Авлигатай тэмцэх газраас /2024.11.12/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан талаар мэдээлж байв. Тэгвэл прокурорын байгууллагаас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тушаалтнууд бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн албан тушаалтан Х.З нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан тушаалтнууд бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Хөдөө аж ахуйн их сургуулийн албан тушаалтнууд зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.2 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/, 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан тушаалтан С.Е нь албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 2 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан Б.Б нарын 9 хүнд холбогдох авто замын шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт хяналт шалгалт хийлгэхээр мэдүүлсэн ачаа, барааг шуурхай шалгах, хяналт шалгалтын явцад ачааг буулгахгүй байх, хилийн цогцолбороос гаргаж өгсний хариуд хахууль авсан, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
- Дорнод аймгийн прокурорын газраас бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн албан тушаалтан Д.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, анхан шатны баримтаар баталгаажаагүй ажлын гүйлгээг хийж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Нэргүй 2025-01-13 202.179.26.115
МАНын авгай ял завшаад гарч ирж мэднэ
Нэргүй 2025-01-13 103.212.119.119
Олон хүн ам муутай байсныг нь бодоход ноцтой амьтан байсан байх
Нэргүй 2025-01-13 66.181.160.22
Ажлаа асуудлаа мэддэггүй хүүхэн байсан даа хөөрхий
Нэргүй 2025-01-13 202.126.88.149
Монголын их эмч нар анагаах ухааны сургуульдаа эм тариа хортой гэдгийг л сурдаг бөгөөд тэд өөрсдөө ба үр удам нь эм тариа нэг ч удаа хэрэглэдэггүй. Харин тэд бусад хүмүүсийг эм тариагаар хордтол нь шахаж, хүмүүсийг а**х гэж оролддог.
Үнэн! 2025-01-13 202.21.104.2
Алт-Болд гэдэг хувийн эмнэлгийн Өлзийбаяр гэдэг авгай олон хүнийг сэтгэцийн эмгэгтэй болгосон. Өөрт нь унацтай учраас Депакин-Хроно гэдэг эпилепси өвчинд уудаг эмийг эрүүл/ уналттай, хүүхэд/хөгшид хамаагүй толгой дараалан бичиж өгч бсан. Энэ эм эрүүл хүний сэтгэцийг хямраадаг. Тархи мэдрэл нь хордоод психоз өгч байхад эмээ хурдан аваад ир гэж ул мөрөө баллачихаад хүнийг нь Шар хад руу явуулсан. Хордлого тайлаад өгсөн бол өдийд бид ийм зовлонд унахгүй байлаа.Үр удмаараа энэ зовлонг үзэг!!
Эмнэлгийн хаагаарай 2025-01-13 66.181.164.211
Ёстой шунал нь пулам болсон Эмч шүү Өлзийбаярх гж, ийшээ очиж эмчлүүлж болохгүй. нэг үзүүлээд гарахад үүдэнд нь нөхөр нь эмийн сангийн ажиллууллаад эм бичиж өгсөнгүй юу гэж уурлаад, аймаар гарууд. уусан эмэнд нь хүүхэд маань хордоод, дахиж зүглээгүй