Испани: Гадаадын худалдан авагчдад татвар нэмнэ

Испани: Гадаадын худалдан авагчдад татвар нэмнэ

Испани: Гадаадын худалдан авагчдад татвар нэмнэ

Испани улс орон сууцны хямралыг шийдвэрлэх бодлогын хүрээнд Их Британи, АНУ зэрэг Европын холбооны гишүүн бус орны оршин суугчдын татварыг 100 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Испанийн иргэд болон холбоотон орны оршин суугчдад тулгамдаад буй орон сууцны үнийн хөөргөдлийг бууруулна гэж эрх баригчид үзжээ.

Ерөнхий сайд Педро Санчес Европ дахь орон сууцны үнэ сүүлийн 10 жилд 48 хувиар өссөн гэдгийг тайлбарлав. Энэ нь орлогын өсөлтөөс хол давсан үнийг бий болгож байна гэж онцолжээ.

Мөн баян өмчлөгч болон ядуу түрээслэгчдийн хоорондын ялгаа өсөн нэмэгдэж байгаа нь нийгмийг хагаралдуулж болзошгүйг анхааруулав. Тиймээс асуудлыг шийдвэрлэх үүднээс түүний ажлын алба хэд хэдэн арга хэмжээг санал болгож буй. Үүнд хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд олон нийтийн орон сууц барих, хоосон үл хөдлөх хөрөнгийг засварлах, боломжийн үнээр түрээслэх бодлого хэрэгжүүлэх, үндсэн оршин суугчдад урт хугацаагаар бус богино хугацаагаар жуулчдад үл хөдлөх хөрөнгө түрээслэх явдлыг таслан зогсоох болон богино хугацаанд олон орон сууц түрээслүүлдэг үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн татварыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Үүнээс гадна, хамгийн их мэтгэлцээнийг дагуулж буй арга хэмжээ нь Европын холбооны гишүүн бус иргэдийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн шинэ татвар юм.

Тухайлбал, Ибиза, Марбелла, Барселон зэрэг алдартай газруудад байх үл хөдлөх хөрөнгө, амралтын газрыг гадаадын орны худалдан авагч нар өндөр дүнгээр авдаг. Энэ талаар Санчез хэлэхдээ, "2023 онд Европын холбооны бус худалдан авагчид Испанид 27 мянган үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Гэхдээ эдгээр үл хөдлөх хөрөнгийг амьдрахад бус богино хугацаанд, хааяадаа ирэх гэж худалдан авсан байсан. Засгийн газар үүнийг цаашид үргэлжлүүлэхээс сэргийлэхийг хүсч байна. Дотоодын, түнш орны худалдан авагч нар гадаадын өндөр дүнгээр авсан байрыг мөн адил өндөр дүнгээр түрээслэх нь зүй зохисгүй явдал юм" гэжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, Санчезын санал нь гадаадын хөрөнгө оруулагчдад төөрөгдөл үүсгэх явдал байж магадгүй гэв. Мөн хууль батлагдах юм бол эсэргүүцэлтэй тулгарах боломжтой гэж үзжээ. Гэсэн хэдий ч Испанид орон сууцны үнэ тэнгэрт хадаж, борлуулалт зогсонги байдалтай байна. Улмаар цалингийн зөрүүг багасгахын тулд эдгээр алхмуудыг хийх шаардлагатай гэж Санчез үзэж байна. Үүнээс гадна тус улсын засгийн газар "Airbnb" зэрэг богино хугацааны түрээсийн татварыг нэмэгдүүлж, зохицуулалтыг чангатгахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө, эдгээр арга хэмжээ нь орон сууцны хямралыг шийдвэрлэх, Испани улсыг зөвхөн баячууд л орон сууцтай болох боломжтой нийгэм болгохоос урьдчилан сэргийлэх өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж