СЗХ-ны саарал томилгоо….!

СЗХ-ны саарал томилгоо….!

СЗХ-ны саарал томилгоо….!

Хамтарсан засгийн халаа сэлгээ, албан тушаалын арилжаа наймаа ид үргэлжилж байна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороодын хурлаар СЗХ-ны удирдлагуудын томилгоог хэлэлцсэн агаад маргаашын хуралдаанаар санал хураах бололтой.

СЗХ-ны дарга Д.Баярсайханы оронд тус хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг томилох асуудал орж ирээд буй. Т.Жамбаажамц нь СЗХ-нд Ажлын албаны даргаар 10 гаруй жил ажилласан.

Түүнчлэн тус хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун УИХ-ын даргатай нэг ангийнх,  Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр нэр дэвшин сонсголд орж ирсэн, Сангийн яамны санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын төрсөн дүү аж. Түүнчлэн Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр нь газар зохион байгуулагч мэргэжилтэй, насаараа нийслэлийн газрын албанд ажилласан хүн юм байна.

Гэх мэтчилэн Монголын санхүүгийн салбарыг хариуцдаг СЗХ-ны “саарал томилгоо” салбарынхны санаанд хүрэхгүй байгаагаа эдийн засагчид ил тод илэрхийлж байгаа юм.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-01-14 202.9.46.23

СЗХ бараг бүхэлдээ дутуу сэтгэдэг дундаж сэхээтнүүдээр дүүрсэн байгууллага болоод удаж байна. Энэ байгууллагаас шинэ, шинэлэг бодлого, үйл ажиллагаа гарахгүй бас хүлээх хэрэггүй дээ. Миний бие тус байгууллагаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан, тун ядмаг хүний нөөцтэй юм билээ. Шаардлага хангаагүй ҮЦК-д зөвшөөрөл өгдөг, хувьцааны үнийг ямар ч судалгаа, тооцоогүй, үндэслэлгүй тогтоодог гм. УИХ яваандаа арга хэмжээ авах байх гэж л горьдох юм.

Avatar

иргэн 2025-01-14 202.21.104.2

Дэмжиж байна. Салбартаа олон жил ажилласан гэдэг нь давуу тал. Харин ч анх удаагаа эрүүл саруул томилгоо хийлээ. Хэн ч мэдэхгүй нэг хүн улстөрийн томилгоогоор гаднаас давхиж орж ирээд самарч байгаад явдагийг болиулах хэрэгтэй. Мэдлэг чадвар, туршлагаар илүү юу гэхээс дутахгүй, төрийн албан хаагч байна.

Avatar

Зочин 2025-01-14 66.181.166.196

Улс төрийн хамааралгүй, салбараа мэддэг, жирийн залуу томилогдож байгаад баяртай байна.

Avatar

Иргэн 2025-01-14 116.106.96.94

СЗХ -д өмнө нь дандаа улс төрчид, дарга нарыг томилдог бсн бол харин энэ удаа төрийн албанд 0-с эхэлж 19 жил зүтгэсэн жирийн залууг томилох болсонд АН -н лааз өшиглөгсөд, МАН -н цүнх баригчид уурлах нь гарцаагүй

Avatar

Нэргүй 2025-01-14 202.9.41.110

УИХ-ыг тараагаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох саналтай хүмүүс олон болжээ. Бүх нийтийн санал асуулга явуулмаар юм.

Avatar

d 2025-01-14 59.153.115.55

Хуцаа. Хүүк, Жэнко шиг юмнуудыг гаргачихаад юу бодож суух юм малаа.

Avatar

иргэн 2025-01-14 202.21.104.2

Еөк-ийн засаглал гэж юу байдгийг мэдэх үү? Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлнэ гэсэн үг. Одоогийн Еөк, ЕС-ийн эрх мэдэл багадаагүй. Харин ч шүүх засаглал нь ЗГ-аас хараат бус, Еөк томилдог учраас харьцангуй дээр бн. ж/нь, Оюукд шүүх, цагдаа, батлан хамгаалахыг нэмээд өгчихвөл юм болох вээ?? Эрх мэдэл хэт төвлөрвөл аюултай! парламент байгаад ч нэмэргүй. Манай монголын засаглалын эрх мэдлийн хуваарилалт харин ч болоод байгаа шүү одоохондоо.ккк. Дарангуйлал хүсээгүй бол ийм юм ярихаа больж үз!

Avatar

Зочин 2025-01-14 175.223.15.125

Салбараа хөгжүүлэх биш халаа сэлгээ, томилгоогоор л тоглоод дуусах байх дөө. Ирэх 5 жилийн ажлыг нь 2030 онд харая. Хогийн н**ш л гэж сонссон.

Avatar

Нэргүй 2025-01-14 202.21.107.2

Салбараа мэддэг мундаг залуу томилогджээ. Баяр хүргэе

Avatar

иргэн 2025-01-14 66.181.181.134

Төрийн албаны нөхөд энэ асуудал шууд хамаарагдана. Найз нөхөд, төрөл садан, ах дүүгээ төрийн албанд шургуулж байгаа энэ зохисгүй асуудлыг шийдүлэх гэж энэ нөхдийг томилсон биздээ. Чадахгүй олон жил боллоо. Одоо татан буулгах л үлдэждээ.

Avatar

Нэргүй 2025-01-14 188.162.254.26

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

ххх 2025-01-14 202.9.46.130

ГЭХДЭЭ ЭНЭ ЗАСАГ БАС АРАЙ БИШЭЭ САЛБАР САЛБАР РУУ УСЧИЖ ИДЭЖ УУХ ГЭЭД БАЙХ ЮМ. САЯА ЗАМЫН САЛБАР РУУ УСЧИЖ БАЙСНАА ГЭНЭТ ДААТГАЛ РУУ ҮСЧЭЭД СОНИН

Avatar

ххх 2025-01-14 202.9.46.130

гярхай хайр татам ард түмэн шүү. ХААНА ҮНЭН ХААНА ХУДАЛ БАЙГААД МАШ САЙН МЭДЭЖ БАЙНА ДААН Ч ЭНЭ НЭГ ХДЭН ЮМ АМАР ТАЙВАН Ч АМЬДРУУЛАХГҮЙ ЮМ ДЭЭШ Ч ГАРГАХГҮЙ ЮМ ДАА

Avatar

ххх 2025-01-14 202.9.46.130

хөөрхий миний муу монголын ард түмэн эдний идэж уух нь дийлдэхгүй юм даа. дахиж харин даатгал ярьвал засгаа огцруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-14 66.181.191.64

Ер нь л МАН-ыхан чинь л өнгөрсөн 33 жилийн хамаг булхай гардан хэрэгжүүлсэн ноход ш дээ !!!
Тийм учраас намаар нь халах хэрэгтэй !!!

Avatar

Нэргүй 2025-01-14 103.212.116.50

Улам л заваарсаар. тэмцэхгүй бол зогсохгүй.

Avatar

Нэргүй 2025-01-14 202.9.47.37

Нийслэлийн газрыг ингэж заавааруулж наймаанд нэмээн хутгалдсан нөхрийг хяналтын зөвлөлд оруулж заваарахна дээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж