Лос-Анжелесын захын дүүргүүд ягаан болов

Лос-Анжелесын захын дүүргүүд ягаан болов

Лос-Анжелесын захын дүүргүүд ягаан болов

Калифорнийн өмнөд хэсэгт гарч буй хүчтэй гал түймэртэй тэмцэхийн тулд гал сөнөөх байгууллага агаараас улаан, ягаан өнгийн галд тэсвэртэй бүтээгдэхүүн цацаж байна. Улмаар Лос-Анжелес хотын захын дүүргүүд уран зөгнөлт кино шиг дүр зурагтай болжээ. Албаныхны мэдээлснээр, уг бодис нь "Phos-Chek" нэртэй бүтээгдэхүүн бөгөөд үүнийг "Perimeter" нэртэй компани худалдаалдаг. Мөн энэ нь галын дөлийг тархахаас сэргийлдэг байна.

"Phos-Chek"-ыг 1963 оноос хойш АНУ-д гал түймэртэй тэмцэхэд ашиглаж иржээ. Ялангуяа Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах хэлтэс "Phos-Chek"-ыг удаан хугацаанд ашиглаж ирсэн бөгөөд "Associated Press" агентлагийн 2022 оны тайланд дурдсанаар энэ нь дэлхийн хамгийн их ашиглагддаг галд тэсвэртэй бодис юм. Гэхдээ галын аюул дарагдсаны дараа улаан, ягаан өнгөтэй уг бодисыг даруй цэвэрлэхийг "Perimeter" компани зөвлөдөг аж.  Учир нь удах тусам "Phos-Chek"-ыг арилгахад хэцүү болдог байна.

Хэдийгээр орц найрлага нь бүрэн ил болоогүй ч "Perimeter" компани өмнө нь 80 хувь ус, 14 хувь бордооны төрлийн давс, 6 хувь будагч бодисоос бий болсон гэж онцолж байсан удаатай.

Тод өнгөтэй байдаг нь агаар дээрээс цацах онгоцны нисгэгч, гал сөнөөгчдөд орхигдуулсан газар байгаа эсэхийг хянахад туслах зориулалттай аж. Нарны гэрэлд хэд хоногийн дараа өнгө нь бүдгэрч, шороон өнгөтэй болдог юм байна.

Үүнийг голдуу хээрийн түймрийн голомтыг тойрсон бүс нутаг, галд өртөмтгий ургамал зэргийг хамгаалахад ашигладаг.

АНУ-ын Ойн албаны мэдээлснээр, сааруулагч бодис нь "түлшийг хөргөх, бүрэх замаар галын тархах хурдыг удаашруулж, хүчилтөрөгчийг шавхаж, түлшний шаталтын хурдыг удаашруулдаг. Учир нь сааруулагчийн органик бус давс нь түлшний шаталтыг өөрчилдөг" гэжээ. Гэхдээ "Phos-Chek"-ыг хэрэглэж буй нь өмнө нь маргаан дагуулж байсан юм. АНУ-ын Ойн албаны одоогийн болон хуучин ажилтнуудаас бүрдсэн бүлэг 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Уг нэхэмжлэлд дурдсанаар, сааруулагч бодисыг байгальд асгаснаар экосистемд хортой тул холбооны ажилтнууд улсын цэвэр усны тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан байв.

Мөн уг бодис нь цэнгэг усанд байх амьтдыг хордуулж, галын тархалтыг тогтооход ямар ч үр дүнгүй гэж маргалдаж байв.

Дараа жил нь АНУ-ын дүүргийн шүүх Ойн албаны бүлэгтэй санал нэгдсэн боловч Байгаль орчныг хамгаалах агентлагаас (EPA) зөвшөөрөл авсан цагт ашиглаж болно гэж шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн хугацаанд ой хээрийн түймэрт хохирч байсан хүмүүсийн анхаарлыг татсан байдаг.

Улмаар Лос-Анжелес хотын дээр цацаж буй "Phos-Chek"-ын талаар Ойн алба мэдээлэхдээ, энэ удаад "LC95" гэсэн орцтойг хэрэглэхээс татгалзаж, хамаагүй илүү хор багатай "MVP-Fx"-ийг ашиглаж буй.

Тус албанаас мөн усны суваг, ховордсон амьтдын амьдрах орчин зэрэг байгаль орчны эмзэг бүсэд галд тэсвэртэй бодис хаяхыг хориглосон. Харин "хүний ​​амь нас, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн" тохиолдолд хоригийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.131.234.123

монголоос самарчид очвол ёстой түргэн унтараана даа

Avatar

Док 10 цагийн өмнө 202.126.90.62

Нэрэлхэлгүй ОХУ ын МЧС иинхэнииг уривал тэд 24 цагиин дотор унтрааж чадна

Avatar

Зочин 9 цагийн өмнө 139.5.216.210

Хаха, Туркийн газар хөдлөлтөд очсон МЧС-хэн хулгай хийгээд хөөгдсөн шиг л юм болох байх даа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.68

гах, гах, гах намын шагналаар улныханыг ажилд оруулдаг юм гэсэн

Avatar

Зочин 3 цагийн өмнө 59.153.113.245

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн хүчин мөхөсдөж байгааг харж байна. Оросууд ч бас ноднин сибирийн түймэрийн өмнө хүчин мөхөсдөж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж