Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Төрийн байгууллага албан тушаалтнаас иргэн, аж ахуй нэгжид учруулсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн албан тушаалтан иргэдийг хохироодог. Тухайлбал, хууль бусаар ажлаас нь халдаг, аж ахуй нэгжийг хохироодог. Дараа нь төр хуульд заасны дагуу мөнгийг нь гаргаж өгдөг. Жил бүр олон арван тэрбум төгрөг төрийн буруутай албан тушаалтнаас болж төлдөг. Энэ мөнгө нь эргээд улсын төсөвт төвлөрдөггүй. Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий аудитор болон бусад байгууллагад шаардлага хүргүүлье. Нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлье. Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулдаг байя гэдэг ийм зарчмын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал, нэг хүнийг үндэслэлгүйгээр халдаг, шүүхээр тогтоогддог, цалинг нь төрөөс гаргаад өгдөг. Буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан нь хохирлыг төлдөггүй. Мөн тодорхой албан тушаалтны шийдвэрийн улмаас аж ахуй нэгжид хохирол үүсдэг. Хохирлыг төр гаргаад өгдөг, буруутай албан тушаалтан нь хариуцлага хүлээдэггүй, мөнгө гаргадаггүй. Төрд хохирол учруулсан албан тушаалтан нь тэр хохирлоо өөрөө төлдөг байя гэдэг журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Сүүлийн таван жилийн байдлаар учруулсан хохирол 60 гаруй тэрбумд хүрсэн статистик яригдаж байна гэлээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Жолоочийн хариуцлагын даатгалын журмыг хүчингүй болсныг та хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хороо шинэ журам хэрэгжүүлэхээсээ өмнө Хууль зүй дотоод хэргийн яаманд хандаж, санал авсан байх ёстой. Тэр үед яам ямар хариу өгсөн бэ?
-Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ний материал арваннэгдүгээр сарын 1-нд Хууль зүй дотоод хэргийн яаманд ирүүлсэн. Тэр цаасанд нь нөлөөллийн шинжилгээ гэж байдаг. Захиргааны хэм хэмжээ батлагдаж гараад яаж цаашаагаа нөлөөлөх вэ гэдэг судалгаа байдаг. Сая даатгалтай холбоотой асуудал үүсэнгүүт нэр бүхий иргэд, байгууллагаас Хууль зүй дотоод хэргийн сайдын нэр дээр гомдол гаргасан. Гомдлынх нь хүрээнд шалгаад үзэхээр нөлөөлийн шинжилгээ баримт, зарим судалгаа нь дутуу, зарим зүйл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхээргүй материал байсан байдаг. Ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байсан учраас Хуль зүй дотоод хэргийн яам өөрсдийнхөө бүртгэсэн бүртгэлээ хүчингүй болгонгуут тухайн журам цаашаагаа олон нийтэд хэрэгжих боломжгүй болж байна гэсэн үг.
-Танай яам хайнга хандсан юм биш үү тэгвэл?
-Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлтэй 2000 орчим хэм хэмжээний акт байдаг. Өдөр тутам ирж байдаг, явж байдаг. Бүрдлээ хангаж уу гэдгийг үздэг. Тухайн нөлөөллийн шинжилгээ нь ирүүлсэн тодорхойлолттойгоо тохирч байна уу, үгүй юу гэдэг ажиллагааг сүүлд иргэдийн ирүүлсэн гомдол өргөдлийн дагуу явагдсан. Тэр ажиллагааны дагуу ийм асуудал тогтоогдсон. Бид хайнга хандаагүй, харин ч хариуцлагатай хандсан.
-Хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол хураах хуулийн төсөл өргөн барина гэсэн. Энэ ямар учиртай вэ. Жагсаалын үеэр н.Цацрал гэгч хүнийг зодсон асуудал яригдаж байна, энэ хэргийг шалгаж байгаа юу. Мөн Б.Баярбаатар гэдэг хүнийг цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө 30 хоног хорьчихлоо .
Жагсаал төлбөртэй болсон, улстөрчид мөнгө төгрөг тараалаа гэх мэдээлэл явлаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ.
Жагсаал цуглаан зохион байгуулах хуулийг шинээр өргөн барина гэсэн ямар шатандаа явна вэ?
-Хөрөнгө хураах дээр тодорхой. 2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг заавал хураахаар туссан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 дугаар зүйлд заасан. Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг шудараар олж авах эрхтэй. Дээрэмдэж хөрөнгөтэй болж болохгүй, хулгайлж хөрөнгөтэй болж болохгүй, авлига авч хөрөнгөтэй болж болохгүй гэсэн утга. Хувийн өмчтэй холбоотой харилцааг хуулиар хамгаалж байгаа. Хувийн хэвшил, иргэний хөрөнгө энэнд хамаагүй. Нийтийн албан тушаалтан буюу улс төрийн, тусгай, заииргааны албан тушаалтнууд хамаарна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны албан тушаалтнууд хууль бусаар хөрөнгөжсөн бол гэр бүлийн хууль ёсны бизнесээс гадна хөрөнгө орлоготой бол хураалга гэж байгаа. Энэ бол ард иргэдэд хамаагүй, зөвхөн албан тушаалтнуудад хамаатай зүйл гэдгийг зориуд хэлье.
Жагсаалын асуудал. Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Нэгдүгээр сарын 11-нд жагсаал болсон, иргэд жагссан, үзэл бодло илэрхийлсэн, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах ёстой. Нэгдүгээр сарын 12-ний өдөр иргэн н.Цацарлыг зодсон байж болзошгүй гэдэг асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. н.Цацрал өөрөө одоогоор гомдол гаргаагүй. Нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээлэл, бичлэг сэлтийг үндэслэж, нэр бүхий хүмүүс бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг ч шалгаж байгаа.
Жагсаалын үеэр машинтай талбай руу дайрч орж ирсэн этгээд нь өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн байгаа.
Хэрвээ Герман улсад болсон шиг олон хүнийг дайрсан бол ямар аюул учрах вэ байсан вэ гэдэг талаас нь үзэж цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Олон нийтийн мэдээллийн сүлжээнд албан хаагчдыг хутгалах мэт үйлдэл үзүүлж, албан хаагчидтай зүй бус харьцаж байсан этгээдийн асуудал явсан. Энэ этгээд урьд нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан, шалгагдаж байна.
Иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнийхээ хүрээнд жагссан. Үүний хажуугаар хууль зөрчсөн үйлдэл гарсан.
Жагсаал журмын тухай хуулиар жишээлбэл, төлбөртэй жагсаал цуглаан хийх хориотой. Органикаараа маш олон хүн тэр жагсаалд ирсэн. Үүний хажуугаар мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээлэл шалгагдаж байна. Хэд хэдэн нэр бүхий этгээд өнөөдөр шалгагдаж байна. Жагсаалын үеэр тавигдсан шаардлага, иргэдийн зүгээс тавьсан шаардлагын хүрээнд энэ асуудалд Засгийн газар дүгнэлт хийх, санал танилцуулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан. Үүнд нь миний бие багтсан. Хууль ёсны шаардлагуудыг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг талаар Засгийн газрын хурадаанд танилцуулна.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж байдаг. Үүнийг бид шинэчлэн боловсруулж, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль гэдгээр УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хууль хэлэлцэгдэх юм бол жагсаж байгаа иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, Монгол Улсын иргэн үзэл бодлоо жагсаал цуглааны хэлбэрээр илэрхийлэхэд тавигдах хориг аливаа саад багасна, иргэний эрх, эрх чөлөө хамгаалагдана гэсэн өндөр хүлээлттэй байгаа.
Иргэн Б.Баярбаатартай холбоотой асуудал байгаа. Олон нийтийн газар зүй зохисгүй авирласан гэж шүүхээс 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийг гомдол гаргах, Б.Баярбаатарт эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд анхаарал хандуулаад ажиллаж байна. Б.Баярбаатар хоёр өмгөөлөгчтэй гомдол гаргаад дараагийн шатны шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гээд явж байгаа. Бид дараагийн шатны шүүхээс тодорхой шийдвэр гарна гэдэг хүлээлттэй байна.
"Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина"
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газар Улаанбаатар хотыг 2025 оны дэд бүтцийн жил болгон зарласантай холбогдуулж тулгамдсан асуудал болох утаа болон түгжрэлийн эсрэг бүтээн байгуулалтад хандив тусламжийг чиглүүлэх уриалга гарсан. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд татварын хөнгөлөлт дэмжлэгийг Улаанбаатар хотын утаа түгжрэлийн эсрэг зориулахаар гаргасан. Нарийвчилж журамлах шийдвэр өнөөдөр гарлаа.
УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Татварын цөм нь өөрөө НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И баримтын систем маань боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн. Зарим улс манай И баримтын жишээг туршлага болгож, биднээс суралцаж байгаа. Эдгээр боломжууд дээрээ суурилаад НӨАТ -ын шинэчлэл хийнэ.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ- ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ- ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна.
Нэг, хоёр, гуравдугаар сард бүтэн татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн. УИ Х-ын намрын чуулган завсарлангуут олон нийтийг хамруулсан дунд шатны аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийг хамруулсан хэлэлцүүлэг болно. Идэвхтэй орлцохыг хүсч байна гэлээ.
"330 СУМЫН БҮСЧИЛСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛСАН 93 ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛНА"
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийслэл болон 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцсон. Бүсчилсэн хөгжлийн бодлого улс орны эдийн засгийн өсөлт хөгжлийг тэнцвэртэйгээр хөдөө орон нутагт хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг бүс нутгийн нөөц боломж дээр тулгуурлан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, хоёр шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, бүсийн хөгжлийн бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлж, хариуцах Хөгжлийн бодлогын зөвлөлийг байгуулна. Зөвлөл ажиллах журмыг баталлаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний хороо, Засгийн газраас гаргасан шийдвэрийг бүсийн болон аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэхэд орон нутгийн нөөц бололцоог дайчлах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах, бодлогыг бодитоор богино хугацаанд хангуулахтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллана.
Энэ хүрээнд аймаг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, бизнес эрхлэгчид, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагатай хамтарсан байхаар бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх тогтоол гаргалаа.
Хоёрт, хоёрдугаар сардаа багтаан хангайн болон баруун, зүүн, төвийн хойд, Улаанбаатарын бүсүүдэд бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүх бүсүүдэд очиж, аймаг орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчидтай хамтарсан стратегийн түншлэлийн ажлыг хийнэ. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Анхаарал татсан асуудал дээр өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Мөн 21 аймгийн 330 сумын бүсчилсэн байдлаар зохион байгуулсан 93 хөгжлийн төвүүдийг байгуулна. Эдийн засгийн тусгай бүс, үйлдвэрлэл технологийн паркууд үйл ажиллагаа явуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Мөн нийгмийн үйлчилгээ, боловсрол, дэд бүтцийн асуудлыг шийдэх “Бүсчилсэн хөгжлийн стандарттай шийдэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Д . Бадрах 1 минутын өмнө 202.126.91.91
сайн байна уу уурхайд ажилж байсан юм аа шалтгаангүй халсан дээрээс нь цалин өгдөггүй тэлмэн грүп гэж компань яаж цалингаа авхуу би олон хүүхэдтэй хүн бгаа юм аа
Зочин 2 цагийн өмнө 103.168.34.85
Улстөрчид гэх.мөн засгийн газрын гишүүдийн балагыг ч төлүүлдэг болох хэрэгтэй
Зочин 3 цагийн өмнө 103.168.34.164
төрийн албан хаагчийн буруугаас үүссэн хохиролыг төр хариуцах тухай хуулинд байдаг
OBE gadniz 3 цагийн өмнө 50.147.160.114
U tex/texnlr ckn, ytasaan- ### officey6;
зочин 5 цагийн өмнө 103.140.10.202
Сэтгэгдлээс үзэхэд энэ Алтангэрэг гэдэг чинь Женкогийн эрх ашгийг хамгаалагч юм уу Үнэн үү? Сайн юм бодож байгаасай. Хэлмэгдүүлүүзэй, Шударга байх болтугай
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.177
,Бүтэхгүй хууль байна бүгдээрээ биенээ хулгайч гэж орилоод дуусна.хэн ч баталж чадахгүй
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.97
Төлүүлэх байтугай цааз-р авхд ч багдана
Нэргүй 8 цагийн өмнө 192.42.116.200
Алтангэрэл гэж женкогийн гөлөг байнаа тэр хүн а**а тална яргална гэж ярьдаг пздануудаа хориоч. Бурхны хүүг сулла п… гэж хэлснийхээ төлөө 30 хоног баривчлагдсан байна Монгол улс дарангуйлал дор амьдраад байна уу даа
Нэргүй 8 цагийн өмнө 139.5.217.135
Энэ нэг хуцахаас өөр шидгүй харь элгийн пэ-г яанаа
Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.156
Энэ буруу. Бүгд нэг адил нэг бол татвараа төл, үгүй бол бүгд хөнгөлөлт эдлэ. Маш ойлгомжтой 10 хувийн татварыг бүх төрлийн орлогоос төлөөд, Нөат-г 50% буцаалт хийдэг болоход л асуудал шийдэгдэнэ.
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.146
8% н ипотек төлдөг иргэдээ 6% д шилжүүлээч нэг улсад амьдарч бж ялгаварлан гадуурхаад арай дэнүү юмаа шулаач банкуудаа цэгцэл Ундармаа гишүүн асан НД мөнгийг идэж ууж болдог арай чадан амьдарч байгаагаа хоёр хувааж санхүүгийн дарамттай амьдаруулж бна
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.97
Ийм санаархл гаргсныг олно шүү..
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.97
Ингүүр ард түмнийг юу гэх гээд бн аа баялагтай улсын ард түмн шүү бага орлого гэж бх ёсгүй зохимол хорлолт явч ирсн шүү.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.97
Ингүүр ард түмнийг гэх гээд бн аа баялагтай улсын ард түмн шүү бага орлого гэж бх ёсгүй зохимол хорлолт явч ирсн шүү.
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.90.173
Ажил хийдэггүй, нийгмийн хамгийн бүтэмжгүй хэсгийг дэмждэг тэнэг байдлаа Төр зогсоо… Ийм популизм ярьж байгаа тэнэг Сангийн Сайдыг огцруул
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.90.173
Жавхланг зайлуул. Хуулийг хуулиар дарах нь. НӨАТ 5% болгох ёстой.
Хоо 10 цагийн өмнө 66.181.189.17
энэ жавхлангаа зайлуулаачээ. хэн нь бага орлоготой хэн нь их орлоготойг яаж мэдэх юм бэ. сугалаагаа болиод буцаан олголтоо 7 хувь болго
Zochin 10 цагийн өмнө 107.77.230.113
Маш буруу шүү. Жигд 5% болгоод бүгд төлдөг байх нь л зөв.
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.46.172
НӨАТ- н 10% бол цэвэр дээрэм мөн. дээрэмээ зогсоо.
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.239.126
үндсэн хуулийн тэгш зарчиыг зөрчиж бна
Нэргүй 10 цагийн өмнө 103.14.39.2
yagad ingej yalgadgiin bee, baga orlogotoi bailgah bodlogo yumuu
Зочин 9 цагийн өмнө 202.126.88.160
Хувиараа бизнес эрхлэгч 50 саяын орлоготой бол НӨАТ болдог хуулийг өөрчилье Ханш имфляци өссөн үёд 50 сая бол нэг ажилчны жилийн цалин болсон .УИХ гишүүдийн цалин жилдээ 80- 100 сая авдаг гэж ярьж байна тэд бас цалингаасаа НӨАТ төлөх үү хуулиа амьдралд нийцүүлж ярьж баймаар байна бага орлоготой хэсэг ямар хүмүүсийг хэлээд байна төрийн сайд гуай
Билэгээ 10 цагийн өмнө 103.57.94.223
Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина" шударга бус