"New Jeans"-ын хуулийн маргаан гүнзгийрэв

"New Jeans"-ын хуулийн маргаан гүнзгийрэв

"New Jeans"-ын хуулийн маргаан гүнзгийрэв

Өмнөд Солонгосын нэрт "New Jeans" хамтлаг "Ador" энтертайнмент компанитай хууль шүүхийн маргаантай байгаа билээ. Тус хамтлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх гомдол гаргахдаа "Ador" энтертайнментыг дээрэлхэх, дарамтлах, хууран мэхлэх аргатай гэж байв. Иймд "Ador"-той байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн боловч үүнийг нь компани үгүйсгэж, шүүхэд ханджээ.

Хамтлаг агентлагаас салах хүсэлтээ албан ёсоор шүүхэд өгсөн ч хэрэг хараахан бүрэн шийдэгдээгүй байна. "Ador" болон "New Jeans" хооронд 2027 он хүртэлх гэрээ байгаа аж.

"Ador" энтертайнмент "New Jeans"-ийг "тавьж явуулах" нь бүү хэл энэ оны шинэ цомог, шүтэн бишрэгчдийн уулзалт зэрэг бүх арга хэмжээг хэдийнэ төлөвлөжээ.

Мөн "Ador" энтертайнмент компани хамтлагийн гишүүдийг зөвшөөрөлгүйгээр бие даасан гэрээ байгуулахыг оролдсон гэж буруутгаж байна. Энэ хүрээнд Сөүл хотод хуулийн дагуу нэмэлт арга хэмжээ авчээ. Үүний улмаас "New Jeans" хамтлаг зар сурталчилгааны гэрээ болон бусад гэрээнд гарын үсэг зурах боломжгүй болж магадгүй байна.

"New Jeans" хамтлагийн үйлдэлд хяналт тавихгүй бол Өмнөд Солонгосын ашиг орлого өндөртэй К-поп салбарт илүү өргөн хэмжээний үр дагавар учирч болзошгүйг "Ador" анхаарууллаа. Гэрээг нэг талдаа цуцлахыг зөвшөөрөх нь энтертайнмент салбарын хөрөнгө оруулалтыг бууруулж болзошгүй гэж тэд үзэж байна.

"New Jeans" хамтлаг 1990-ээд оны "R&B" хөгжимийг орчин үеийн хөнгөн аялгуутай хослуулснаар К-попийн хамгийн шинэлэг хамтлагуудын нэг болсон. 2023 онд тэд дэлхийн хамгийн их борлуулалттай найман уран бүтээлчийн тоонд багтжээ. Түүнчлэн өнгөрсөн онд "MTV Awards"-ын шилдэг хамтлаг номинацид нэр дэвшсэн байна.

Хууль шүүхийн маргаан байгаа ч хамтлагийн гишүүд бие даасан байдлаа баталгаажуулсаар байна. Тэд "jeanzforfree" нэртэй шинэ инстаграм хаяг үүсгэсэн бөгөөд үүгээрээ дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ холбогддог болжээ. Хамтлагийн эсрэг үүсгэсэн хэрэг шүүхэд шилжвэл асуудал шийдэгдтэл хоёр, гурван жилийн хугацаа шаардагдах юм. Энэ хугацаанд тэд шинэ дуу гаргах, сурталчилгаанд тоглох боломжгүй гэдэг нь хамгийн том асуудал болоод байна. Харин шүүхээс хэргийг "New Jeans"-ын талд шийдвэл хамтлаг хэвээр үлдэх боломжтой.

К-поп мэдээллийн "Koreaboo" цахим хуудсанд мэдээлснээр гишүүд гэрээгээ эрт цуцалбал 300 тэрбум орчим вон төлөх ёстой аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.64

Эрх зүйн орчин сайн бүрдсэн газарт асуудал хуулийн дагуу л шийдэгднээ !!! Манайд бол зохиогчийн эрхийг арай дэндүү зөрчдөг л дөө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж