Ж.Хатанбаатар, түүний хүүг чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй гэв

Ж.Хатанбаатар, түүний хүүг чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй гэв

Ж.Хатанбаатар, түүний хүүг чөлөөлсөн ч ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй гэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ менежментийг Ж.Хатанбаатар ахлуулсан багтай гурван жилийн хугацаатай хийсэн байдаг.

Улмаар 2014 онд НЗД-ын захирамжаар тус төвд аудитын комисс ажиллаж, менежментийн гэрээг  “Хангалтгүй” хэмээн дүгнэж, менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл менежментийг нийслэлд шилжүүлж өгөөгүй аж. Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг. Гэвч тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Мөн өнөөдрийн байдлаар тус төвийн гүйцэтгэх захирлаар Хатанбаатарын Гүрбазар ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл болон санхүүгийн тайланг огт ирүүлдэггүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Тэгвэл өнгөрсөн оны наймдугаар сард НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиникийн төвийн захирал болон менежментийн багийн ахлагч нарыг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганд үүрэг болгосон. Энэ хүрээнд НЭМГ-аас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу төвийн захирлыг чөлөөлөх, шинэ даргыг томилсон аж.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазар болон Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өнгөрсөн оны 9 дүгээр сард албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч Ж.Хатанбаатар нар нь ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн удаа дараа очиход тус төвийн эмч, ажилчид нь ажил хүлээлцүүлэх боломжоор хангахгүй, ажлын байранд нэвтрүүлээгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр мөн ажил хүлээлцэх ажлын хэсэг тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээн авахаар очиход албан өрөөнд нь тамга тэмдэг, бичиг баримт гэх зүйл байхгүйгээс хойшилжээ.

Ташрамд, тус төв нь хоёр корпустай бөгөөд үүнийг нэгийг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн харьяа хүүхдийн эмнэлэг болгох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.185.236

даварсан аав хүү 2 байна даа шоронд хийж байгаад улсаас авсан мѳнгийн тѳлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-01-13 103.212.118.21

даварсан аав хүү роёр ийм хүмүүс хүн эмчилж байсан гэхээр бас арай юмаа

Avatar

Хараалч 2025-01-13 176.77.156.55

цагаандаа гарсан луйварчин иргэдиин өвчин шаналалаар баяжсан батгана удахгүй нажидаа эдлэх болтугай

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.176.37

Бүтэн 15 жил улсын өмчийг улсаас бас мөнгө авч хувьдаа хамаг ашиг шимийг нь хүртчихээд улс одоо болно оо бид сонгинхайрхан дүүргийнхээ хүүхдийн эмнэлэг болгох хэрэгтэй бнааа гэж бхад нөгөө алдарт гавьяат эмч урдаас нь май чи тэр хүүхэдгүй үхэж далд орох ямар хамаатай юм бэ би цааш нь амилуулж баяжмаар бна гэж хуцаад явдаг үнэхээр хүмүүсийн хэлдэг хүн муутай асар муу далд шуналтай гээд Хатанбаатарын яарьдаг үнэн юм бна Маш олон хүмүүс гомдолтой явдаг Хатанбаатарын эмнлэгт очиод ээж аавыгаа *л

Avatar

Mgl 2025-01-13 172.56.3.149

Khatanbaatar geseg hun aimaar luivarchin hun bna le gesen shuu. Dandaa ulsiin mongo iddeg

Avatar

Зочин 2025-01-13 202.126.91.183

Хатанбаатар болөвчин зовлонтой хүмүүсийн зовлонгоор хөрөнгөжсөн этгээд, бузар амьтан.

Avatar

ИРГЭН 2025-01-13 66.181.186.245

Овоо нэр хүндтэй хүн байсан сүүлийн үед нийгэмийн хамгийн адгийн амьтан болж байх шиг бн!!! Ингэж доошоо орох гэж!!!

Avatar

Нэргүй 2025-01-13 103.212.119.223

ГАВЛАЧЭЭ

Avatar

Baska 2025-01-13 202.55.188.124

elegnii ovchtei olon hund buyan bolj itgel naidvar ogson emch shuu.Asuudliig olon talaas ni haraasai

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.176.37

балай хүн гуай Хатанбаатар өөрөө элэгний өвчинтэй маш олон хүн дээр туршилт хийж нөгөө ертөнцөд явуулсан энд эмчлүүлсэн хүмүүс ихэнх нь нөгөө ертөнцүүд явсан даа . Харин чи өөрөө очиж эмчлүүлж нөгөө ертөнцөд явж бно шүү

Avatar

Зочин 2025-01-13 202.126.91.183

Хатанбаатар чадахгүй байж эмчилнэ гэж инээж байгаад мөнгийн авдаг шуналтан

Avatar

Нэргүй 2025-01-13 202.9.41.90

Хүнии шуналаа гэж аваад үхэх юм шигл хүүхдиин эмнэлэг нь угаасаа дээр шүүдэээ шуналт бузруудааа

Avatar

Нэргүй 2025-01-13 124.158.106.209

ард түмний өмчийг өгөөчээ

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.180.222

Хангалттай гэж дүгнэсэн 3 шатны шүүхийн шийдвэртэй кэйс шүү! Хаалтийн гэрээтэй чинь хамаагүй мэдээлэл тэнцвэртэй байх зарчимаар та нар нөгөө талаас мэдээлэл авах ёстой шүү!!!

Avatar

Иргэн 2025-01-13 103.212.118.97

Хангалттай гэж шүүх шийдсэн бол Төр дээрэм хийж магад.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.57.93.84

ямар даварсан новшууд вэ төрийн ажлыг ажлыг өгч сурах хэрэгтэй биз дээ үе залгамжлагч юм уу хаашаа юим вээ хүүхдийн өвчлөл их байхадэмнэлгээ түргэн авч хүүдүүдийг хэвтүүлээч дээ

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.180.222

За танайх наад гаргасан худал мэдээндээ эзэн болоорой доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж