Тэрслүү үг: Монголын цагдаа дарга нарыг хамгаална!

Тэрслүү үг: Монголын цагдаа дарга нарыг хамгаална!

Тэрслүү үг: Монголын цагдаа дарга нарыг хамгаална!

Иргэд миний цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ цагдаад ханддаг. Харамсалтай нь, цагдаагийн тангаргаар далимдуулж нохойд барьдаг мод мэт ашиглах гэж оролддог эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ол­ширч байгааг хүмүүс шүүмжилдэг болсон. Энэ шүүмжлэл нь нэг бус удаагийн жагсаал цуглааны үеэр илэрдэг. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилж, түр саатуулдаг тохиолдол гарсаар.

Яг одоо төв талбайд жагсч буй иргэн Б.Цацрал гэхэд, "Намайг улсын төв талбай дээр зодож, биед халдсан. Энэ талаар цагдаад дуудлага өгөхөд ирээгүй" гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Үндсэн хуулийн 16.16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн тайван жагсаал цуглаан хийх эрхтэй" гэж зааж өгсөн байдаг. Үүний дагуу 1994 онд УИХ-аас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баталсан байдаг. Гэвч энэ хууль сүүлийн жилүүдэд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, шинэчлэх шаардлагатайг хуульчид хэлдэг.

Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлж байсан. Тэрбээр "Жагсаал цуглааныг бүртгүүлнэ гэдэг. Бүртгүүлээгүй бол хууль бус гэж үздэг. Бид энэ тогтолцоог халж байгаа. Жагсаал, цуглаан хийхээр бол 48 цагийн өмнө л мэдэгд. Энэ мэдэгдлийг хүлээж авна уу, үгүй юу, бүртгэхгүй байна уу хариу хүлээх шаардлагагүй. Олон улсын нийтлэг жишиг.

Цагдаагийн байгууллага аюулгүй байдал, хамгаалах чиг үүргээ л биелүүлнэ.

Жагсаал цуглааныг албадан тараахад улс төрийн албан тушаалтан биш төрийн жинхэнэ албан тушаалтан үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Харъяа нутаг дэвсгэрийн тамгын газрын дарга нь цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж албадан тараах шийдвэр гаргахаар хэлэлцсэн" гэж мэдээлж байв.

Хуулийн шинэ зохицуулалтаар цагдаагийн алба хаагчид эрх мэдэлтэн дарга нарыг бус ард иргэдээ хамгаалж ажиллах гэнэ.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-14 202.21.115.186

Жирийн цагдаа бол дээрээс өгсөн үүргээ л биелүүлж ажлаа хийж яваа нь. Харин цагдаагийн үе үеийн удирдлага дарга нар эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчлээд удаж байна ш дээ. Олон түмний нүдэн дээр илт л харагдаж бүүр ердийн зүйл болоод хүмүүс ч тоохоо больж дээ. Шүүх, прокурор, цагдааг улс төрөөс салгаж нийгмээ эрүүлжүүлмээр байнаа.

Avatar

Zochin 2025-01-14 76.130.42.82

Uursduu zugeer l biee zuv avch yavj bai.Uhamsar soel gedeg yumtai bai

Avatar

Нэргүй 2025-01-14 202.9.41.110

Гэмт хэрэгт байнга холбогддог, нийгэмд биеэ зөв авч явж чаддагүй архичин, хари тамхичид луйварчид л цагдаад дургүй байдаг. Цацрал мэтийн мэдрэл муутай хүмүүсийг цагдаа хамгаалаад дагаад явж байна гэж байхгүй. Танай сайт юу солиороод бусдын тархийг угаах гээд байна вэ. Ард иргэдийг төрийнх нь эсрэг турхирах нь гэмт явдал мөн.

Avatar

Нэргүй 2025-01-14 119.17.247.70

харин тийн?

Avatar

тт 2025-01-14 202.9.40.115

монголын цагдаа Данхын засагийн газрын хамгаалалтын алба болсон ш дээ

Avatar

Нэргүй 2025-01-14 66.181.177.17

Манай Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зарчим, концепци нь хуучин ЗХУ-ын НКВД-ийн харгис философид үндэслэсэн хэвээр учраас солих ёстой!! НКВД философи нь нам, засгийг ард түмнээс хамгаалах; Харин орчин үеийн соёлт улсын цагдаагийн албаны философи нь иргэнийгээ төрийн хүчирхийллээс хамгаалах!!! Манай цагдаагийн дээд удирдах албан тушаалтнууд нь гол төлөв ОХУ-ын МВД-ийн сургууль төгссөн товарищууд, тэд "хайрцаг" дотроо л эргэлдэнэ!!

Avatar

Нэргүй 2025-01-14 202.9.46.120

Цагдаа бол яалт ч үгүй төриин цагдаа шүү.Тиим ч чиг үүрэгтэй.Хууль дэг журмыг сахиулах үүрэгтэй.Түүнээс талбай дээр орилж байгаа болгоныг хаигаална гэж явцуу ойлгож болохгүй.

Avatar

Зочин 2025-01-14 82.144.201.2

манай энэ жирийн цагдаа нар ямар боловсрол мэдлэгтэй бдаг юм бол доо???!!! Египет улсад , манай цагдаа нар ямар ч боловсрол байхгүй, ядуу, ажилгүй хүмүүсийг татаж цагдаагийн ажилд авдаг, тиймээс дарга нар БОС гэвэл БОСЧ, СУУ гэвэл СУУЖ, ЗОД гэвэл ЗОДДОГ….хүмүүс шүү дээ гэж аялал жуулчны төлөөлөгч нь ярьж бсан даа…

Avatar

Нэргүй 2025-01-14 202.131.234.123

хүний муу нь цагдаа гэж түүхэн үе үеэрээ ярьж мэдэрч байгаа юм шүү дээ.

Avatar

Ард 2025-01-14 49.0.139.217

Эд ямар учиртэй хүмүс вэ? бухамдал дээр давхар бухимдал зориуд хөтын тээврийг зогсоох, хүн нууцаар айлгах, улсын хөгжлийн ба ирээдүйн санг байгуулсаны дараа засаг огцруулах (Каддафиг бөмбгдсөн) гэх,, хол газрын бодлого уу, жагсагчидын дээл гэхэд 5-10 саяын байна, бас болоогүй дэлхийн дундажаас доогуур татвар төлчихөөд их гэх, ажагсагчийн эрх дарх агуу байна аа. хараад байхад хулгай хулгай гээд орилох нь бид хулгайг дараа хийнэ гэхтэй адил сонсогдох… Уул нь хуулийн өмнө тэгш баймаар…

Avatar

Нэргүй 2025-01-14 202.55.188.86

гадны улс орнуудад цагдаа хүч хэргэлэж тарааж бх нь харагддаг гэвч монгол өөр улс ардчилал хэврэг авилгал албан тушаалтнууд дархан эрхтэй хариуцлага хүлээдэггүй гадны нөлөөнд орох нь амархан тиймээс цагдааг төрөөс боломжтой хэмжээнд хол байлгах хэрэгтэй байна солонгост цагдаа нь жагсагчидаа хамгаалж зогсож байдаг шүү тараах гэж биш

Avatar

Нэргүй 2025-01-14 66.181.160.58

Хуцна биз гичиии сайт

Avatar

иргэн 2025-01-14 202.9.46.172

Ардчилсан орнуудад цагдаа нар иж бүрэн зэвсэгтэйгээр жагсаалыг тарааж харагддаг. гэтэл манай цагдаа нар гартаа бороохой ч
байхгүй зогсож байна шүү дээ. Цагдаа үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид. тэднийг буруутгах хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-01-14 202.131.234.123

генералууд нь мөнгөөр нь хоол захиалж идээд байхаар тэдэнд гар хэрэгсэл байхгүй байх нь зөв шүү дээ

Avatar

ИРГЭН 2025-01-14 103.57.95.137

Манийг бага залуу байхад *Миний Цагдаа намайг хамгаална* гэсэн Уриатай жинхэнэ Өргөсөн тангарагтаа үнэнч Алба хаагчид байж дээ,,,,,,,одоогийн Цагдаа, Шүүх , Гэмт хэрэгтэнд илүү зөөлөн хандаж, гэм зэмгүй Иргэд дээ хахир ханддаг болж дээ,

Avatar

ТЭРСЛҮҮ ҮГ 2025-01-14 103.212.117.239

Эзнээсээ мөнгө аваад жагсаж байгаа хэн боловч өөрөө өөрийнхөө эрсдлийг даах ёстой. Чадахгүй бол эзэндээ авсан мөнгөө буцааж өг. Хахир өвлийн хүйтэнд гадаа дааран ажиллаж байгаа цагдааг бүү буруутга.

Avatar

Нэргүй 2025-01-14 202.126.91.197

Угаадас долоогч гөлгөн тролл уу тээ чи

Avatar

зочин 2025-01-14 192.82.64.167

Жагсаал цулааны үед нийгмийн, иргэдийн аюулгүй байдлыг нийтлэгээр хангах, хамгаалах л зорилготой Цагдаа ажилладаг. тэгэх ч ёстой. Урьдчилж мэдэгдэнэ, бүртгүүлнэ гэдгийн цааанаа аюулгүй байдлын том агуулга оршдог юм л даа.

Avatar

Нэргүй 2025-01-14 66.181.191.64

Манай цагдаа нар өөрсдийгөө "ТӨРИЙН цагдаа" гэж нэрлэ эд ард түмэндээ ТОМОРДОГ нь буруу юмшүү дээ !
Уул нь тэд чинь олон нийтэд хууль сахиулах, хэв журмын үйлчилгээ үзүүлэх л үүрэгтэй нөхөд ш дээ. Тийм байтал ард түмэнрүүгээ архиран дайрдаг ноход болох л их дурта й нь бүр гайхмаар амьтад байдгийн !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж