Украинаас Лос Анжелест гал сөнөөгчид илгээнэ

Хуучирсан мэдээ: 2025.01.14-нд нийтлэгдсэн

Украинаас Лос Анжелест гал сөнөөгчид илгээнэ

Украинаас Лос Анжелест гал сөнөөгчид илгээнэ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гамшигт түймэрт өртсөн Калифорниа руу гал сөнөөгчид илгээж магадгүй гэж мэдэгдлээ. Гал сөнөөх ажиллагаанд зориулж боломжит бэлтгэл ажлыг хангах зөвлөмжийг Украины Дотоод хэргийн яамнаас өгчээ. Зеленскийн мэдээлснээр 150 гал сөнөөгч бэлэн байдалд байна.

Зеленскийн өмнөхөн Дональд Трампийн ууган хүү Украиныг өдсөн утгатай мэдэгдэл оруулжээ. Тодруулбал, 2022 онд оросууд Украинд довтолсны дараахан Лос Анжелесын Гал сөнөөх ангиас Киевт тусламж илгээж байсныг залуу Трамп эш татаад, "Хараач, Лос Анжелесын Гал сөнөөх анги Украинд тусалж байж шүү дээ" гэж бичжээ.

Тухайн үед Лос Анжелесын Гал сөнөөх ангиас Украинд гал унтраахад ашигладаг хоолой, хоолойн үзүүрт залгадаг хошуу, хуяг, дуулга болон бусад хамгаалалтын хэрэгсэл сэлтийг илгээсэн аж.

Калифорнийн өмнөд хэсэгт дэгдсэн энэхүү гал түймэрт засаг төрийн, тэр дундаа орон нутаг дахь Ардчилсан намын албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал холбоотой гэж залуу Трамп буруутгаад буй. Ардчилсан намын гишүүн Гэвин Ньюсомыг тэр онцгойлон буруутгажээ. Харин Ньюсом Ням гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө "Буруу ташаа мэдээлэл бидний хэнд ч ашиг тусаа өгөхгүй" гэжээ.

Трамп долоохон хоногийн дараа албан тушаалаа хүлээж авах гэж байна. Энэ цаг мөчид түүний том хүү дээрх үгийг хэлсэн нь АНУ-аас Украинд үзүүлэх ирээдүйн батлан хамгаалахын дэмжлэг ямархуу байхыг харуулна гэж ажиглагчид таамаглажээ. АНУ 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 30 тэрбум ам.долларын тусламж илгээсэн.

Өмнөд Калифорниад дэгдсэн гал 4000 гаруй метр квадрат талбайг хамраад байна. Мөн 12 мянга гаруй байшин барилга гал түймэрт өртжээ. Нас барагсдын тоо 20 давсан бол 150 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж