Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр /2025.01.14/ хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
-Боловсролын тухай багц хуулиас дээд боловсролыг онцолж танилцуулга хийж байна. Энэ салбарын шинэчлэлийн хүрээнд хамгийн чухал нь судалгааны их сургууль байгуулах чиглэл рүү анхаарч байна уу. Удахгүй их сургууль, коллеж гэсэн хоёрхон ангилалтай болгох хуулиа хэрэгжүүлэх гэж байна. Энэ салбарын хамгийн чухал нэг хэсэг нь шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажил. Өнгөрсөн жил зөвлөл шинэчлэгдэж, дэд зөвлөл ажиллаж байгаа. Энийг байгуулахдаа нэг жилийн хугацаатай байгуулж, журмаа шинэчлэхээр ярилцсан ажил. Уг журамд доктор хамгаалах гэж байгаа оюутан бүтээл хэвлүүлэхдээ тухайн сургуулийнхаа нэрийг заавал оруулах ёстой гэж маргаан гарсан. Энэ бол оюуны өмчийн асуудал. Жилийн дараа шинэчлэх ажлын хүрээнд эрдмийн бүтээл бол оюуны өмч байдаг. Тэр оюутны өмчийг хамгаалуулах эрх авсан их сургууль нь манайд бүртгэ гэвэл оюуны өмчийн зөрчил үүснэ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Дээд боловсролын олголтын чанарын асуудал огт яригдахгүй байна. Тухайн улсыг дээд боловсролын олголтын зэргээр нь үнэлдэг. Энэ тухай ярих уу?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Үнэхээр оюуны өмчийн асуудал үүсч байгаа. Бид журмаа өөрчлөх ажлын хэсэг гаргасан. Таны хэлсэнчлэн тухайн хүний бүтээл гэдэг утгаар хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ заалтыг хасна.
Мөн их сургуулийн чанарыг дээшлүүлэхэд техникийн зохицуулалтаар буюу нэг бол их сургууль, коллеж болгоно. Энэ оны зургадугаар сарын 15-нд ангилал бүрэн дуусч, бүртгэл цэгцэрнэ. МУИС анх удаа 1500 жагсаалтад орж ирсэн. Цаашдаа дотоодын их сургуулийн чансааг тогтооход хөндлөнгийн байгууллагаар хийлгэх ажлыг салбар яамнаас гардан зохион байгуулна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Залуучууд маань Монголд их сургуульд сурахаас илүү гадаадад сурахыг илүүд үздэг болсон. Зүйрлэвэл, Монголдоо биш гадаадад эмчлүүлдэгтэй төстэй. Монголд байгаа сургуулиудаа голоод байна гэсэн үг. Гэхдээ гологдмооргүй байна. Хэзээнээс гологдохоо болих юм бэ. Гадаад руу чиглэсэн урсгалыг дотооддоо авч үлдэе гэдэг. Бид дэлхийн хэмжээнд дээд боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байна. Монголын их сургуулиа алгасдаг зүйл энгийн болсон. Энэ нь байх ёстой юм шиг хүлээж авдаг болсон. Их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж харахгүй юм. Нэг талаасаа боловсрол, нөгөө талаасаа шинжлэх ухаан юм.
Багшийн хомсдол үүсгэсэн олон шалтгааны нэг нь төрийн өмчит сургуульд багш мэргэжилтэн бэлтгэж байсан тогтолцоог халж, МУИС дээр нийгмийн ухаанаар сурлаа гэхэд дахин багшийн дамжаанд сурч, багшилдаг болсон. Эндээс болж бөөн асуудал үүссэн. Төрийн өмчит их сургуулиуд багшаа бэлдэж, сургамаар байна. Төрийн өмчид их сургуулиудыг нэгтгэж чадах юм уу. Энэ ажил юу болсон бэ?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Үнэн. Бакалаврын түвшинд Монголдоо бэлтгэгдэн магистр, докторын зэргээ гадаадад суралцах нь зөв. БЗС-гаас бакалаврын түвшинд зээл олгож байгаа. Магистр, докторт тэтгэлэг олгож байгаа. Нөгөө талдаа БЗС-гаас гадаадад суралцаж байгаа суралцагчид Ерөнхийлөгчийн тэтгэлэг буюу илгээлт байгаа. МУИС дээр хос мэргэжлээр багшийг бэлдэж байгаа. Төрийн өмчийн сургуулиудыг нэгтгэхгүй, дундын менежментийн зөвлөл гэж байдаг. Хоорондоо өрсөлдөж байж л их сургуулиуд хөгжинө.
МУИС-ийн захирал Б.Очирхуяг:
-Манай сургууль нийт найман мэргэжлээр багшийн хөтөлбөр бэлдэж байгаа. Тодруулбал, байгалийн ухааны физик, хими, биологи, газар зүй, математик, нийгэм, түүх, англи хэлний хичээл. Уламжлалт дөрвөн жилийн хөтөлбөрөөс гадна саяхнаас эхэлсэн 45 хоногийн сургалт буюу хоёр дахь багшлах эрхийн курсууд эхэлсэн. Төрийн өмчийн сургуулиуд энэ курсийг хэрэгжүүлж байгаа учраас цаашид ажлын байр нэмэгдэнэ гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Бусад төрийн өмчийн их сургуульд багш мэргэжилтэнг бэлдэж байгаа юу. Суурь шинжлэх ухааны салбарууд нэг оюутантай байсан ч авч үлдэх хэрэгтэй. Яаж авч үлдэх вэ?
АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж:
-Манай сургууль бакалаврын 27 мэргэжлээр элсэлт авч сургаж байгаа. Яг багш мэргэжилтэн бэлдэхгүй байгаа. Багшийн хөтөлбөрийн хүрээнд гурван сарын сургалтыг нарийн мэргэжил дээрээ суурилж хамрагдаад явдаг.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Ерөнхий боловсрол дотроо байгалийн ухааны хичээлийг чанаржуулах, мэргэжил сонголтын чигийг есдүгээр ангид нь өгдөг байх шаардлагатай. Энэ ажил эхэлж байгаа.
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Б.Ариунболд:
-Их дээд сургуулиуд судалгааны сургууль болоход дараах асуудлууд тулгамдаж байна. Тодруулбал, МУИС дээр гурван жилийн дунджаар олон улсад нийтлүүлсэн өгүүллэгийн тоо босгоо давсан. Бусад сургуулиуд энэ босгыг давахгүй байгаа. Хоёрт, нэг багшид ногдох оюутны тоо. МУИС-д 1:22 харьцаатай байгаа бол бусад сургууль эндээс өндөр байгаа. Манай их дээд сургуулиудын нийт оюутнууд бакалаврын түвшинд сурч байна. Эндээс бакалаврын түвшний оюутнуудаар дамжуулж, их сургууль орлогоо бүрдүүлдэг. Улсын хэмжээнд 150 мянган оюутнаас 5400 оюутан докторын түвшинд сурч байна. Ахисан түвшний оюутны тоо маш бага байна. Гуравт, санхүүжилтын асуудал. Санхүүжилтын орлогоо 100 хувь бараг өөрсдөө үйл ажиллагаа явуулж олдог. Судалгааны үйл ажиллагаа явуулж олсон орлого нь дунджаар төрийн өмчийн их дээд сургуулиудад 5-7 хувьтай байна.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Аль их сургууль эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг авч байна вэ?
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Төрийн өмчийн 11 их сургууль зарим эрэлттэй сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч, номын сан судлал, нийгмийн ажилтан гээд найман мэргэжлийн зургаан мэргэжлээр санхүүжилт авч байгаа. Нийт 4875 оюутанд 6.2 тэрбумыг 2024 онд зарцуулсан. Үүнээс сувилагч мэргэжлээр 4529 оюутанд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Зарим эрэлттэй мэргэжлийн санхүүжилтээс 397 оюутанд зарцуулсан. Энэ нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар таван сургуулийн оюутнууд хамрагдсан. Багш мэргэжлээр МУИС-ийн есөн сургууль, МУБИС-ийн есөн сургууль, ХААИС-ийн долоон сургууль, ШУТИС-ийн 14 сургууль, СУИС-ийн зургаан сургуулийн оюутнуудад зарцуулсан.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Тэргүүлэх чиглэлээ хэлээд нийт дүн нь хэд байгааг хэлчих.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Нийт БЗС-гаас олгосон сүүлийн гурван жилийн судалгаагаар тэргүүлэх мэргэжлээр 10 мянган оюутанд олгосны нийт санхүүжилтынх нь 2129 оюутанд 42 тэрбум төгрөг, эрэлттэй мэргэжлээр суралцсан 10.255 оюутанд 17.9 тэрбум төгрөгийг гурван жилд зарцуулсан байна. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн санхүүжилт гадаад, дотоод сургуулийн нийт дүн. Эдгээрээс дотоодод олгосон санхүүжилт мэргэжил тус бүрээрээ өөр. Багш мэргэжлээр гэхэд МУБИС-ийн есөн салбар сургууль гээд өндөр дүнтэй байгаа.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн жагсаалтаа гаргаад, хэдэн төгрөг сүүлийн гурван жил болон жил бүр гарсан бэ. Аль мэргэжил рүү хэд, аль сургууль руу хэдэн төгрөг зарцуулсан гэдэг мэдээ бэлдээд, байнгын хороо руу хүргүүлчих. Компаниудад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Үүн дээр н.Батжаргал дарга мэдээлэл өгөөч?
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Өнгөрсөн жил татварын хуульд өөрчлөлт орж, компаниудын татвар нэг хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт авах, ялангуяа хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хувь нэмрээ оруулсан бол хөнгөлөхөөр заасан. Энэ бол боловсролын салбарт том дэмжлэг болсон заалт. Тэтгэлэг, эрдэм шинжилгээний судалгаа хийхэд аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг орж, ЕБС-иуд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардал орохоор шалгуурыг хууль дагасан журамд тусгаж боловсруулсан. Энэ оны тухайд гэвэл Засгийн газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхээр шалгуур тавьж байгаа.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-2025 онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт компаниуд хөрөнгө оруулалт хийвэл татвараас чөлөөлөгдөх юм уу, үгүй юу?
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Хуулийн хэрэгжилтийг хангах шалгуурыг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульд заасан. Гэхдээ хэрэгжилт нь 2025 оны тухайд зөвхөн агаар орчны бохирдол руу чиглэнэ. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэл дээр ЕБС-иудын ариун цэврийн байгууламжийн ажилд хөрөнгө оруулна. Энэ асуудлууд хөнгөлөгдөнө. Бусад судалгаа, эрдэм шинжилгээ, тэтгэлэг гээд заалтууд 2025 оноос хойш хөнгөлөгдөнө.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Боловсрол, шинжлэх ухааны салбарт орчны бохирдлыг бууруулах судалгаа хийх, ариун цэврийн байгууламжийн ажилд хөрөнгө оруулбал татвар хөнгөлөх юм байна. Яг ийм нэгдсэн журам гараагүй байна лээ. Засгийн газрын тэмдэглэл гарсан байсан. Ийм журам гарах юм уу. Татварын ерөнхий газар дээр.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Сангийн яамнаас журмыг тэмдэглэлийн дагуу гаргасан. Энэ журам хэрэгжих асуудал стандартаа нарийвчлан тусгахаар Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ асуудлыг шийдвэрлэж байгаа.
Байнгын хорооны гишүүн н.Хэрлэн:
-Их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд урт удаан хугацаанд цалинтай дадлага хийх, эрдэм шинжилгээний чиглэлээр хөгжүүлэх тухайд тодорхой бодлого хэрэгтэй байна. Хоёрт, та бүхний жилийн зардлын хэдэн хувь нь багшийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил дээшлүүлэхэд зарцуулж байгаа вэ?
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Б.Ариунболд:
-Нарийн задаргааг нь сайн мэдэхгүй байна. Их сургуулиуд үйл ажиллагаанаас олж байгаа орлогынхоо 70-80 хувийг цалинд зарцуулж байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Салбарын сайдаас асуулт асуух гэсэн гараад явчихлаа. Засгийн хурал болоод гарсан бололтой. Өнгөрсөн 2023 оны аудитын гүйцэтгэлүүд бүгд гарсан. 109 төрийн өмчит хуулийн этгээдийн аудит танилцуулсны дотор Монголын таван төрийн өмчийн томоохон их сургууль байсан. Энэ дотор МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС гээд. Аудитаар хязгаарлагдмал гарч байгаа бол менежментийн асуудал байна гэсэн үг. Энэ дээр ямар нэгэн шийдвэр гарч, хариуцлага яригдсан уу. Аудитын дүгнэлт заавал ажил хэрэг болох ёстой. Дээд боловсрол явж явж улсын амин сүнс болсон салбар. Менежментийн шинэчлэлтийг хийх цаг нь болсон. Оюутны төлбөрөөс гадна төсвийн хөрөнгө оруулалт авдаг. Төрийн өмчийн зургаан их сургуульд карьер хөгжлийн маш том төв байж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ёстой. Буцаад төгсөгчид нь өөрсдөө хандивын журмаар бусад оюутнаасаа ажилд оруулж, эргэх холбоотой байх ёстой. Олон улсад ийм жишиг үү орж байна. Санхүүжилтын эх үүсвэр нь төгсөгчид өөрсдөө. Тэр төгсөгчийг ажилтай болгож, сургуульдаа хэрэгтэй зүйлсийг хийх хэрэгтэй.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Зөвхөн нэг удаа биш их сургуулиуд жил дарааллан хязгаарлалттай аудитын дүгнэлт авсан тохиолдол байдаг. Дээд боловсролын тухай хуулийн гол нэмэлт өөрчлөлт бол их сургуулиудад санхүүгийн хувьд хагас бие дааж, бүрэн академик эрх чөлөөг удирдах зөвлөлөөр нь дамжуулан олгоно. Үүнд менежментийн асуудал холбоотой. Захирлуудын томилгоо, жилийн бизнес төлөвлөгөө, оюутны хяналтын тоог удирдах зөвлөл шийднэ. Үүнийг дагаад хариуцлагын асуудлыг бүрэн шилжүүлнэ. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд удирдах зөвлөлүүд хуралдаж, хариуцлага тооцох асуудлаа шийдвэрлэхээр тусгасан. Санхүүгээс гадна хамтарсан судалгаа, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.
МУИС дээр хоёр жил дарааллан аудитын дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой удирдлагын хариуцлагын асуудал яригдаж, Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. ХААИС-ийн хувьд элсэгч оюутны тоо, өмнөх жилүүдийн өр авлагын асуудал, санхүүгийн алдаа дутагдалтай асуудал гарч, 11 тэрбум төгрөгийн өрийг сайн менежментээр ажиллаж найман тэрбумын өрийг төлсөн.
ШУТИС-ийн хувьд менежментээс үл шалтгаалан аудитын хязгаарлалтад орсон байдаг. Өмнөх жилүүдийн өрийн асуудлыг цэгцэлж чадсан. СУИС гэхэд алдаа оноогоо Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн. МУБИС-ийн өглөг авлагын балансын өөрчлөлтөө зассан.
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Б.Ариунболд:
-Манай хувийн болон төрийн өмчийн их сургуулиуд дээр ихэнхэд нь карьер хөгжлийн төв байдаг. Төгсөгчдийн өгч байгаа хандив тусламж бараг байхгүй гэхэд болно.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Төгсөгч гэхээр мөнгөн хандив өгдөг гэж ойлгож болохгүй. АПУ гэх мэт том аж ахуйн нэгжүүд хамгийн сайн хүний нөөц хайж байгаа. Тэр хүний нөөцийг их сургуулиуд бэлдэж өгнө. Хэн хэндээ ашигтай. Тэр битгий хэл аж ахуйн нэгж, төгсөгчдөөс том цогцолбор байгуулж болно. Их сургуулиуд өрсөлдөх ёстой. Хэдэн аав ээж танилдаа ажил захидаг асуудал биш.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Боловсролын ерөнхий хуулийн 4.1 зүйлд "Хүн бүр чанартай боловсрол эзэмших, тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлнэ" гэсэн бол Дээд боловсролын тухай хуулийн 2.1 зүйлд зорилгоо тодорхойлж, ёс суртахуунтай иргэнийг бэлдэхэд оршино гэсэн байгаа. Ер нь бид хуульд ёс суртахуун, сайн зан чанартай иргэн гэдгээ хуульд тусгачихсан байдаг. Гэтэл энэ салбарт ёс зүй, харилцаа хандлагын алдаа дутагдал ихээр гарч, нийгэмд бухимдал үүсгэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд одоогийн хуульдаа ямар эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал:
-Ёс зүйн чухал асуудал хөндлөө. Боловсролын яамны тухайд 2025 оны хичээлийн шинэ жилийг Ёс зүйн жил болгон зарласан. Үүний цаана энэ чиглэлээр авах арга хэмжээг эрэмбийн нэгдүгээрт тавьж, эрчимжүүлнэ. Хууль эрх зүйн орчин тодорхой байгаа. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарч, холбогдох төсвийг тусгаад ажиллаж байна.
Их сургуулиудын төлөөлөл:
-Бид энэ жилээс сургалтын бүх хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Өмнө нь хүний хөгжил харилцааны хичээлээ бизнесийн ёс зүй гэх мэт хичээлээ бүх мэргэжлийн ангиудад орохоор болсон. Хоёрт, сургуулийнхаа дэргэд мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулж, Японы нийгэмлэгтэй хамтран ажиллаж, оюутнуудыг сургалтад хамруулж байгаа.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.88.149
Сувилагч мэргэжилтэй оюутнуудад яг ямар тусламж үзүүлээд, 5.5 тэрбум төгрөг гээд байна вэ? Тодорхой бичээч ээ!
Нэргүй 4 цагийн өмнө 103.57.94.128
Бум-Очир гишүүн зөв асуудал хөндөж бна даа.
хүннү 4 цагийн өмнө 202.9.46.157
Зөвхөн улсын гэлтгүй хувийн их дээд сургуульд анхаарлаа хандуулахгүй бол болоо байлаа. “Ач”анагаахын сургуулийн зарим багш нар хүүхдүүдээ ангиар нь унагааж, төлбөртэй давтан сургалт явуулж, сургуульдаа нэмэлт орлого оруулдаг болжээ. Энэ ажилд оройлон оролцсон багшийг 8-9 саяар шагнасан байна. Давтан сургалтанд суулгүй өөрөө хичээлээ уншаад дахин шалгалтанд ороод ч нэмэргүй дахиад унагана. Заавал мөнгө төлж давтан сургалтанд хамрагдах ёстой. Ийм шантааж байдаг уу? Наранбаяр сайд аа?
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.151
хөөрхөн хүүхэн шүү.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.18
яриа юу байхав
asc 6 цагийн өмнө 202.21.111.218
' OR '1'='1
гутал 7 цагийн өмнө 66.181.177.151
аятайхан хүүхэн
sdf 8 цагийн өмнө 66.181.186.124
Gal togoodnoo araasaa ovoo bavuulj bainaa lee shuu
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.191.76
Гал тогооны гийнадаг
Zochin 9 цагийн өмнө 161.82.173.2
Ийм хүүхдээ зоддог ,гэр бүлээ дээрэлхдэг,яашка дарга хийхээр энэ улс хөгжихүү
Нэргүй 9 цагийн өмнө 192.82.64.248
гадагшаа гарч ажиллах сувилагчдыг төсвийн мөнгөөр бэлдэж байна даа, зун японы элчингийн гадаа визэнд оочерлож байгаа сувилагчдын цувааг харах хэрэгтэй, дээ р нь сургуулиуд бүгд ижил мэрэгжлээр булаацалдаад элсэлт авдаг, төрийн өмчит юм бол бас, чиглэл юм нь өөр байх ёстой биздээ???
Нэргүй 11 цагийн өмнө 202.21.107.20
gutalaa avmaar bna gal togoond chin orhison bna da udramaa uruusun gutal mani ognu
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.64
Заяабаатар бичив
Сэлэнгийнхэн 11 цагийн өмнө 59.153.113.33
Төсвийн мөнгөөр тойргийнхоо 400 Захирал эрхлэгч нарыг төрийн ордонд цуглуулж хагас өдөр дайлав уу …Ингээд ыайхаар яаж хөгжих вэ
Зочин 11 цагийн өмнө 66.181.184.79
Чамд ширээ нь дээр хэвтэхэд л болоо. Бусад нь огт хамаагүй
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.64
Ширээн дээрээ шаалцдаг Ундрам гэж….. !