12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ

12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ

12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ

Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам, Ганга, Ямуна, домогт Сарасвати голын уулзвар болох олон сая хүмүүс ариун усанд орохоор цуглардаг Праяграж хотод болдог. Энэ наадмын гол зорилго нь ариун голд усанд орж, олон жил хуримтлагдсан нүглийг угааж, оюун санааны эрх чөлөөг бий болгоход оршдог байна. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн бөгөөд зургаан долоо хоног үргэлжилнэ. Эрх баригчдын тооцоолсноор, нийт 400 сая орчим мөргөлчид Праяграж хотод цугларч, ариусах зан үйлд оролцох юм.

Энэхүү наадам нь өргөн цар хүрээтэй гэдгээрээ алдартай, энэтхэгчүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг наадмын нэг юм. Түүнчлэн, уг наадмыг дөрвөн хотод зохион байгуулдаг ч Праяграж нь хамгийн том цуглааныг зохион байгуулдаг.

Бурхан болон чөтгөрүүд шанага ариун бал бурмын төлөө тэмцэлдэж байхад тухайн бал бурмын дусал дөрвөн хотын дээр унаж, ариутгасан гэх домгоос гаралтай. Нэг онцлог шинж чанар нь ихэвчлэн нүцгэн, үнсээр биеэ арчсан Нага садхус буюу ариун эрчүүдийн дүр төрх юм. Тэд ариун усны тусламжтайгаар нүгэл хураагаагүй гэгдэг итгэл үнэмшил дээр тулгуурлан зан үйлийг удирдан зохион байгуулдаг байна. Орон нутгийн эрх баригчид мөргөлчдөд зориулан олон мянган майхан, бие засах газар, зам талбай бүхий асар том хуаран байгуулжээ. Гэвч борооны улирлаас болж бэлтгэл ажил удаашралтай байсан тул албаныхан бүх зүйлийг ёс журмын дагуу болгохоор шаргуу ажиллаж байна.

Одоогийн байдлаар, 4000 га талбайг бэлтгэж, 160 мянган майхан, 67 мянган гудамжны гэрэл, 150 мянган бие засах газар, 25 мянган хогийн сав, 200 усны АТМ, 85 гуурсан худаг байгуулжээ. Үүнээс гадна 40 мянган цагдаа, аюулгүй байдлын ажилтан, 15 мянган ариун цэврийн ажилтан ажиллаж, хагас сая гаруй автомашины 99 зогсоол, голын дээгүүр 30 хөвөгч понтон гүүрийг бий болгосон байна.

Нага садху нарт зориулсан "сүр жавхлант угаалга" гэгдэх гурван онцгой өдөртэй. Зурхайн дагуу наадмын үеэр усанд орох зургаан чухал өдөр байдаг.

Тухайлбал, нэгдүгээр сарын 29-нд 50 сая гаруй хүн усанд орох боломжтой хамгийн том цугларалт болно. Энэтхэгийн засгийн газар үүнийг зохион байгуулахад 812 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд энэ арга хэмжээнээс 2.9 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна. Хэдийгээр гайхширал төрүүлэм үйл явдал, зан үйл явагддаг ч гэлээ жуулчдад илүү анхаарал хандуулж байна гэж зарим мөргөлчид үзжээ. Мөн Нага садху нарт зориулсан үнэ төлбөргүй асар байхгүй байгаа нь шүүмжлэлийг дагуулсан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж