"Малчид өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангасан байна"

"Малчид өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангасан байна"

"Малчид өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангасан байна"

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.01.14/ төрийн ордонд боллоо. Үүнд 21 аймгийн Засаг дарга нар оролцож батламжаа гардан авсан юм. Мөн энэ үеэр Засаг дарга нарт шадар сайд С.Амарсайхан орон нутгийн бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл өгчээ.


Тэрбээр хэлэхдээ, “одоогийн байдлаар 21 аймаг, 330 суманд өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй хэвийн байна. Энэ нь цаг агаар дулаан, хур тунадас өмнөх жилүүдтэй харьцуулахад бага орсонтой холбоотой. Өнгөрсөн жил нийт нутгаар цас их орж малчид зудад олон малаа алдсан.

Энэ өвөл малчид өвөлжилтийн бэлтгэлийн маш сайн хангасан байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн хувьд аюулгүй нөөцөө тав дахин бүрдүүлсэн байна.

Мөн шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд малчид хоршоо байгуулж нэгдэж хадлан, тэжээлийн нөөцөө бүрдүүлсэн. Гэхдээ тайвшрах болоогүй. Хавар нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Хуурайшилт их байгаа учир гал түймрийн аюул нүүрлэх эрсдэлтэй байна. Энэ тал дээр холбогдох хүмүүстэй уулзаж чиглэл өгч ажиллаж байна. Аливаа гамшиг, эрсдэл дан ганц Онцгой байдлын газрын ажил биш.Үүнд иргэд олон нийтийн оролцоо маш чухал” гэв.

Мөн энэ үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ энэ онд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоо орон нутгуудад танилцуулсан байна. Аймгийн Засаг дарга нарын эрх үүргийг тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг тодорхойлох танилцуулга мэдээллийг орон нутгийн удирдлагуудад өгчээ. Бүсчилсэн хөгжлийн ажлын хүрээнд өөрийн орон нутгийн онцлогт тохирсон бодлогыг хэрэгжүүлэх нь чухал, энэ тал дээр орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байгаа ажээ. Мөн хоёрдугаар сараас эхлэн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд бүрэлдэхүүнээрээ бүсүүдэд очиж ажиллахаар болжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 172.56.198.34

Болтугай. Дараа нь битгий гоншигоноод бидний мөнгөөр тэднийг тэжээгээд байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж