Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 2024 оны есдүгээр сарын 11-нд болсон. Тус хурлаар зарим бөхчүүдийн барилдах эрхийг хориглосон шийдвэр гаргасан билээ.
1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааны үеэр зүй бус үйлдэл гаргаж, түүхт ойн наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон, наадмыг зохион байгуулагчдыг илтэд үл хүндэтгэсэн, Монгол бөхийн ёс жудгийг ноцтой зөрчсөн, нэр хүндийг унагасан аймгийн начин Г.Болдбаатар, аймгийн начин М.Баасанцэнд, сумын заан М.Баасан нарыг ёс зүйн зөрчил гаргасанд тооцсон. Зөрчил гаргасан аймгийн начин Г.Болдбаатарыг 1 жил 8 сарын хугацаанд, сумын заан М.Баасанг удаа дараагийн үйлдлүүдийг харгалзан 2 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хоригложээ.
2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн нь улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон.
3. Төв аймгийн Зуунмод суманд болсон Улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын начин Б.Чимэдвандан учраа бөх нь унасны дараа санаатайгаар нидэрч, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Б.Чимэдванданг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон.
4. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдааны үеэр Улсын харцага Ц.Мөнхбаяр нь бусад руу гар далайн сүрдүүлж, биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг хичээх үүргээ биелүүлж чадаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож,зөрчил гаргагч Ц.Мөнхбаярыг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон.
5. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд “Засуул”-аар ажилласан Ц.Даваасамбуу нь барилдааны үеэр барилдаж буй бөхчүүдэд саад болох, биеэ зохисгүй авч явах, наадам зохион байгуулагчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх үйлдэл, эс үйлдлүүд гаргасан тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Даваасамбууг хоёр жилийн хугацаанд бүх шатны барилдааны жаяг дэгийн багт ажиллуулахыг хориглосон.
6. Дорнод аймгийн баяр наадмын барилдаанд аймгийн заан Ц.Заяатүшиг нь унасан бөхийн дээрээс зохисгүй үйлдэл гаргаж, баяр наадам, наадамчин олон, өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй хандаагүй, Монгол бөхийн нэр хүнд, жудаг ёсыг эрхэмлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасанд тооцож, зөрчил гаргагч Ц.Заяатүшигийг 9 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон.
Зөрчил гаргагчдын барилдаанд барилдахгүй хугацааг нэр бүхий бөхчүүдийн барилдаанд барилдуулахыг түтгэлзүүлсэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцохыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасан билээ.
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, Ёс зүйн дүрэм”-ийн 3-р зүйл, 6-р зүйлийн 6.1, 7-р зүйлийн 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн олон нийтийн зүгээс ирүүлсэн гомдол, шаардлага болон МҮБХ-ны Ажлын албанаас оруулсан саналын дагуу ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг хэлэлцэж, зохих хэмжээнд баримт мэдээлэл цуглуулах, тэднээс тайлбар авах зэрэг ажиллагааг хийсний үр дүнд дараах шийдвэрийг гаргажээ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.183
Ёс төдий ийм жонхуу зуурсан зусарч нөхдийн шийдвэр гэх үү
Бузар 6 цагийн өмнө 66.181.177.81
Бэгзсүрэнгийн үйлдэл бол хүний ам насанд халдсан, санаатайгаар алахыг завдсан эрүүгийн гэмт хэрэг, Маланжав аа!!! Юуны 6 сар вэ? Битгий өөгшүүлээд бай Мал аа!!! Бүх насаар нь эрхийг нь хас.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.180.124
энд нэг хүний нэр алга байна?! малжаваа!!!! тэр хүний нэр бол олонд алдаршёан нэр нь допинг хар. дансны нэр нэр нь намсрайжавын батсуурь.
Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.221
Г ганхуягын допинг юу болсон бэ
Даш 2025-01-14 66.181.181.189
Бэгзсүрэнг дахиж хэзээ ч бүү барилдуул.
Нэргүй 2025-01-14 202.70.38.50
Бэгзсүрэн хөгширдөггүй ээ өвөө л баймаар юм н**ш
иргэн 11 цагийн өмнө 103.168.34.155
өөр хүн. өөр Бэгзсүрэн
Нэргүй 2025-01-14 66.181.191.64
Оюунболд хэзээнээс барилдах билээ ?