Шавь нь дасгалжуулагчаа, багш нь шавиа, тамирчид бие биенээ хүчирхийлж, зодож, бэлгийн дарамт үзүүлдэг байдал спортын салбарт ужгирлаа. Олон нийтийн сүлжээнд эхнээсээ бичлэг нь цацагдан, иргэдийн шүүмжлэлтэй тулж байна. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн тамирчдын ёс зүйгүй үйлдэл, хэлсэн үг спортын салбарынхны нэр хүндийг гутааж байгаа нь харамсалтай. Хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн залуу тамирчин Ж.Энхтөрийн ёс зүйгүй үг, үйлдэл олны дургүйцлийг хүргэсэн бол өчигдөр олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон бичлэг цацагдав.
Тамирчны алдар хямдхан олддоггүй. Тэр утгаараа тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд хөлс хүч, нойр хоол, бэртэл гэмтлийг даван туулахаас гадна сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг.
Тамирчны сэтгэл санаа тавгүй, ямар нэг асуудалд зовниж түгшсэн, айж сандарсан бол амжилт гаргаж чадахгүй. Сэтгэл зүй гэгч маш чухал гэдгийг спортын сэтгэл судлаачид онцолдог. Гэтэл хамгийн ойр дотно ажиллах ёстой багш, дасгалжуулагч нь хүчирхийлэл үйлдэж байгаа нь спортын салбарт хүчирхийлэл хэрээс хэтэрсний нэг илрэл гэж олон нийт үзэж буйг үгүйсгэх аргагүй. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай болгохын зэрэгцээ сайн хүмүүжил олгохын тулд спортоор хичээллүүлэхийг илүүд үздэг. Гэвч сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гарчээ. Харамсалтай нь, энэ бүхэн ил биш нууцлаг явсаар иржээ.
Энэ асуудлыг анх удаа олон нийтэд ил болгосон “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааг 2019 онд Эмэгтэй удирдагч сангаас хийжээ. Тухайн үед бокс, жүдо, буудлага зэрэг спортын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдыг судалгаандаа хамруулсан байна. Энэ талаар тус сангийн тэргүүн М.Болормаа ярихдаа "Сангаас 2019 онд анхны судалгааг хийж, тамирчин болон дасгалжуулагч нийлсэн 59 хүн хамрагдсан. Үүнээс есөн хүнтэй нь ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд судалгаанд 27 эмэгтэй тамирчин, нэг дасгалжуулагч, 29 удирдах албан тушаалтан оролцсон.
Судалгааны дүнгээс үзэхэд, спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт нуугдмал байгаа бөгөөд энэ нь эмэгтэй тамирчдын сэтгэл санаа, бэлтгэл сургуулилалт, амжилтад сөргөөр нөлөөлдөг гэх дүгнэлт гарсан.
Спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг цаашдаа өргөн хүрээнд хийх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Энэ бүхнийг салбарын бодлого, дүрэм журамдаа тусгах шаардлагатай гэж үзсэн. Мөн судалгаа хийсний дараа спортын салбарын бүх холбоодын түвшинд жендерийн үзэл баримтлалын хууль, бодлого, хөтөлбөрт тусгах ажлыг системтэй эхлүүлэхэд дэмжлэг их хэрэгтэй байна, үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн цаашид хамтран ажиллах стратеги боловсруулах, тамирчдын жендерийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулах, удирдлага албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, лобби болон нөлөөллийг бий болгох, эмэгтэй дасгалжуулагч бэлтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж дүгнэсэн. Мөн эмэгтэй тамирчдын хувцас солих өрөө, усанд ордог өрөө гэх мэт ажлын нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай байсан. Учир нь эмэгтэй тамирчдын ярьсан кейс дээр гэхэд, олон улсын тэмцээнд оролцохын тулд жингээ үзүүлэхэд тэр хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс байдаг гэдгийг хэлж байсан. Тэр хүмүүс нь инээлдэж шоолох тохиолдол гарна. Зарим нь жиндээ хүрэхийн тулд үсээ тайруулж, дотуур хувцсаа хүртэл тайлдаг тухай ярьсан. Ер нь жүдо, чөлөөт бөх гэх мэт ойртож бэлтгэл хийдэг спортод эмэгтэй дасгалжуулагчдыг бэлдэх хэрэгтэйг хэлж байсан" гэв.
Энэ судалгааны үр дүнгээр эмэгтэй тамирчдын бэлтгэл сургуулилалтаа хийх орчинд анхаарч, дасгалжуулагч болон тамирчдын хооронд байгуулдаг гэрээнд энэ талаарх заалтуудыг тусгаж өгсөн байна.
Сүүлд 2021 онд Олимпийн аварга Н.Түвшинбаярын хэрэг гарсан бол мөн 2021 онд Монголын 15 хүртэлх насны охидын багийн менежер асан Б.Учралсайхан Өмнөд Солонгост болсон зүүн Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр багийнхандаа бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан нь тогтоогдож, FIFA-гаас шийтгэл хүртсэн. Харин Б.Учралсайхан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ үгүйсгэсэн байдаг. FIFA-гаас Б.Учралсайханд 10 жилийн хориг оногдуулсан байдаг.
Нэргүй 45 минутын өмнө 202.9.41.110
Монгол улсыг дэлхийдтаниулц нэр хүндийг нь өсгөдөг ганц хоёр спорт бол жудо юм.Өөөр төрлөөр монголчууд дэлхийд хэн ч бишээ. Гэтэл Женко Баттулгын нэрийг гутаах гээд жудогийн дасгажуулагч олон улсын шүүгч Энхцэцэгийг гоочилж байгаа нь тамын тогооны үлгэрийг санагдуулж байна.Цагдаа шалгаад дүнг танилцуулсны дараа яг юу болсон нь тодорхой болно. Түүний дараа үзэл бодлоо илэрийлэх нь зөв юм
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Женкогийн булай бузар хүмүүжил, боловсролгүй тэнэг зан араншин Монголын Жюүдогийн салбарыг бузарлаж гүйцсэн юмшүү дээ ! Одоо жүдогийн шигшээг тараагаад, бүх секц дугуйланг хаагаад хэдэн жилийн дараа цоо шинэ хүмүүстэйгээр, цоо шинэ сургалттайгаар эхлүүлэх хэрэгтэй ш дээ ! Монгол гэдэг улс жүдотой жүдогүй,Женк огүй орчлон ертөнцөд оршсоор байх болно !!!
Нэргүй 1 цагийн өмнө 47.227.179.89
шар хадандаа буцаж хэвт.
З 2 цагийн өмнө 76.220.74.140
Угаасаа ямар ч боловсролгүй хөлдүү нөхдүүд жаахан амжилт гаргахаараа бүдүүлэг авирлаж яаж тэнэгтэж байгааг бид олон харсан. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос далдуур өчнөөн хүчирхийлэл явагдаж байгаа. Түвшинбаярын хэргээс өмнө Жeнко Баттулгааас сэтгүүлч Түвшинбаяр хүн зодсон тухай асуухад Юу гэж тийм юм байх юм бэ ямар ч хүн зодсон асуудал байхгүй гээд хамгаалаад өнгөрч байсан. Дараа нь харамсалтай хэрэг гарч байх жишээтэй.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.64
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Женко өөрөө санд мэнд Булган яваад, орой гэгч ирж саналаа өгч байс ныг санацгаая !
Түвшинбаяр тэнд хүн зодоод Женко биеэр очиж цагдаа, хуулийнхныг аргалаж зохицуулаад ирсэн юмшүү дээ !
Муу хүний балаг мөн ч их шүү дээ ! Багадаа айл ухаж явсан хулгайчийг ингэж өргөмжилсөн тэнэг сонгогчдыг х****л идээсэй билээ !!!
Зочин 2 цагийн өмнө 202.126.90.85
Женкогийн хүмүүс шүү дээ, ойлгомжтой, сонгодог жишээ нь Түвшинбаяр
Zochin 2 цагийн өмнө 139.5.219.140
enhtsetseg gej hazgai heltei uvs avgaig IJFd gomdol meduulj ajilgui bolgo. uvsuud dandaa ingej novshirdog hogiin humuus.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.155
новшийг хатуу шийгэж зайлуул сан нь дээр
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.197
ЭНЭ АЙМШГИЙН ХАРГИС АВГАЙ ШОРОНД ОРЖ, ШҮҮГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧЫН КАРИЕР НЬ ДУУСГАВАР БОЛОХ ЁСТОЙ
Нэргүй 3 цагийн өмнө 202.21.109.18
бузар хогнуудад шудрага ёс үйлчилдэг юм уу? хууль ёсыг уландаа гишгэсэн хүн хогнууд!
зоч 4 цагийн өмнө 202.9.46.31
Бөх гээчийг хайрлаад хүндлээд байхад өчүүхэн бярандаа сагаад байх юм. Тэднийг хатуу ёс журамтай болгож шийтгэл оноож байх чухал
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.176.62
Орон нутагт нэг бөх охинийг тураач чи гээд эсгийд боож байгаад бусадаар дэвслүүлж байгаад амь насыг нь байхгүй болгож байсан
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.47
Ер нь Монголын хэдхэн тамирчин алдаандаа сагдаг зантай. Хүчирхийлэлд өртсөн тамирчид нь олон нийтэд дэлгээд салбараа цэвэрлэх хэрэгтэй
Нэргүй 5 цагийн өмнө 202.70.38.50
FIFA шиг л байл даа манайхан шууд эрхийг нь хас
ИРГЭН 6 цагийн өмнө 103.57.95.137
Хүчирхийлэгч Энхцэцэгийн Шүүх эрхийн хасах хэрэгтэй,
Чи 6 цагийн өмнө 193.29.139.172
Чи шүүж шийддэг юм биш ул улсын иргэн!
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Ул улсын иргэн юм бол улных нь хуулиар шийтгэх хэрэгтэй, кх кх кх
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.191.64
Эсгийд боогоод чулуугаар нүдчихээрэй ! Улныханд яг таарсан шийтгэл болно.