Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. Энэ нь Ким Жон Ун долоо хоногт хоёр дахь удаагаа баллистик пуужин харвасан явдал болж байна. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар өглөөний 9:30 цагийн орчимд Хойд Солонгосын хойд хэсгийн Жаганг мужийн Гангги бүсээс пуужин харвасан болохыг илрүүлсэн.
Японы талын мэдэгдсэнээр, пуужингууд Японы тэнгист унасан бөгөөд унахаасаа өмнө 250 орчим километр ниссэн байна.
Өмнө нь Хойд Солонгос нэгдүгээр сарын 6-нд баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ нь шинэ төрлийн дунд тусгалын хэт авианы баллистик пуужин гэж мэдэгдсэн юм. Улмаар Өмнөд Солонгосын арми тус улсад тавих хяналтаа чангатгаж, сонор сэрэмжээ бэхжүүлэх болжээ. Түүнчлэн, Сөүлийн эрх баригчид Япон, АНУ-тай харилцах харилцаагаа эрчимжүүлж, бэлэн байдалд байгаа гэдгээ мэдэгдэв.
Энэ сарын 20-нд болох АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн тангараг өргөх ёслолын өмнө Хойд Солонгос өдөөн хатгалаа нэмэгдүүлж магадгүй гэж Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээллээ.
ХУУЛЬЧ 2025-01-14 202.9.46.31
БНАСАУ БИДНИЙ ХАЖУУД ӨӨРИЙНХӨӨ ДАРХЛААГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЧАДЛААРАА ХАРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ.,,,, ХАРИН МОНГОЛЧУУД БИД ДАРХЛААГАА ГУДАМЖ ТАЛБАЙД ЖАГСААЛ,,, ЦУГЛААН ХИЙХЭЭР ИЛЭРДЭГ ГЭВЭЛ…,,,,ЭХЛЭЭД ӨМНӨД СОЛОНГОС ШИГ ХӨГЖӨӨД ТЭДЭН ШИГ ХӨДӨЛМӨРЛӨӨД ЖАГСАЖ СУР ,,,,,МОНГОЛЧУУД БИД ХЭДИЙД МОРИНООСОО БУУЖ ТЭНГЭРИЙН БИШ ГАЗРЫН ХҮМҮҮС ГЭДЭГЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛДОО.,,,,,
Dolgorjaw 2025-01-14 66.181.160.3
энэ ноцтой мэдээ хүргэж байж он сар өдрийг зөв тавих хэрэгтэй шүү анхаараад хар!!!
Зочин 2025-01-14 66.181.178.68
монголын хорхой нь гозгоносон генерал, хурандааг 10000 доллараар явуулна.
Нэргүй 2025-01-14 192.42.116.200
Цэргүүдээ ороzод 1000 доллараар зарчихдаг бузрууд шүү. Нөгөө баригдсан Хойд Со цэргүүд нь бид нар сургуулилт хийх гэж ирсэн манай цэргүүд үхэж эхлэнгүүт нь би нуувчинд ороод нуугдсан гэж ярьж байна.