ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮ зээл шалгах ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.01.14/ боллоо. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн холбогдох хуульд заасны дагуу асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг танилцуулснаар хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Түүнчлэн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууныг нэмэхээр тусгасан байна. “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр, Б.Ганбаатар, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.125.22

Өмнөх ЖДҮ-ийн асуудлыг шийдчихээд цаашаа явмаар байна. Мартагдаагүй байгаа шүү хүрэлсүхээ

Avatar

Архангай 10 цагийн өмнө 202.126.91.175

Энэ муу хулгайчууд өөрөө өөрсдийгөө шалгана гэж юу байсын. Бас нэг хүүхэлдэйн кино хийх нь. Жинхэнэ жижиг дунд эрхлээд өчнөөнихүн ажилуулж цалин татвар НӨАТ Нийгмийн даатгалын оронд орж байж сумаасаа 30 сая зээл хүссэн чинь 5 сая өгөхөөр нь хэрэггүй гээд буцаагаад сумандаа хугацаанаас нь өмнө өгчихсөн байхад өчнөөн мөнгө илүү төлүүлээд Монгол банкны хар дансанд бүртгүүлсэн байсан. Арай дэндүү гэхэд ч дэндүү хариуцлагагүй гарууд байна доо. Нөгөөхийн мэдэхгүй л жижиг зээл хүсэхээр татгалзаад бай

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.97

Чи тэгээсэй гэж хүсжийнуу эндүрвэ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 139.5.219.65

Ийм кноп байсан юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж