Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэхийг шийдэх шүүхийн анхны сонсгол боллоо. Гэвч Юн Сук Ёл өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй учир шүүх хурал дөрвөн минут хүрэхгүй хугацаанд үргэлжлээд дуусав. Баривчилгаа явагдаж магадгүй тул Юн аюулгүй байдлаа бодолцоод шүүх хуралд оролцохгүйгээр шийдсэн гэдгийг түүний хуульчид өмнө нь мэдэгдэж байсан билээ. Гэхдээ зохистой цагтаа очих болно гэсэн юм.
Дараагийн сонсголыг Пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 16-нд товложээ.
Эргэн сануулахад, цэргийн онц байдал зарлаж, улс орныг үймэхэд хүргэсэн учир Юн Сук Ёлыг суудлаас нь огцруулах саналыг тус улсын хууль тогтоогчид гаргасан. Огцруулах буюу импичментийн санал хураалтыг шүүхийн найман бүрэлдэхүүний зургаа нь хүлээн зөвшөөрч байж энэ нь албажих юм.
Юн Сук Ёл импичментийн санал хураалтаас хойш өөрийн биеэр олон нийтэд мэдэгдэл хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд түүний хуульчид л өмнөөс нь мэдэгдэл хийж буй. Цэргийн онц байдлаас гадна бослого өдүүлсэн гэх хэргээр түүний баривчлахаар Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид бэлтгэж байна. Энэ сарын 3-ны өдөр Юныг баривчлахыг завдсан ч ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай тулгарч, улмаар няцсан билээ.
Импичмент гэнэ үү, юу ч гэсэн үг юм 2025-01-14 64.119.29.63
Импичмент гэнэ үү, юу ч гэсэн үг юм, Монгол улсын сэтгүүлч юм бол Монгол хэлээрээ л бичилдээ.
Нээх сүрхий гадаад үг хэрэглэсэн мэддэггүй ээ мэддэггүй, мэргэжлийн бус сэтгүүлчид. Улс төр, эдийн засаг, хуулиар дахиж сураад
давхар мэргэжилтэй болоод жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч бололдоо. Сэтгүүлч болгон бүх юмыг мэдэхгүй.
Нэргүй 2025-01-14 174.94.61.123
mergelsen 5:3
Нэргүй 2025-01-14 66.181.183.47
ЭНЭ МААНЬ ЯДАЖ ЯВАХАД МАНАЙ ХЭД ШИГ АРХИЧИН
Нэргүй 2025-01-14 66.181.179.47
АНУ-ын колони Өмнөд Со-гийн ерөнхийлөгч дэлхийн хамгийн зөрчилтэй, халуун цэгт Байден эзнийхээ захиалгаар дайн өдөөх гээд арай барсангүй. Хэрэв Хойд, Өмнөд Со-г хамарсан дайн эхэлбэл бусад улс, бүс нутагт дайн дэгдэнэ. Үр дүнд нь Байден АНУ даяар дайны үеийн онц байдал зарлаж, Трампын тангараг өргөх ёслол хойшлогдоно. Яг ижил тооцоо, гаргалгаагаар Украйнчууд Курск луу дайрч орсон. Одоо хэдхэн хоног дотор ахиж үймээн самуун битгий гараасай. Байден гэж зэвсгийн үйлдвэрүүдийн тавиул далд орог.