Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүллээ

Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүллээ

Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүллээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2025.01.14/ ээлжит бусаар хуралджээ. Хуралдаанаар,

  1. Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ.

Жилийн инфляц 2024 оны арванхоёдугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ. Ийнхүү инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгосон гэж дүнгэжээ.

Мөн гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал буурахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байгаа аж.

Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 30 минутын өмнө 139.5.219.140

togrogiin hannsh navs unaj deer n uls huugiin orlogoos 10% tataj bsina. udahgui mongoliin buh bank dampuurah tul ali boloh hurdan hadgalamjaa tataarai.

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 202.21.104.2

ккк. Зөөз бүсийг нь улам чангалаад алахаар шийдэв бололтой. Үнэ, татвар нэмэгдсэн, цалин цүү хаанаа ч хүрэлцэхгүй байхад банк ЗБН нэрээр мөнгө гаргахаа багасгах юм бн тээ? Энэ юу гэсэн үг вэ гэж үү? Банк зээл, санхүүжилт олгохоо багасгаж мөнгөө өөртөө хадгална аа л гэсэн үг. ААН-үүд, ипотекийнзээл авах хүмүүс.. гээд ер энэ улсад банкны гар харж амьдардаг, юм хийдэг хүмүүст бас л нэг дарамт. Одоо жинхэнэ феодал, боолын нийгэм, хамжлага ард боллоо л доо. Бид яг хаашаа явж байгаа вээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж