"Бүгдэд тэгш үйлчилдэг татварын орчинтой болох нь чухал"

"Бүгдэд тэгш үйлчилдэг татварын орчинтой болох нь чухал"

"Бүгдэд тэгш үйлчилдэг татварын орчинтой болох нь чухал"

Цар тахлаас хойш сэргэж байгаа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд татварын дарамт их тулгарч байгаагаас дампуурах, үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй тохиолдож буй. Тэгвэл хувийн хэвшлийнхэнд татварын шинэчлэлтийг хэрхэн хийх нь үр ашигтай, өнөөгийн нийгэм, эдийн засагт зайлшгүй шаардлагатай болохыг мэргэжлийн хүмүүсийн төлөөллөөс тодрууллаа.

ИРГЭНД ОЙЛГОМЖТОЙ, ЭНГИЙН БАЙДЛААР ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААЛТЫГ ТОДОРХОЙ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ

Монголын хуульчдын холбооны эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.БААСАНДОРЖ:

-Хуулийн талаасаа татварын хувь хэмжээ хэд байх вэ? гэдэг нь улс төрийн бодлогын шийдвэрүүд. Татварын хувь хэмжээ яг хэд байвал болно гэдгийг хуульчид тодорхойлж чадахгүй. Улс төрийн бодлогын хүрээнд ямар ч шийдвэр гаргасан тэр нь иргэнд энгийн ойлгомжтой байж чадаж байгаа эсэхээс хуулийн тодорхой байдал хэмжигдэнэ. Жишээлбэл, хуульд Улаанбаатар хотоос 500, 1000 км зайтай орон нутагт байдаг иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан нь тодорхой бус байдлыг бий болгодог. Учир нь хотын яг аль цэгээс км-ыг эхэлж тооцохыг хуулийн заалтад тусгаагүйгээс татварын байцаагч, иргэний хооронд үл ойлголцол үүсдэг гэсэн үг. Тухайн хөнгөлөлт эдлэх иргэний амьдардаг бүс 1-2 км зөрүүтэй байвал татварын хөнгөлөлт тооцохгүй гэхчлэн маргаан үүсдэг.

Тэгэхээр улс төрийн ямар ч санал, шийдэл гаргасан түүнийг хууль тогтоомжид оруулахдаа эрх зүйн системчлэл, хууль зүйн шинжлэх ухааны олон арга зүйгүйгээр хийвэл дээрх тохиолдолтой ижил үл ойлголцол, маргаан гарсаар байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд хамгийн өргөн суурьтай хэрэглээний албан татвар. Иргэн бүр энэ татварыг төлж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар өндөр байгаад аж ахуй нэгжүүд яагаад бухимдаж байна гэхээр төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд татварын ачааллыг бизнес эрхлэгчдэд үүрүүлж байгаатай холбоотой. Аж ахуй нэгжүүдийг ялган зааглаж байгаа нь Татварын хууль. Ачааллыг ялгамжтай ногдуулах буюу аж ахуй нэгжүүдэд байгаа цуглуулах үүргийг нь илүү нарийвчлах, ачааллыг нь багасгаж өгөх хэрэгтэй. Эрх зүйн талаасаа болбол ялгаатай хүнд ялгаатай хандана гэж байгаа. Энэ нь борлуулалтын орлого болоод эдийн засгийн чадамжаас хамаарч өөр өөр хандана гэсэн үг.

Монгол Улсын жишиг нь 50 сая төгрөгийн борлуулалт хүрээгүй байвал нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж тодорхойлсон Үүнийг тодорхойлохдоо эрх зүйн хэм хэмжээндээ нарийвчилж ойлгомжтой хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр л маргаанууд өрнөөд байгаа.

Түүнээс биш хялбаршуулсан байдлаар буюу татвар хураалтыг үр ашигтай байлгах, хяналт шалгалтын зардлыг бага байлгах үүднээс дэлхийн ихэнх орнууд энэ хялбаршуулсан горимыг жижиг татвар төлөгчдөд босго болгон тавьдаг.

БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙГАА, ХУДАЛДАА ХИЙЖ БАЙГАА БҮХ ХҮН НӨАТ ТӨЛӨХ ЁСТОЙ!

Улаанбаатар хотын худалдааны тэнхимийн гүйцэтгэх захирал Б.ХАШ-ЭРДЭНЭ:

-Аж ахуй нэгжүүдийн зүгээс татварын шинэчлэлттэй холбоотой олон саналуудыг хэлж байгаа. Гол санаа бол ерөөсөө л энгийн, ойлгомжтой, тодорхой, давхардалгүй, татвар төлөгч бүрд ижил тэгш, шударга үйлчилдэг тогтолцоотой болохыг аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид хүсч байна. Татварын байгууллага дээр дүрэм, журмаар гарч байгаа болон хуулийн хүрээнд заалтуудад гарч байгаа олон давхардал бий. Үйл ажиллагаа, процесстой холбоотой давхардлуудыг ч арилгах ёстой. Нөгөө талдаа татварын хувь хэмжээнүүдийг буулгах шаардлагатай. Гэхдээ буулгаад зогсохгүй татварын бааз суурийг өргөжүүлэх нь зөв.

Өнөөдрийн татварын бодлого бол аж ахуй нэгжүүдийг жижиглэх чиглэл рүү л хандаж байна. Аж ахуй нэгжүүдийн зүгээс үүнийг болъё. Монгол компаниуд, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх ёстой. Тиймээс аж ахуй нэгжүүдийг томроход татварын хууль, шинэчлэлтийн бодлого чиглэх ёстой гэж үзэж байна.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль болон бусад хууль тогтоомжид борлуулалт гэхчлэн янз бүрийн шатлалууд байгаа. Энэ бүх шатлалыг арилгаж, татвар төлөгч бүр ижил тэгш татвараа төлж, тав бол таван хувиар, 10 бол 10 хувиар татвараа төлдөг байх хэрэгтэй. Түүнээс их орлого олохын хэрээр өндөр татвар төлдөг нь тэгш бус зохицуулалт. Нэмэгдсэн өртгийн албан татварын бааз суурийг өргөжүүлэхдээ ч борлуулалтын орлогоор нь дамжуулж НӨАТ төлөх босго тавьдаг. Тэр босгыг мөн арилгаж бизнес эрхэлж байгаа, худалдаа эрхэлж байгаа бүх хүн НӨАТ-аа төлдөг болох нь зөв. Ингэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгож багасгах өөрчлөлтийн саналуудыг аж ахуй нэгжийн төлөөллүүд бидэнд хэлж байгаа. Мөн хуульд заасан нэр томьёонуудыг тодорхой болгох шаардлагатай. Шинэ нэр томьёог оруулж ирэх хэрэгцээ ч байна. Учир нь нэр томьёог хэт өргөн хүрээнд ашиглахаар түүнээс болоод татварын байцаагч бүр өөр, өөрөөр тайлбарлаж, татварын байгууллагад очиж байгаа аж ахуй нэгжүүдэд өөр, өөр дарамт, эрсдэлүүдийг үүсгэж байна.

Өөр нэг зүйл нь хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал. Эдгээрийн шалгууруудыг тодорхой болгох.

Зарим хөнгөлөлт бол цөөнхөд зориулсан мэт тусгагдсан байдаг. Хэрэв хуулийн хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх гэж байгаа л бол шаардлага хангасан бүх хуулийн этгээд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл бизнес эрхэлж байгаа хүн бүрд ижил тэгш зарчим л үйлчлэх ёстой гэдэг энгийн санаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.126.88.160

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг арилгаж хүмүүсд ойлгомжтой хялбаршуулсан журмаар тайлангаа гаргадаг болмоор байна Хувь хүний орлогоос НДШ 26 хувь авах хууль гэж ямар хууль байна вэ бас ойлгогдохгүй хууль бөөн татвар амьдрах ажиллах арга алгаа

Avatar

санаа 4 цагийн өмнө 202.9.41.4

Орлогын албан татвар төлдөггүй нэг ч иргэн байх ёсгүй гэдгийг хуулиар хатуу тогтоох ёстой.

Avatar

иргэн 4 цагийн өмнө 202.9.46.84

ТАТВАР БҮГДЭД ТЭГШ ҮЙЛЧИЛЖ ТААРАХГҮЙ. ИХ ОРЛОГОТОЙ БОЛ ИХИЙГ БАГА БОЛ БАГЫГ ТӨЛӨХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж