Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах амлалт өгөөд буй. Ингэхдээ нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц санал болгохын тулд “Залуус-1” хорооллыг барихаар төлөвлөсөн байдаг. Уг орон сууцны хотхоныг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барих аж. Тэнд 5616 айл аж төрөх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг тэнд төвлөрүүлэхээр зорьжээ. Одоогоор төслийн явц 10 хувьтай юм байна. Энэхүү төслийг дуусгавар болоход БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооноос хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэр энэ асуудал яригджээ.
Сануулахад, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц төсөл хэрэгжиж буй. Төслийн ажил анх 2019 онд эхэлж байсан бөгөөд 1008 айлын орон сууцаас гадна 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг мөн баригдах юм.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6м2 талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдаж байна. Орон сууцны эхний хэсэг ирэх зургадугаар сард ашиглалтад орно.
Г.ХОРОЛ
Эрдэнэбат 2025-01-13 66.181.185.24
1008 айлын орон сууцны хотхоныг 7жидийн турш барьж байна.. Хэрэв хувийн хэвшил 7 жил үргэлжлүүлэн бариад байгаа бол ойролцоогоор 1000 дахин дампуурна… 2жил болоход л өртөг нь 25-50 нэмэгдэнэ… Манай дарга нар чухам яг юу хийгээд байна аа
Иргэн 2025-01-13 66.181.181.104
Дахин төлөвлөлтөөр барьсан Хангай, улсын оролцоотой залуус гэх мэтийн хорооллуудад энэ улс төрчид очиж амьдармаар юмаа!!! ккк Ингэж хогийн хонхор хийхээ больсон нь дээр шүү!!! Эсвэл улны иргэдээ зөв боловсон дадалд суралцсаны дараа орон сууцны асуудал ярь!!!
Нэргүй 2025-01-13 202.131.234.123
залуус 1 2 бол хогийн цэг шүү дээ. тэрэг шиг юм бүү хийгээрэй
Иргэн 2025-01-13 59.153.112.229
ХӨГЖИЛ ГЭДЭГ НЬ ЗААВАЛ ӨНДӨР БАЙШИН БАРЬСАНААРАА ХӨГЖДӨГ ЮМУУ. ЭМХ ЦЭГЦТЭЙ ЦЭВЭР ЦЭМЦГЭРЭЭРЭЭ ДЭД БҮТЭЦ ЗАМ САЙХАН ТАВЬЖ БАЙЖ ХӨГЖИЛ ХАРАГДДАГ БИШ ЮМУУ ЭНЭ МУНХАГ МИНИЙ БОДОЛ
Иргэн 2025-01-13 59.153.112.229
ЯАГААД ЗААВАЛ 21 ДАВХАР ӨНДӨР ОРОН СУУЦ БАРИНА ГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ. БИТГИЙ БАРИУЛААЧ ЯЛАНГУЯА ХЯТАД УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ БУЦААД ӨӨРСДӨӨ АВАХ БИШҮҮ. ХЯТАД УЛС ӨӨРСДӨӨ 20-ООД ДАВХАР БАЙШИН БАРИАД ТҮҮНД НЬ ОРОХ ИРГЭД ОЛДОХГҮЙ БАЙГААГ ТЕЛЕВИЗЭЭР ҮЗСЭН БАЙЛГҮЙ ДЭЭ.ШИРЭГЭН БЕТОН БАРИАД НАРАА ХААГААД НӨГӨӨ ТАЛ ХЭЭР НЬ ХАРАГДАХГҮЙ УЛААНБААТАР ШИГ БОЛОХГҮЙ ГЭХ АРГА АЛГА.
Нэргүй 2025-01-13 202.131.234.123
үхлийн занга болж байгаа шүү дээ. зарим барилга зүгээр л үх гэсэн урайтай байгаа.
Нэргүй 2025-01-13 202.9.41.87
энэ их шинэ орон сууцнууд баригдаад байхад гэр хороодод алга болохгүй юм?. хэн сууцанд ороод байнаа?. 1000, 1000-р л бариад байх юм, хорт утааны хэрэглэгч 200000 айл өрх хэвээрээ л байх юм, хэзээ хорт утаанаас салар вэ?
Hh 2025-01-13 66.181.161.115
aildaa taarsan zogsool hiigeereidee gazaraa sn tootsoolno shuu
Нэргүй 2025-01-13 103.145.234.72
ehleed tsahilgaanaa shiid, tsewer bohiroo shiid, daraa ni surguuli tsetserlegee shiid, niitiin teevree shiid, tegj baij baishingaa bari. Batilgiin companidaa tendet awj ideh gd muusain hulgaichuud
Иргэн 2025-01-13 139.5.216.60
Холланд улс 100000 орон сууц босгож асуудлыг
шийдсэн.гэдэг!?
Иргэн 2025-01-13 139.5.216.60
150мянган орон сууц.босгож чадвал
УТАА арилна.!
АМЖИЛТ.ХҮСЬЕ!!
Нэргүй 2025-01-13 139.5.216.60
150 мянган орон сууц босгож чадвал
Нэргүй 2025-01-13 202.126.90.190
орон сууц гэж балайр ч байхаар хийн түлш хэрэгдэг болвол Улаанбаатар хот утаагүй болж болно .орон сууц барих нь эрсдэлтэй яагаад гэвэл цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл хотыг хангаж чадахгүй байдалд хүрнэ .гэр хорооллыг тохь тухтай амьдрах орчин бүрдүүлэх өгвөл болно
хм 2025-01-13 66.181.178.203
Утааг багасгахад гэр хорооллыг орон сууцжуулах, ялангуяа утааны эх үүсвэр болсон хотын хойд болон баруун чиглэлийн гэр хорооллуудыг огцом бууруулах нь чухал. Гэтэл хотын урд хэсгээр шинэ орон сууцууд бариад утаанд нэмэр болохгүй
Зочин 2025-01-13 103.212.118.21
150мянгаар нь барьдаг юм бол яндангийн тоо яагаад буурахгүй бгаа юм бэ гэр хороололд 200 мянган яндан бгаа гэсэн биздээ
Нэргүй 2025-01-13 66.181.176.139
danh sdaad hiisen yum tui ch bhgui dandaa ingene tegne gej s****a
Нэргүй 2025-01-13 213.230.80.152
дунд нь сургууль цэцэрлэг бариарай даа, хүүхдүүд үүрийн 6-д гэрээсээ гараад явж байх юм, хүүхдээ сургуульд өгнө гээд машинаа унацгаагаад гарах юм, түгжрэл улам нэмэгдээд
Нэргүй 2025-01-13 103.212.116.50
Залуу хөгшин гэхгүй ээ. хямд түрээсийн орон сууц барь.
Нэргүй 2025-01-13 122.201.31.183
Засгийн газар орон сууц барихгүй ээ, хөөе! Наад мөнгөний цавчаагаа зогсоо! Тоск, Носк-г татан буулга. Өрний үйлдвэрүүд. Барилгын цавчааны сургаар тэр төрийн түшмэлийн царайд гийж буй баяр хөөрийг хар! Хувхайрсан хулгайчууд!
Нэргүй 2025-01-13 66.181.189.96
Хар мянган ажил Ирээдүйд хийнэ гэх юм . Цаас болохоор муудаж өмхийрнэ гэж байхгүй нь сайн ч эхнээсээ мартагдаж байхгаа байх ооэ