"Газрын тосны үйлдвэрийн төслийг улстөрч хүнд хариуцуулмаар байна"

"Газрын тосны үйлдвэрийн төслийг улстөрч хүнд хариуцуулмаар байна"

"Газрын тосны үйлдвэрийн төслийг улстөрч хүнд хариуцуулмаар байна"

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


 -УИХ 126 гишүүнтэй болж бүл нэмсэн парламентын анхны намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Та энэ удаагийн намрын чуулганы онцлогийг юу гэж дүгнэж байна вэ?

Анх удаа гишүүдийн тоог нэмэгдүүлж, олон намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламентаар улс орны нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулах олон хуулийн төслийг хэлэлцэн баталсан онцлог намрын чуулганы отгон хуралдаанууд ирэх өдрүүдэд үргэлжлэхээр байна. Төсвийн тухайд тодотгол болон хориг гээд намрын чуулганы турш нийт гурван ч удаа төсвийн төсөл хэлэлцэн баталлаа. Миний хувьд Засгийн газрын 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж, батлуулсан. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн анх удаа алдагдалгүй төсөв баталсан гэж тодотгож байгаа ч миний хувьд сэтгэл жаахан гонсгор үлдсэн. Учир нь улс орны төсөв алдагдалтай эсвэл алдагдалгүй байх нь хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь юу хийхийг зорьж байгаагаас шалтгаалан төсвийн зарцуулалтын үр ашгийг тооцож үзээл батлах нь чухал. Хэрэгжүүлэхийг зорьж байгаа төсөл хөтөлбөр цаг хугацаанаасаа шалтгаалаад төсөв алдагдалтай ч, ашигтай ч, тэнцүү ч байж болно. Миний хувьд хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт орж ажилласан учраас хэдий хэмжээний хөрөнгөөр хэр хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгааг мэдэж байгаа учраас төсвийг алдагдалгүй батлах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Хэдийгээр оны өмнө энэ оны төсвийг алдагдалгүй баталсан ч өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл төсөвт дахин тодотгол оруулах нөхцөл байдал үүсч байна. Учир нь Энэтхэгийн засгийн газрын хөнгөлттэй зээлээр барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Гадаадын зээл тусламжийн ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, 2025 онд 1.5 их наяд төгрөгөөс илүү хэмжээний гадаад зээл тусламж ашиглаж болохгүй хязгаартай. Энэ хэмжээнээс илүү гарвал энэ оны төсвийн тэнцэл алдагдалтай гарна.

-Нэгэнт гадаадын зээл тусламжийн ашиглах төсвийн хязгаар 1.5 их наяд төгрөг байхаар баталсан бол хязгаартаа гадаадын зээл тусламжийн хэмжээг багтааж барих боломжгүй болсон шалтгаан юу вэ?

-Гадаадын зээл, тусламжаар нийт 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Зээлийн ашиглалтын хязгаартаа баригдаад тухайн зээлийн хэрэгжих хугацааг хойшлуулах тусам төслийн хэрэгжих хугацаа, гарах үр өгөөжийн хэмжээ буурч, зардал өсдөг. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр болоод бусад томоохон төсөл хөтөлбөрүүдээ товлосон хугацаанд нь хэрэгжүүлэхийн тулд алдагдалгүй баталсан төсвөө тодорхой хэмжээнд алдагдалтай болгохоос өөр аргагүйд хүрч байх шиг байна. Цаг хугацаа алдах тусам эргээд алдагдсан боломжийн өртгийг татвар төлөгчдийн мөнгөөр нэмж төлөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ашиглалтад ороогүй ч зээлийн хүү, эргэн төлөлтийн хувь хэмжээг төлөхөөс өөр аргагүйд хүрнэ.

-Үнэндээ энэ оны төсвийг Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж, Засгийн газраас хоёронтоо өргөн барьж сарын өмнө л батлуулсан. Түүхэнд тэмдэглэгдэхүйц жижиг төсөв болсон гэж ам уралдан ярьсан. Гэтэл одоо дахин тодотгож магадгүй нөхцөл байдалд орсон талаар та хэлж байна. Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газар ганцхан жилийнхээ төсвийг тал талаас нь бодит үнэлэлт, дүгнэлт, эрсдэл, зарцуулалтад тулгуурлан боловсруулж, том зургаар нь төлөвлөх чадамж, чадвартай боловсон хүчний дутагдалд орсон гэж дүгнэж болох юм биш үү. Удаа дараа төсвийн тогтвортой байдалтай холбоотой хууль, дүрэм, журмаа өөрсддөө тааруулж өөрчилж байна шүү дээ?

-Тантай санал нэг байна. Би ч бас байнгын хорооны хурал дээр уг байр сууриа илэрхийллээ. Энэ оны төсвийг хэлэлцэж байх үед гадны зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа удирдлагууд ирэх оны төсөв санхүүтэй холбоотой саналуудаа төсөв боловсруулах ажлын хэсэгт танилцуулж, тулгарч болох эрсдэл хүндэрлийг хэрхэн давч гарах талаар ярилцаж, хэлэлцэх учиртай. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал төсвийн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлын талаар хэлж тайлбарлах учиртай. Зээл ашиглалтын хувь хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бол Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанд орох эрсдэлтэй байна гэдгийг тайлбарлан, таниулах үүрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөр тэр дундаа боловсруулах үйлдвэрийг хариуцаж байгаа хүн улстөрч, улстөрчийн арга барилтай  хүн байх нь илүү тохиромжтой санагдсан. Одоо хариуцан ажиллаж байгаа хүн нь мэргэжлээрээ сайн хүн байж болно. Гэхдээ улстөрчийн ур чадвартай байна гэдэг бол төслөө урагшлуулахын тулд бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй уулзаж лобби хийх шаардлагатай тулгарна. Монгол Улсын УИХ, Засгийн газрын гишүүдтэй уулзахаас гадна Энэтхэгийн Засгийн газартай очиж уулзалт хийх шаардлага тулгарч байна. Улстөрчийн ур чадвартай хүн байсан бол магадгүй ашиглалтад орох цаг хугацаа нь удаа дараа хойшлохгүйгээр нэг өдрийн өмнө ч болов орчих боломж байсан юм шиг мэдрэмж төрж байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай асуудал 2017 оноос эхэлсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа ч төсөвт өртөг нь 30 гаруй хувиар нэмэгдчихлээ. Зээлийн санхүүжилтийн зарцуулалт нэмэгдэж, цаг хугацаа алдсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

-Өнөөдрийг хүртэл уг төсөл анх төлөвлөсөн хугацааны дагуу ашиглалтад ороогүй, өртөг зардал нь өссөн асуудалд хэн хариуцлага хүлээх талаар байнгын хорооны хурал дээр ч мөн яригдсан. Гэсэн хэдий ч уг асуудалд улс төрийн хариуцлага хүлээх хүн алга. Тийм учраас УИХ-аас батлах зээлтэй холбоотой тогтоол дээр энэ асуудлыг Засгийн газрын тэр сайд хариуцаж, ажлын хэсгийг нь ахалж ажиллана. Үүнд, Төсвийн юм уу Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллана гэсэн зүйл заалт оруулахгүй бол хариуцлагын асуудал салбар дунд орхигдож төсөл хариуцан ажиллаж байгаа Гүйцэтгэх захиралтай хариуцлага тооцно гэдэг бол энэ төсөл урагшлахгүй байх бас нэг шалтгаан болж байна.

-Анх уг зээлийн хэлэлцээрийг байгуулж байхдаа санхүүжилт олгож эхэлснээс хойш 7 жилийн дараагаас зээлийн эргэн төлөлтийг төлж эхлэх талаар тусгаж байсан юм билээ. Энэ хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Энэтхэгийн Засгийн газартай зээлийн үндсэн төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулахаар тохирсон юм байна. Уг төсөл бүрэн хэрэгжиж дуусах төсөвт өртөг нь ойролцоогоор 6 их наяд төгрөг буюу 1.7 сая ам.долларт хүрсэн байна. Анхны гарсан ТЭЗҮ-ээр 1.2 сая ам.доллар байхад долоон жилийн дотор энэхүү зардлаа нөхөж олно гэж тооцоо гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл, зардлаа нөхөх хэмжээний хугацаа өнгөрчихсөн байхад төслийн хэрэгжиж дуусах хугацаа дахиад 4-5 жилээр сунгагдлаа. Энэ хооронд Монголчууд газрын тосныхоо нөөцийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал байна. Тиймээс сонгон шалгаруулалтын талбайн хэмжээг жижиглэж, жижиг болон дунд хэмжээний хайгуулын компани оруулах асуудалд анхаарах шаардлагатай. Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай учраас хэдэн аймаг дамнасан том хэмжээний газар нутагт хайгуулын тендер зарлачихдаг. Гэтэл тухайн хайгуулын компанид тийм том талбайг хамарсан хайгуул хийх санхүү болон техник, хүний нөөцийн чадавх байхгүй бол нэг ч компани хүсэлт ирүүлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Одоогийн байдлаар гурван талбайд хайгуул хийх хүсэлт ирсэн гэж ойлгож байна.

-Петрочайна Дачин Тамсагаас олборлож байгаа газрын тосыг нь боловсруулах үйлдвэр рүү дамжуулах хоолой ашиглан татаж авахаар төлөвлөсөн. Уг дамжуулах хоолойг бариад эхэлчихсэн. Гэсэн хэдий ч газрын тосны нөөц өдрөөс өдөрт багасч байна шүү дээ?

-Дачин Тамсаг 40 сая тонн газрын тосны нөөцтэй юм байна. Одоогийн байдлаар 10 сая тонныг нь БНХАУ-руу экспортолсон байна. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж байж өөрсдийн олборлосон түүхий эдээ ашиглах боломжтой болно. Жил бүр 500-1 сая тонн газрын тос экспортолж байна. Тэр хэрээр хийн хоолойгоор татах нөөц багасна л гэсэн үг. Тиймээс газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх ажлыг огт орхигдуулж болохгүй. Арай гэж нэг юм газрын тос боловсруулах үйлдвэр барьтал түүний гол түүхий эд болох газрын тосны нөөц байхгүй бол яах вэ. Түүхий газрын тосоо гаднаас импортлох нөхцөл байдал үүснэ шүү дээ.

-Эцсийн байдлаар 2028 онд буюу 36 сарын дараа ашиглалтад орчихсон байх тооцоололд хэр итгэл үнэмшилтэй байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд миний хувьд 36 сарын дараа газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж амжихгүй болов уу л гэж харж байна.

-Үнэнийг хэлэхэд 14 мега төсөл 4 жилийн хугацаанд хэрэгжиж чадна гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Бусад төслүүдийн хувьд харьцангуй урагштай байгаа. Тухайлбал, Монгол Улс, Франц улсын засгийн газар хооронд байгуулах ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг урагшлуулж чадлаа. Өмнө нь ураны төслийг хөдөлгөх талаар удаа дараа олон жил яриад ч урагшилж өгдөггүй л байсан төслүүдийн нэг. Тиймээс УИХ-ын гишүүний тоо олон болж, олон ургальч үзэл бий болохоос гадна Засгийн газартаа хамгийн олон санал авсан гурван намын төлөөллийг багтааж хамтарсан Засгийн газар байгуулсан нь олон жил гацсан төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжих үндэс суурийг тавьж чадсан гэж харж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой төсөл хөтөлбөрийг амжилттай, үр ашигтай болгохын тулд уг төслийг хариуцах эзнийг нь тодорхой болгож, тулгамдаад байгаа асуудлуудыг нь цаг алдалгүй шийдэж өгөхгүй бол цаашид ч сунжрах эрсдэл байна. Угтаа уг үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд дотоодын хэрэглээнийхээ 55 хувийг хангах тооцоолол бий. Харин ашиглалтад орох хугацаа хойшлох тусам Монголын талын үр ашиг улам л буурах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Наран 2 цагийн өмнө 66.181.191.18

птрочайг хааж хөөж гарга тосгүй үйлдвэртэй үлдэх үү Хүрэлсүх ээ.?

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.172

Харин тиймээ эзгуй талд юм юмнаасаа зайдуу газар уйлдвэр баригдаад ч байхшиг угуйч юмшиг ертег ер зээл нь нэмэгдээд л нэг авгай хааяа харагдаж танигдахч угуй л байна Ганхуяг зев ярьж бн еереер нь даалгаад эцэсийг нь узээч цэргийн хуний хуухэд шуурхай бж мэдмээр шиг

Avatar

Баяр 4 цагийн өмнө 66.181.179.72

Энэ с** өөрөө ш*** нь дээ л***р чинь

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.50

Энэ хар хусах нь. мэргэжлийн хүн тавь иа.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.19

1.7 сая биш. 1,7 тэрбум ам. доллар шүү дээ

Avatar

Zochin 7 цагийн өмнө 202.126.89.185

tosliin negjiig shinechil. ajillaj chadahgui baina. bid nar naad oriig chine tolj baigaa.

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.168.34.85

инженер суурь боловсролтой юм хийдэг хүнд хариуцуул.
уу. Улстөрчид хэрэггүй ихэнх хулгайчид есөн жорийн нийгэмд хэрэггүй хүмүүс байдаг

Avatar

irgen 8 цагийн өмнө 202.126.90.99

ene erguu bas mungu unerteet hen negniigee shyrgyylah sanaatai bga yum y,zugeer l gishuunii ajlaa hiij boldoggui yum y.2 songogdood garaas n tolgoinoos n olnii tuluu yu ch garsangui

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 65.49.150.30

马南奇时期已经过去了。

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 65.49.150.30

这是一个提倡这种事情的政党。

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.124

ийм юмыг дэвшүүлж байдаг намч гэж наи. соншож байдаг сонгогч гэж сонгогч. таарёан таар шуудайнууд. МАНамч үеэ өнгөрөөжээ. аливаа асуудлыг тэр дундаа аж ахуй бизнесийн ажилуудыг улс төр улс төрчдөөс хол байлгая гээд байхад….!!!!!!????? даанчдээ!!!!!??? хогийн шаар…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Бидний “ЯВААНДАА БОЛНО БИЗ” гэдэг хэнэггүй зан уу ... 9 цагийн өмнө 103.212.117.239

Бидний “ЯВААНДАА БОЛНО БИЗ” гэдэг зан гай болж байна.1/Хятадуудтай учраа олно биз гээд мухар төмөр зам тавьсан. 2/Хийх ажлаа зөв эрэмбэлбэлдэггүй. Яг өнөөдөр Богд уулыг нүхлэх үү, ажилгүйдэл ядуурал дээрээ анхаарах уу. Одоогийн жагсаал нэг юм хэлээд байгаа биз. 3/Шийдвэр гаргахдаа тооцоо судалгаанд биш, хэрэгцээндээ үндэслээд гаргана.Түүхий эдийн хангамжаа тооцохгүй нефтийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан.4/Шийдвэр гаргаад биелэлтийг нь хянадаггүй. Хөгжлийн банкны алдаа завхрал үүний жишээ.

Avatar

Zochin 9 цагийн өмнө 202.131.251.130

1 terbumaar barina gesen n 1.7 terbum bolood bas hugatsaandaa ogt duusahgui bolloo gedeg. tegsen hernee haa holoos gazriin tosoo avna geed baidag, hyatad yu gej ashig olj bga gazriin tosoo butsaaj ogohov dee. ashiglaltand oroh uyed n gazriin tos n duusna, bas ur ashiggui hooloi tatsan bolood duusna.

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 203.217.139.240

Энэ Алтанцэцэг авгайгаас юу ч гарахгүй нь тодорхой болчихсон шүү дээ. Өөрийгөө магтаад л тэнэгтээд явдаг авгай. Олигттойхон өөр хүнд хариуцуулахгүй бол энэ Төсөл дампуурна.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 130.195.249.74

Газрын тосонд байсан хэдэн чадваргүй, тэтгэвэрийн авгайчуудаа цуглуулсан, улс төрчдөд тал засаж чалчахаас өөр ид шидгүй авгай. Төсөл дампуурах нь тодорхой.

Avatar

УНШИГЧ 10 цагийн өмнө 43.242.242.141

ХУВИЙН СОНИРХОЛ НЬ ДЙИЛЭХГҮЙ БОЛ Ч ЭНЭ ХЕРА ГАНХУЯГ БАС СЭТГЭДЭ,Г ЗҮТГҮҮР,АЖИЛСАГ НӨХӨР ЮМ БИЛ ЭЭ. ӨӨРТ ХАРИУЦУУЛБАД ЯАСАН ЮМ?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.202

Наад хөгшин авгай байсан цагт ажил явахгүй ахиад хоошлоно ямар юмны чадвар хэдэн ном цээжилсэн биз ухаан нь цээжилсэн номоо ашиглаж чадахгүй шдээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.93.84

улс төрд нөлөөтэй хүнийг даргаар тавихгүй бол бүр явахгүй нэг ажил энэ л болж дээ ямар чгэсэн төмөр зам нэг юм хөдлөж байх шиг банйа даа

Avatar

Зочин 9 цагийн өмнө 217.160.34.111

Нэг их улс төрчөөд байдаггүй, гол нь хариуцлагатай, чадварлаг хүнээр удирдуулсан бол ямар ч тэнэг улс төрчидтэй харьцаад, төслөө аваад явчих байсан. Зальтай энэтхэгчүүдэд шулуулж дуусч байна даа. 2 үйлдвэр барих өртгөөр 3 дахин урт хугацаанд баригдаж магадгүй, гэхдээ үйлдвэр ч үгүй бөөн өрөнд хутгаад хаячих вий дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.33

Алдагдалгүй төсөв гэж байхгүй, тэгвэл дороо дэвхцэнэ гэсэн үг, ЕС, Жавхлан нарын үгийг та нгар тоогоогүй хүчиндсэн. Дээр нь УИХ-ын гишүүн Пүрэвдорж мэтийн мэргэжлийн попрогчид цаөаш нь баллаж магадгүй араншин гаргалаа буохан өршөөг. НӨАТ бууруулж бүр самрах бололтойдог.

Avatar

Zochin 10 цагийн өмнө 123.203.45.169

Энэ гэж новшийн амьтан дандаа асуудал өнгөрсөн хойно би мэдэж байсан, санлаа байнгын хороонд хэлж байсан гээд амиа их хайцаалах юм даа. Намын дарга нартайгаа санал зөрсөн зүйлээ хэзээ ч ил хэлдэггүй, тэднээс айн иутсан хүүхэлдэй болж амьдардаг нэгэн юм даа. Хөгжлийн банзны асуудлаар найзаа барьж өгчихөөд өөрөө бултсан гээд цаадах нь бөөн уур явна лээ.

Avatar

зочин 11 цагийн өмнө 202.131.232.158

Сахлаа авна уу

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.234.123

126-гаа хасч татан авч булшил. төрөөс бүх хэрггүй зүылиыг нь хас. мега төсөлөө хойш тавьж шударга төр байгуул:

Avatar

Нэргүй 2025-01-14 203.23.49.49

Төсөвийн мөнгөөр бяслагний үйлдвэр барих огт шаардлагагүй

Avatar

Нэргүй 2025-01-14 203.23.49.49

Төсөвөө дахиад буруул. Хэрэггүй зардлуудаа дахин хасмаар байна

Avatar

Нэргүй 2025-01-14 139.5.218.216

13 ТЭРБУМЫН ВАУЧИР БЯСЛАГ Ч ГЭХ МЭТИИН ХЭРЭГГҮИ АШИГГҮҮИ ТОМ ДҮНТЭИ ТӨСЛҮҮД ОЛОН БАИГА УЛСЫН МӨНГӨ УИЛДАГГҮИ ДЭ

Avatar

Нэргүй 2025-01-14 122.201.31.156

Тэрбум сая хоёрыг ялга эхлээд. 2-рт тэртэй тэргүй энэ оны төсөв нүүрсийг гаргаж буй одоогийн үнээр бодоход хамгийн багадаа 8 их наяд төгрөгөөр тасарна. Түүн дээр нэмээд Газрын тос боловсруулах үйлдьэрийн өр нэмэгдэх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж