Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн. Тэгвэл өнөөдөр /2025.01.15/ иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болжээ. Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулан гаргаж буй.
Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана гэдгийг албаныхан мэдээлсэн.
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан “Carplate” систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгох юм. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй юм.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой аж.
Нэргүй 2025-01-15 103.14.39.162
чэнжүүд л оруулж ирсэн машин дээрээ дугаар захиалаад бгаам биш үү машин авчихаад хэзээ дугаар авна гээд машинаа хадгалаад байж байх уу 55 оноотой нөхдүүд дугаарлаал байж бхад шинээр 100 оноотой гарууд урдуур нь ороод байж байхийм уу
Нэргүй 2025-01-15 103.14.39.162
шаардлага хангаад дугаарлалтанд орсон хүмүүсийн эхний 30 хүн нь 2 оос 5 хүртэлх тооны дугаар захиалсан бна ш дээ 5 машин худалдаж авчихаад дугаараа хүлээж бгаам бна мань бол машин авчихаад хэзээ ч дугаараа авж чадахгүй юм хүлээгээд байж байхийм бна
Нэргүй 2025-01-15 202.131.234.123
муу ёрын юм хийх юм даа.
Нэргүй 2025-01-15 103.14.39.162
2025 оны одоо унаж бгаа автомашины татвар төлөөгүй бна гэж шааж бна хуулийн хугацаандаа хэзээ төлөх нь миний асуудал юм бгаа биз дээ тэгээд дахиад өөр машин авах нь бас л миний асуудал биз дээ тэнэг с** юмаа
Нэргүй 2025-01-15 59.153.114.123
Хуцалгүй хуучнаар нь өг гөлөгнүүдээ
Zochin 2025-01-15 202.9.46.73
Gichiinuud
Zochin 2025-01-15 202.9.46.73
z**l
зочин 2025-01-15 103.209.212.173
ажиллахгүй худлаа юм бичмээргүй байна