Нийслэлийн хэмжээнд 2024 онд 1330 удаагийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллага шалгажээ. Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа иргэдийн 816 буюу 61.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол насанд хүрээгүй хүүхэд 213 буюу 21.2 хувийг эзэлж байгаа юм байна.
Дээрх гэмт хэргийн үйлдлийн цагийг авч үзвэл 06:00-20:00 цагийн хооронд автобусны буудал болон түүний ойр орчим, нийтийн тээвэрт гар утсаа алдсан тохиолдол 607 буюу нийт гэмт хэргийн 45.5 хувийг эзэлж байгаа аж.
Халаасны хулгайн гэмт хэргийн 93.5 хувийг гар утас, үлдсэн хувийг хэтэвч, зөөврийн компьютер, гэрэл зургийн аппарат болон бусад эд зүйл эзэлж байна.
Сар шинийн баяр дөхөж буй энэ цаг үед томоохон худалдааны төв, зах, үйлчилгээний төв, гудамж талбай, нийтийн тээвэрт олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад халаасны хулгайч нар мөн адил идэвхжиж эхэлдэг. Иймд нийтийн тээвэр, томоохон зах, худалдааны төв, сүлжээний дэлгүүр, хүн ихтэй газруудаар явахдаа халаасны хулгайчаас болгоомжлон халаас болон цүнхэнд дэх эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явахыг Цагдаагийн байгууллагаас сануулж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.155
ХУРУУГ НЬ ТАСАЛДАГ ШИЙТГЭЛ ОНООВОЛ Л ХУЛГАЙ ЗОГСОНО.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.97
Өлөн сүнсний гуйлагчин х***а манж хог шаарууд хүний юм-р хүүдэгнж хулгай хийж хулгайлж буруу сэхэлзж. хулгай юм хатгж тэгншдэ.