Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, иргэдийг цунамигийн аюулаас сэрэмжлүүлээд байгаа билээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өчигдөр /2025.01.13/ 21:19 цагт болсон байна.
Үүнтэй холбоотойгоор Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Тодруулбал,"Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид болсон бөгөөд хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт 0-7 ба түүнээс доош магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлэв. Тус бүс нутагт оршин сууж буй Монгол иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг хүсье гэжээ"
Японы эрх баригчид орон нутгийн иргэдэд цунамийн сэрэмжлүүлгийг цуцлах хүртэл далайд орохгүй, эрэг рүү ойртохгүй байхыг уриалсан байна. Газар хөдлөлтийн голомт 37 километрийн гүнд болсон бөгөөд цунамийн давлагаа эдгээр мужийн эрэгт аль хэдийн хүрсэн. Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, хамгийн өндөр нь 3.2 фут хүрсэн аж.
Нэргүй 9 цагийн өмнө 202.70.38.50
Энэ ЭСЯ үүнээс өөр яаг юу хийдэг вэ еөөр таг байх юм
Нэргүй 2025-01-14 202.131.225.242
Бидний гуравдагч хөрш, найрсаг сайхан харилцаатай япон анд нөхдүүд минь аюулт байгалийн гамшгийг гарз хохирол багатай даван туулна гэдэгт итгэж байна. Хүчтэй байгаарай.