Оросын эрчим хүчний магнат Газпром компани тун удахгүй 1600 гаруй ажилтнаа халах бололтой. Санкт-Петербургийн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ТУЗ-ийн гишүүнээс тус компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерт цалингийн зардлыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд менежерийн орон тоог багасгахыг зөвлөсөн байна. Орос 2022 онд Украин руу түрэмгийлсний дараа анхдагч зах зээл байсан Европ руу Газпром хий нийлүүлэх боломжгүй болсон. Мөн дайны үеийн эдийн засгийн огцом уналтаас болж 1999 оноос хойш амжилттай ажиллаж байсан компани анх удаа 2023 онд алдагдалд оржээ.
"Газпром"-ын Удирдлагын зөвлөлийн орлогч дарга Елена Илюхина арванхоёрдугаар сарын 23-нд Миллерт илгээсэн захидалдаа "сүүлийн хорин жилийн хугацаанд Санкт-Петербург дахь төв байранд компанийн удирдах ажилтны тоо 4100 гаруй болж өссөн" гэдгийг онцолсон байна.
Орон нутгийн мэдээллийн "47news.ru" сайтад нийтэлсэн захидлаас үзвэл, Газпромын төв оффисын цалингийн зардал 2023 онд 486 сая ам.доллар болсон байна. Илюхина менежерүүдийн тоог 2500 болгон цөөлөхийг санал болгож, хоёрдугаар сарын 15-ны дотор Миллерт хэрэгжүүлэхийг уриалав. Газпромын орлогч дарга Сергей Куприянов цомхотгол явуулах талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна.
Улмаар Миллер ажлаас халах саналыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Үүнээс гадна, Оросын хийг Украины нутгаар дамжуулан Европ руу нийлүүлэх гэрээ дуусгавар болохоос хэдхэн долоо хоногийн өмнө Газпром компанийн хувьцааны үнэ сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унасан байдаг.
Өвгөн 4 цагийн өмнө 59.153.112.225
сайхаан, фашист орос сүйрч эхэллээ.
зочин 6 цагийн өмнө 202.126.91.6
Алтан өндөг гаргадаг тахиагаа алаадд идчихсэнтэй адил юм болж байна дөө… Энэ Путин .. Арайчдээ …ёстой тэнэгг гар юм аа
Нэргүй 6 цагийн өмнө 192.42.116.200
хаха