаа гэснийг битгий нэмээч гэж ойлгож сонсоод байгаан байхдаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.53

Тэтгэвэрт гарах нь санхүүгийн эрсдэлд өртөж буй хэрэг биш юм. Хэрэв цалингаас залууд нь ингэж ихээр авдаггүй байсан бол НДд төлөх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж тэтгэвэр горьдохгүй байх байсан юм. Эрсдэлээс сэргийлэх хэрэгсэл нь өөрөө санхүүгийн эрсдэлийг бий болгодог тэнэг систем

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.189

ШИМТГЭЛ НЭМЭЭГҮЙД БАЯРЛАЖ ЯВ ГЭЖ БГААН ШҮҮ ХАРАХЛ ИДСЭН МАН

Avatar

Zochin 2 цагийн өмнө 202.55.188.83

niigemiin daatgal tuluud nemer bga yum u tamine ard irgedde enerelgui huulitai mgl oron bolson shde tamine

Avatar

монгол 4 цагийн өмнө 122.201.27.79

Цэрэг цагдаагийнхан улсаас 100 хувь даалгадагийг 50 хувь болгох хэрэгтэй дээрээс нь тэд 4 улирлын хувцас үнэгүй
22 дээш жил НДШ тасралтгүй төлчихөөд 55 хувийн буцааж авах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.47

Хөгжилтэй орных шиг татвараа авч чаддаг. Харин хамгийн буура хөгжилтэй орных шиг амьдруулж бас чаддаг

Avatar

НДС-аас олгодог тэтгэврийн %-ийг нэмэх ёстой!! 5 цагийн өмнө 202.21.104.2

НДШ-д насаараа төлсөн мөнгөнийхөө 45%-ийг л тэтгэвэрт гарахаараа авдаг. 100₮ төлөөд 45₮ буцааж авдаг гэсэн үг. Мөнгөний ханшны уналтыг ч тооцдоггүй. Өнөөдрийн 100₮ 20 жилийн дараах 1,0 сая төгрөг. Гэхдээ 100₮-ийн 45₮ л гэж тооцно. Сар бүр цалингаас НДШ, ХАОАТ бараг 40% суутгана. За яахав, эв санаагаа нэгтгээд төрийн халамж, тэтгэмж зайлшгүй хүмүүстээ өгдөг юм бж. Хувийн АА-тай малчид, НДШ төлөөгүй хүмүүст яагаад өгөх ёстой юм? Үүнд л эгдүүцэж бн. Тэтгэврийг ядаж 60%-иар тооцох ёстой!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 45.117.34.139

45 хувь чинь одоо бүр 40 хувь болж байгаа. Хэн ч үүнийг тоохгүй юм. Иргэд хэзээ эрх ашгийнхаа төлөө тэмцдэг болох вэ?

Avatar

НДШ арай өндөр байна 26 хувь 5 цагийн өмнө 202.179.18.152

НДШ арай өндөр байна 26 хувь Энэ сэтгүүлч нарт хэлэе би НДХ ажиллаж байсан одооны энэ 26 хувь бол бусад улстай харьцах юм бол өндөр маш өндөр шүү арай юм багш эмч нарыг ядаж 18 хувь бас 18-30 насны залуучуудыг НДШ төлж болно болохгүй өөрийн хүсэлтээр гэсэн заалттай баймаар байна ядаж энэ ажиллах хүч олдохгүй байна гээд байгаа асуудал чинь нөхөхдөнө

Avatar

Улс төрчий гар хөл НДС 5 цагийн өмнө 66.181.179.29

НДС өөрөө улс төрч нарын нэр хүндээ дээшлүүлэх хэрэгсэл болсонд харамсалтай.НДШ төлөөгүй иргэдийг ажилсан жилийг нөхөн тооцох нэг удаагийн хууль эсвэл малчины НДШ 50% бууруулах эсвэл бүх тэтгэвэр авагчийн ижилхэн 100к нэмэгдүүлэх хүчний байгуулга НДШ төлөхгүй гээд энэ дампуурал бодохоор дургүй хүрдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж