"Starbucks" компани Хойд Америк дахь кафенуудын үйл ажиллагааны журамдаа өөрчлөлт оруулжээ. Шинэ журмын дагуу бүтээгдэхүүн худалдан аваагүй хүмүүс заалны эд хэрэгсэл, тоног төхөөрөмж сэлтийг ашиглах боломжгүй. Уух зүйл худалдан аваагүй байсан ч зааланд нь суух, ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжийг үйлчлүүлэгчдэд олгосон бодлогыг тус байгууллага зургаан жилийн өмнө анх танилцуулсан. Гэвч өдгөө тус бодлого 180 хэм өөрчлөгдөж байна.
Компанийн борлуулалт сүүлийн үед буурсаар байсан тул шинэ захирал Браин Никкол ""Starbucks"-ыг эргүүлэн авчрах нь" нэртэй шинэ стратеги танилцуулсан. Энэхүү стратегийн нэг хэсэг болох шинэ журам энэ сарын 27-ноос эхлэн хэрэгжинэ.
Худалдан авалт хий, эсвэл гар гэх утгатай уг шинэ журмаас гадна тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хориглох зэрэг өөрчлөлтийг ч танилцуулсан байна. Эдгээр нь үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай орчин бүрдүүлэх эцсийн зорилготой. Худалдан авалт хийлгүйгээр зааланд цагийг өнгөрөөхийг завдсан үйлчлүүлэгчдэд ажилтнууд шаардлага тавьж, гаргах эрхтэй. Цаашилбал, шаардлагатай тохиолдолд цагдаа дуудах эрх нь ч тэдэнд байгаа ажээ.
зочин 8 цагийн өмнө 59.153.114.25
Шударга өөрчлөлт байна.