Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. иймээс Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Нийслэлийн цэргийн штабын мэдээлснээр зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм байна.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.23.83

Цэргийн хэлтэсийнх ний авилгалын ханш

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.33

HED BE

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.97

Хулгайч х***а манж хог шаарууд юу ч хийж мэднэ. Адгийн гажиг хог шаарууд.

Avatar

Haha 9 цагийн өмнө 202.126.90.193

AYSAN ZINGISIIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж