Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас зарласан өршөөлийн хуулийн хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусах байсан ч хоёр сараар сунгагдсан.
Тодруулбал, энэ сарын 30-ны дотор хууль бус оршин суугч гадаад иргэдэд сайн дураараа нутаг буцах хугацааг зарлаад байгаа. Энэ хугацаанд сайн дураараа буцсан тохиолдолд торгууль төлөхгүй.
Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй байна. Хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, буцаж ирэхийг зөвшөөрөх юм.
"ӨРШӨӨЛИЙН САР"-Д БУЦАХ ИРГЭД ЗААВАЛ УРЬДЧИЛЖ ХҮСЭЛТ ГАРГАНА
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэв.
Иргэд нутаг буцах хүсэлтээ урьдчилж заавал гаргах бөгөөд ингэхдээ цахимаар гаргах мөн боломжтой байна.
Нэргүй 11 минутын өмнө 76.220.74.140
Уг нь төрөөс зөв бодлого явуулдаг,шударга систем үйлчилдэг бол энэ олон залуучууд эх орондоо гэр бүл дотны хүмүүсийн хажууд улс орондоо хэрэгтэй зүйл хийж байх ёстой юм
л***р 6 цагийн өмнө 103.168.34.135
наашаа ирж лалартав.
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.90
Сүртэй кимчин сармиснууд вэ лалрууд вэ өөрсдөө ядуу үедэээ хаасайгүй боолын ажил хиииж ирсэн ээ сануул таарна
Нэргүй 8 цагийн өмнө 202.126.88.143
Чи ингэж чарлаад юу олж долоох вэ дээ, ямар ч байсан олон мянган монгол иргэд маань Өмнөд Солонгост хөдөлмөрлөөд гэр, эх орныхоо эдийн засагт дэм болж байгаа нь үнэн юм даа
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.192
солонгост явж л нэг пм амь амьдралаа өөд нь татсан даа.эндээс бол ёстой нохой долоошдээ.төрийн албаныхан л хөдлөхгүйгээр баяждаг улсшдээ манайх чинь.тэнд бол хөдөлж л чадвал мөнгө олдог газар.өгөөжтэй.монголд бол юм хийх гэхээр хадсан түрээсээр шулаад мөлжөөд дуусгадаг газар даа
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.234.123
наранд түлэгдээд харлачихлаа.