ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

Хуучирсан мэдээ: 2025.01.14-нд нийтлэгдсэн

ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.01.14/ боллоо. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн холбогдох хуульд заасны дагуу асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг танилцуулснаар хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Түүнчлэн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууныг нэмэхээр тусгасан байна. “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр, Б.Ганбаатар, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж