АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдоно гэж Цагаан ордны шинээр сонгогдсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх мэдэгдэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Вальц Ням гаригт "ABC" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар мэдэгдсэн бөгөөд Трамп удаан хугацааны турш төлөвлөж байсан гэж онцлов. Мөн хоёр орны удирдлага утсаар холбогдох бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Украины талаар Вальц хэлэхдээ, украинчуудад ажиллах хүчний асуудал тулгараад байна. Мөн Украины цэргийн хомсдолыг шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.
Тэрбээр Украинд цэрэг татлагын насаа 25-аас 18 болгон бууруулахыг санал болгож буйгаа илэрхийлсэн байна.
Вальц "Энэ нь ямар нэгэн байдлаар дипломат аргаар дуусгавар болох ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Би зүгээр л Украины газар нутаг, тэр дундаа Крымээс орос хүн бүрийг хөөн гаргана гэж хэлэх нь бодитой зүйл биш гэж бодож байна" гэжээ. Тэрбээр мөн Трамп санал нэг байгааг огцолсон байна.
Нэргүй 2025-01-13 66.181.191.143
Байна уу Путин уу
Тийм байна
Сайн уу хөгшөөн Трамп байнаа
За юу байнадаа хөгшөөн. удаан уулзсангүй шүү
Зөндөө юм байнаа. Хөгшин нь Канад, Гренланд, Панамыг авлаа. Чи Крим, Донецк, Луганскаа ав. болж байна уу.
Нэргүй 2025-01-13 66.181.183.172
Нэг яриад ч шийдэхгуй бх олон удаа ярьж тулгаж бж Украйныг бурэн бутэн авч улдэнэ чадахгуй бол Путины хуссэнээр шийдвэл Трампын хэрэг байхгуй
Нэргүй 2025-01-13 185.220.101.56
Путлер п…да амь тавьж бна даа 4н жил байлдаад 800 мянган оркуудаа алуулаад з****г техник ч гүй болоод Умард Солонгосоос гуйлга гуйгаад эцэс сүүлд нь Трампын хошногыг долоож эхлэв.
Нэргүй 2025-01-13 223.24.168.157
Ярих гэдэг монгол үг байдаг биш үү
Нэргүй 2025-01-13 202.131.234.123
алло трамп халло путин давай пить дурной.