Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулсан"Засгийн газар огцор" жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.01.13/ 16:00 цагийн байдлаар иргэдийн төлөөлөл Төрийн ордны зүүн хаалган дээр цуглан үзэл бодлоо илэрхийлж байна. Цугласан иргэдийн хэлж буйгаар "Засгийн газрын гишүүдийг Төрийн ордноос гаргахгүй гэх шалтгаанаар хаалган дээр цугласан. Бид ямар нэгэн намын харьяалалтай, төлбөртэй жагсагчид биш" гэлээ. Түүнчлэн Сүхбаатарын талбайд зарим иргэдийн төлөөлөл жагсаалаа үргэлжлүүлж Засгийн газар огцрохыг шаардаж байна.
Жагсаал цуглаан хийх үед анхаарах зөвлөгөө:
- Бусдын өдөөн хатгалга, турхиралтад автахгүй байх
- Халтиргаа гулгаанаас болгоомжлох
- Бөөгнөрсөн хүмүүсийн дунд орж, шахцалдах дарагдахаас зайлсхийх
- Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэгдэхгүй байх
- Хашлага, сараалж болон аливаа хурц ирмэгтэй зүйлсээс хол байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Гэрэл зургийг О.Болорсувд
3,569.17






















































Холбоотой мэдээ