Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гамшигт түймэрт өртсөн Калифорниа руу гал сөнөөгчид илгээж магадгүй гэж мэдэгдлээ. Гал сөнөөх ажиллагаанд зориулж боломжит бэлтгэл ажлыг хангах зөвлөмжийг Украины Дотоод хэргийн яамнаас өгчээ. Зеленскийн мэдээлснээр 150 гал сөнөөгч бэлэн байдалд байна.
Зеленскийн өмнөхөн Дональд Трампийн ууган хүү Украиныг өдсөн утгатай мэдэгдэл оруулжээ. Тодруулбал, 2022 онд оросууд Украинд довтолсны дараахан Лос Анжелесын Гал сөнөөх ангиас Киевт тусламж илгээж байсныг залуу Трамп эш татаад, "Хараач, Лос Анжелесын Гал сөнөөх анги Украинд тусалж байж шүү дээ" гэж бичжээ.
Тухайн үед Лос Анжелесын Гал сөнөөх ангиас Украинд гал унтраахад ашигладаг хоолой, хоолойн үзүүрт залгадаг хошуу, хуяг, дуулга болон бусад хамгаалалтын хэрэгсэл сэлтийг илгээсэн аж.
Калифорнийн өмнөд хэсэгт дэгдсэн энэхүү гал түймэрт засаг төрийн, тэр дундаа орон нутаг дахь Ардчилсан намын албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал холбоотой гэж залуу Трамп буруутгаад буй. Ардчилсан намын гишүүн Гэвин Ньюсомыг тэр онцгойлон буруутгажээ. Харин Ньюсом Ням гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө "Буруу ташаа мэдээлэл бидний хэнд ч ашиг тусаа өгөхгүй" гэжээ.
Трамп долоохон хоногийн дараа албан тушаалаа хүлээж авах гэж байна. Энэ цаг мөчид түүний том хүү дээрх үгийг хэлсэн нь АНУ-аас Украинд үзүүлэх ирээдүйн батлан хамгаалахын дэмжлэг ямархуу байхыг харуулна гэж ажиглагчид таамаглажээ. АНУ 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 30 тэрбум ам.долларын тусламж илгээсэн.
Өмнөд Калифорниад дэгдсэн гал 4000 гаруй метр квадрат талбайг хамраад байна. Мөн 12 мянга гаруй байшин барилга гал түймэрт өртжээ. Нас барагсдын тоо 20 давсан бол 150 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.
Нэргүй 2025-01-14 202.9.41.110
Манай улсын ардчиллыг дэмждэг иргэд болон АН санаачлаад гишүүд дэмжигчдээсээ хандив цуглуулж хэдэн төгрөг өгвөл яасан юм бэ.
Нэргүй 2025-01-14 139.5.219.65
Эцгийнхээ мэдрэл занг дуурайж
Zochin 2025-01-14 103.168.34.197
Gal ni untartsan shuudee kkk
Зочин 2025-01-14 66.181.160.70
Болж л бн. Туслахад юу нь буруу гэж. 150н гал сөнөөгч том тусламж шүү. Аяганы хариу нь их бага байх л ёстой. Зеленский мундаг шүү.
Нэргүй 2025-01-14 66.181.184.35
Ардчилсан намын тэнэгүүдүү трампын хүү зөв л хэлж өөрсдийн ард иргэдийнхээ хөрөнгө мөнгө амь насыг золиослон байж украйны фашистуудад туслах гэж бас ойгүй тэнэг хүмүүс байна шүү ардчилсан намын трансжендер г*** лесби бас хар тамхичид
Нэргүй 2025-01-14 139.5.219.65
Фашистууд дарангуйлагчтай байлдаад байгаа юмуу
Нэргүй 2025-01-14 103.168.34.126
Украины сэтгүүлч Д.Панченко гал сөнөөгчдийг АНУ руу илгээх Зеленскийн тушаалыг украинаас гарч чадахгүй хорионд байгаа эрчүүдэд дайнаас зугтах сайхан боломж олдлоо оросын цэрэгт алуулснаас америкт харласан нь дээр гэж бичжээ
Нэргүй 2025-01-14 202.126.88.123
Ямар юмных нь украины сэтгүүлч байхавдээ,,,украин эх ороноосоо урваж оросын фашизмын гар хөл болсон авгай юмшүүдээ,,,,удахгүйдээ,,,,монгол эх орон ард түмнээсээ урвасан час улаан уруултай шүлэг бичдэг авгай шиг,,,,панченко хэмээх ютубер авгай, украины луусангийн МАА болноо,,,,
bi l baina 2025-01-14 104.35.183.32
25000 acre talbai shataad baina,
ene n 100km2 (haash haashaa 100km geed bod dooo aimaar )
Нэргүй 2025-01-14 103.168.34.126
1акр гэдэг 4047 м2, буюу 0.004 км2 ингээд 100 км2 болж байгаа юм байна зөв үү
ган 2025-01-14 59.153.87.21
4000м2 талбайд 12000 байшин багтаж байсныг бодоход манайхны нүхэн жорлонгийн амбаараас ч жижиг байшин байсан гэсэн үг үү. Энд тэндээс бичвэр орчуулж оруулахдаа жаахан ухаантай хандаж байгаа ч дээ. Тархины тураал өвчин ихээхэн газар авч байна сүүлдээ бүр сэтгүүлчдийн дунд нилээн түгээмэл тархаж халдварлаж байна
Нэргүй 2025-01-14 66.181.161.167
yamar atsaaraa setguulch bdiin
Нэргүй 2025-01-14 66.181.187.143
Савсага трампийн хүү нялх трамп,,,,хэрээдийн ванхан тоорилын хүү нялх сэнгүм мэт шалчиганаж байж нэг олиггүй юм дуулгана шүү,,,,мөн ч шалчигнасан орк юмдаа,,,,,зүгээр хэвтэж чадахгүй баян эцгийн хөрөнгө мөнгө хатгаад,,,эцэг шигээ аугаа ихийн балайрал болсон,,,, өөрөө өөртөө дурласан дебыль нэг байнаа,,,
Нэргүй 2025-01-14 202.70.44.46
Төрийн ажилд эхнэр, хүү, охин, зөвлөх нь оролцоод эхлэхээрээ ч дээ
Т1 2025-01-14 202.21.110.212
12 мянган байшин шатахад 4000 метр квадрат талбайг хамарсан байх уу?
Нэргүй 2025-01-14 139.5.217.135
Хуцдаг сайт вэ. Наад түймэр чинь аль хэзээний унтарчихсышдээ.