Тэрүнофүжи анхны даваагаа авч, Хошорюү башёг өнгөтэй эхлүүлэв

Тэрүнофүжи анхны даваагаа авч, Хошорюү башёг өнгөтэй эхлүүлэв

Тэрүнофүжи анхны даваагаа авч, Хошорюү башёг өнгөтэй эхлүүлэв

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнгөрсөн Ням гаригт Токио хотод эхэлсэн. Энэ удаагийн башё олон зүйлээр онцлог болж байна. Тухайлбал, удаан хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнээ эргэн ирсэн бол озэки Хошорюү С.Бямбасүрэн болон озэки Котозакүра нар ёкозүна цолны төлөө барилдаж буй.

Башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр/2025.01.13/ сонирхолтой барилдаанууд боллоо. Нээлтийн өдөр өвдөг шороодсон Тэрүнофүжи энэ өдөр Таканошог давж, энэ оны анхны ялалтаа авав. Харин ёкозүна цолны дайрч буй Хошорюү С.Бямбасүрэн Тобизарүг ялж, хоёр дахь даваагаа авчээ. Түүнтэй адил аварга цол горилж байгаа Котозакүра Абид ялагдаж, 1-1 гэсэн амжилттай болсон аж.

Энэ эрчээ хадгалж чадвал Хошорюү С.Бямбасүрэн авга ах Асашорюү Д.Дагвадоржийн адилаар аварга болох бүрэн боломж бий.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Үраг, Ошома П.Дэлгэрбаяр Такарафүжиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Чүранүмиг тус тус давжээ. Харин Киришима Б.Лхагвасүрэн, Онокацү Б.Чойжилсүрэн, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шороодов.

Саяхан л дараагийн аварга гэгдэж байсан Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн үед тун муу барилдаж, озэки цолоо хүртэл алдсан билээ. Түүнийг удахгүй эргэн формдоо орж, хуучин шигээ барилдана гэдэгт сүмо сонирхогчид итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.183.197

Ер нь монгол гэж байх хэрэгтэй ч юм уу,үгүй ч юм уу?

Avatar

Зочин 7 цагийн өмнө 139.5.216.210

Одоо энэ монгол сумоч энэ тэр гэсэн хийрхлээ больмоор юм даа, юманд бас хил хязгаар гэж байх хэрэгтэй ш дээ, хэдэн бяртайгаас цаашгүй, этгээдийн хязгааргүй шуналыг хангах гэж япончуудын тэвчээрийг барах хэрэг юун, япончууд харин ч тэвчээртэй улс юм

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.91.88

нээрээ хүний сүр сүлд рүү олон жил дайралт хийж хойморт нь залрах ч дээ. Одоо болно доо. Нэг үеэ бодвол хоолондоо залгалаа шүү дээ. Гэрлүүгээ хүлгийн жолоогоо залвал яасан юм бэ…

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.64

Одоо Монголчууд хаваажид доо ! Хүний үнэт зүйлрүү ингэ тлээ шунан тачаах хэрэггүй, тэр үндэстнийг бас хүндэтгэх хэрэгтэй, соёлтой ухамсартай боловсролтой хандвал зохи но. Срёл иргэншлийн зохих түвшинд хүрсэн улс орны иргэ дшүү дээ бид чинь !!!
Нэг том аварга нь манай Аса-г шоолж," дайны дараахан үеийн, идэх хоолныхоо төлөө үхэх сэхэхээ үзэж бгаа, бара г галзуу хүний нүдтэй" гэж хэлсэншүү дээ !
Хүний юманд, удам судар, ах дүүсээрээ хэт их шунах хэр эггүй шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж