УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.01.13/ хурадаж, Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэг улсын Экспорт-импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилгоор Монгол Улс Энэтхэгээс 1 тэрбум 236 сая ам.долларын зээл авч, ажил эхлүүлсэн. Гэвч төслийг хэрэгжүүлэх шатанд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул дахин 462.2 сая ам.долларын зээл авах шаардлага үүсээд буй юм.
Нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр нь өмнөх зээлийн нэг адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь. Таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 20 жлиийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй байх юм. Энэхүү нэмэлт зээлийг авснаар газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаараа ач холбогдолтой гэдгийг таницуулга хийх үеэрээ Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгосон юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Төсөл ач холбогдолтойг ойлгож байна. Гол нь энэ зээлийн хэмжээ нэмэгдэх тусам ТЭЗҮ-дээ нөлөөлсөн байх талтай. Одоо дахиад зээл нэмж авахаар ТЭЗҮ-д хэрхэн нөлөөлөх вэ. Зээлээ баталсан ч улсын нэгдсэн төсөв дээрээ орон зай үүсч байж, төсөл цаашаа ажил хэрэг болно. УИХ-аар бид 2025 оны төсвийг батлахдаа алдагдалгүй баталсан. Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтын төсвөөсөө танасан. Андуураагүй бол газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтаас 270 тэрбум төгрөг хассан санагдаж байна. Энэ төслийг хэрэгжүүлье гэтэл төсөв дээрээ орон зай байна уу, үгүй юу.
Мөн энэ төсөл цаашдаа хэрэгжих үү үгүй юу гэдэг нь “Петро чайна дачин тамсаг” компаниас шалтгаална. Газрын тосны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж, ашгаа өгнө. Үүний тулд 1.5 сая тонн түүхий тос хэрэгтэй.
Түүхий тосоо “Петро чайна дайчин тамсаг”-аас авах ёстой. Гэтэл одоо гарч байгаа нь 552 мянган тонн байгаа. Төсөл ашигтай ажиллах уу үгүй юу. Энэ маргаан Засгийн газар дээр шийдэгдсэн үү?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Яах аргагүй дараагийн сорилт гарч энэ гарч ирнэ. Төсвийн өнөөдөр барьж байгаа дүрэмд буруу байхгүй. Уул уурхайгаас хамгааралтай эдийн засагтай, савлагааг нь хязгаарлаж явдаг дүрэмтэй. Тэр дүрмийн хязгаарлалтаас халих гээд байгаа том төсөл.
Өнөөдөр бид 2 тэрбум ам.долларыг нефтэнд төлж байна. Үйлдвэр ашиглалтад ороод 1 тэрбум ам.долларыг дотооддоо аваад үлдвэл энэнээс илүү өгөөж гэж байхгүй, ойрын хугацаанд.
Засгийн газрын 14 мега төслөөс хамгийн эрт өгөөжөө өгч эхлэх нь энэ төсөл. УИХ-аар гэрээг соёрхон баталчихвал ирэх хоёрдугаар сарын 5-нд гэрээгээ зурна. 2027 оны тавдугаар сард бүтээгдэхүүн гараад эхэлбэл болж байна. Тэгэхийн тулд энэ сорилт гарч ирж байгаа. Энэ онд зээлийн ашиглалтад 89 төсөлд зориулж 1.5 их наядын төсөвтэй байгаа. Үүн дотор энэ төсөл орсон. Хамгийн том төсөл нь. Бусад төслийг зогсоож болохгүй. Мөн энэ төсөлд хуваарилж чадах хамгийн дээд хэмжээ нь 350 тэрбум төгрөг.
1.7 тэрбумаас 286 саяыг хасвал 1 тэрбум 430-аад сая ам.доллар болно. Энэ нь өнөөдрийн ханшаар 5.2 их наяд төгрөг. Өнөөдрийнхөө дүрмээр жилд 350 сая ам.доллар гэвэл 15 жил үргэлжлэх төсөл болж байгаа. Зээл ашиглалтын төсвийнхөө хуулиар явах юм бол.
Тийм учраас УИХ зээлийн хэлэлцээрийг дэмжээд соёрхон баталчихвал Засгийн газар төсвийн зарлагын хязгаарлалтад зориулж нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй болж байгаа.
Энийг эртхэн дуулгаж байх нь зөв. Бүлгүүдэд зээлийн хэлэлцээрийн танилцуулга хийхдээ дурдсан. УИХ-д өргөн барьсан үед нь дэмжиж өгөхийг хүсч байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Зээл авах асуудлаар анх 2017 онд шийдвэр гарч, 2018 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нь боловсруулагдсан. Тухайн үед ТЭЗҮ нь 1 тэрбум 236 сая ам.доллараар батлагдсан. Таван жил тутамд шинэчлэх заалттай. 2023 оны есдүгээр сард ТЭЗҮ-д тодотгол хийсэн.
Тэгэхэд 1 тэрбум 890 сая ам.доллар болох судалгаа гарсан. Зарласан тендерийн хамгийн бага үнэ, Энэтхэгийн талтай яриа хэлэлцээ хийж байгаад 1.7 тэрбум ам.доллар дээр энэ төслийн ТЭЗҮ –ийг эцэслэсэн.
ТЭЗҮ дэх өртөг нэмэгдсэн нэлээн хэдэн шалтгаан байгаа. Эхнийх нь Covid-19. Хоёрт, дэлхийн зах зээл дээр өндөр технологи шаардсан тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Манай талаас ТЭЗҮ- ийн технологийн зарим байгууламж тухайлбал, онгоцны түлшний гарцыг 40 мянган тонн, өндөр октантай авто бнезины гаралтыг 60 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрг гарсантай холбогдож, ТЭЗҮ нэмэгдсэн. өшөө ч нэмэгдэх тооцоолол гарсан.
“Петро чайна дачин тамсаг” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй ажилладаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд заалтаараа түүхий нефтиэ Монголын талд зах зээлийн үнээр борлуулах гэрээтэй байгаа.
Г.ХОРОЛ
Нэргүй 46 минутын өмнө 115.73.46.252
АН Алтанхуяг ЕС үед босгосон Чингис бонд 1.5тэрбум доллар, түүгээр бараг бүх аймагт засмал зам оруулж, Амгаланд станц өргөтгөж эрчим хүчний эх үүсвэр нэмж, хотын нэл нүх болсон замуудыг шинэчлэж, уулзваруудыг сайжруулсан гм үр ашиг нь хамаагүй өндөр байж. Гэтэл анхнаасаа бүтэх магадлал багатай (нефьт нөөц хүрэхгүй, хаа бсн Дорнодоос татах хоолойгоор ургсан авна) гм ЭЗ үр ашиггүй төслийг эхэлж бхд эдийн засагч, инженер мэргэжилтнүүд бүтэхгүй ээ гэж зөндөө хэлж бсн
Karma is real bitch 42 минутын өмнө 115.73.46.252
Ийм бүтэлгүй төслүүд улсаар нь өрөнд оруулж, цөөн хэдэн эрх баригчид л цөм баяжиж бгаа. Үр дүнд нь татвар, хураамжийг огцом нэмнэ, амжиргааны өртөг өснө, иргэд ядуурна.
Нэргүй 47 минутын өмнө 103.57.92.189
92 бензин үйлдвэрлэхгүй гэсэн дээ, тэгэхээр үнэхээр хэрэг алга, импортлогч нарт үлдээж байгаа юм байх
ЯАНАДААА... 2 цагийн өмнө 202.126.91.141
Манай Улс гэж Төр Засаг нь ч Нийгэм, Э/з-н ямар бодлого явуулахаа МЭДЭЖ БГА юм алга, Эрх Үүргээ ч Ойлгохгүй явсаар…..Ард Иргэд нь ч Эрх, Үүргээ зөв ухамсарлаж бга юм алгоооо…..
иргэн 3 цагийн өмнө 62.55.205.86
За одоо эртхэн зогсоо, болио, наад төсөл чинь явахгүй. Гутармаар юм.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Чи Женко бна, тийм үү ?
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.183
Монголын төр чичирсээр байж 1 тэрбум доллын тэзү-г 1.7 тэрбум доллар болголоо. Бүтээмж нь энэ. 500 сая доллар нь цэвэр цавчаа. Ганц ТП ч бариагүй байж байгаад Монгол улс 2 тэрбум долларын өр амжилттай нэмлээ. Энэ оронд гадны улсын менежментгүй л бол Монголын төрийн оролцоотой бүтэх, болох юм юу ч алга. Энэ төр зөвхөн өр үйлдвэрлэж л чадна. Цавчина, иднэ, мурина. Өөр юу ч чадахгүй. Ийм учраас л засгийг огцруулах гээд байгаа юм.
Нэргүй 4 цагийн өмнө 103.71.101.74
Сагсуу Хүүк энэ төслийг дэмийг хөдөлгөсөн. Газрын тос нь байхгүй байхад үйлдвэр барьдаг тэнэг гарууд юмаа.: Нуль хий зардал, тэийг нь ард түмэн төлнө. Яг л мухар төмөр зам шиг…..
Нэргүй 4 цагийн өмнө 27.253.251.168
ичиж амьдар асар их баялгаа гадгашнь гаргаж байж заавал өндөр хүүтэй зээл авах шаардлага байна уу дарвайсан хар бөөснүүдээ
Нэргүй 5 цагийн өмнө 103.57.92.215
зээл зээл зээл яанадах гүлдийсэн дуракууд..
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.149
Сангийн яамныхан улам мангар болж байна, зээл авахаас өөр юм хийж чадахгүй байна.
Taxman 5 цагийн өмнө 202.9.46.70
Түүхий эдгүй үйлдвэрээ яана
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
126-г гарын нь хугалаад хөлийг нь тайраад хөдөө хаяж амьтан хооллож буян хий.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Чи Женко бна, тийм үү ?!