Ура..аа…н, урагшаа!

Ура..аа…н, урагшаа!

Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, 70 жилийн туршлагатай Францын төрийн өмчит “Орано майнинг”-тай Монголын Засгийн газар хөрөнгө оруулах гэрээг байгуулах зөвшөөрлийг УИХ-аар гаргуулж авна гэдэг нь эдийн засгийн зорилгоороо ч, улс төрийн агуулгаараа ч асар ач холбогдолтой үйл явдал. Үндсэндээ, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэх нь зүй ёсных, бас хүссэн ч, эс хүссэн ч энэ төсөл түүний засгаар овоглогдож түүхэнд үлдэх нь гарцаагүй.

Жижиг улсын гадаад төдийгүй дотоод бодлого газар зүйн байршлаасаа хамаарахад хүрдэг. Монгол Улс гэрийн гаднаа ч, гэр дотроо ч төвийг сахидаг, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 “М” төсөл дээр илүү тодорхой харагдаж буй…, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадуудад, Дулааны гуравдугаар цахилгаан станцын төслийг оросуудад, уранаа Францад гэх мэтчилэн хуваарилалт хийж байгаа нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик байх.

Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоонд багтдаг, НАТО болон Европын холбоог үүсгэн байгуулалцсан, “Их 7”-гийн нэг.  Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, ардчилсан тогтолцоотой Франц улстай ураны салбарт хамтрахаар болсон нь аль ч утгаараа сайн мэдээ төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах эерэг сурталчилгаа болох юм.

Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан бодит түүх агаад түүнээс хойш дотоодын улс төрөө даалгүй олон ч төсөл хана мөргөж унасан нь бас гашуун сургамж билээ.

Гучаад жилийн өмнө Казакстан, Монгол хоёр нэг цэгээс хөгжлийн гараагаа эхлүүлж байв. Атал тэд хөрөнгө оруулалт татаж, бид хөрөнгө оруулалтаа хөөж ирснээсээ болж хөгжлийн хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Казакстаны нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар, монгол хүнийх таван мянга. Казакстан ураны салбарт стратегийн тоглогч болсон, монголчууд уранаас утга учиргүйгээр айдаг. Атал Улаанбаатарын утаа нь юун уран. Утаандаа хордож үхэж байж л ураны хор ярьсаар л суудаг.

Гээд нэг үеэ бодвол хүний нохой болсон манай “эх орончид”-ын ярьдаг зургаан хөлтэй ямаа, хоёр толгойтой тугалын үлгэр итгэдэг хүн цөөрсөн байна. Утаандаа хордож байснаас уранаа ашиглая гэж боддог нь ч нэмэгдсэн байна. Ямар ч байсан парламент дээр Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нараас өөр ураныг эсэргүүцдэг гишүүд цөөрсөн нь ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсний үр дүн. Монголыг халхын заяа нь арай ч хаячхаагүй бололтой.

Гэрээнд зааснаар “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар. Монголын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Монголын Засгийн газар арван хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй.

Төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монголын иргэд, аж ахуйн нэгж байхаар, мөн 2028 онд ураны уурхай ашиглалтад орно, уусган олборлох аргыг ашиглана.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр тусгасан. Гэх мэтчилэн Оюутолгойн гэрээний алдаа, мадагаас нэлээд сайн суралцсан болох нь илэрхий. Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм.

Шууд хөрөнгө оруулалт, шууд ашгаас гадна шууд бусаар эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөлөл гэж бий. Хөрөнгө оруулалтаас шинэ техник, технологи, мэдлэг боловсрол экспортлогдоно. Уранаас гадна газрын ховор элементийг олборлох боломж нээгдэнэ гэсэн үг.

Уран, зэс, алт, нүүрс гээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн төрөлжихийн хэрээр наашаа урсах ам.долларын амсар томорно гэсэн үг. Дараа, дараагийн ураны төслүүд урагшлах жим болж өгнө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгсөн мэдээллээс харахад "Цөмийн энергийн станц байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон агаад
бага, дунд оврын цөмийн реактор 10-15 жилийн хугацаанд баригдах боломжтой" аж.

Монгол ураны 13 ордтой, нийт батлагдсан нөөц нь 192 орчим мянган тонн 1.5 орчим сая тонн геологийн нөөцтэй гэсэн судалгаа бий. Үндсэндээ, дэлхийн хоёр том эдийн засгийн дунд байгаа монгол эрдэс баялгаа л экспортод гаргаж амьдарна. Эсгий шаахайг маань энэ дэлхийг авах хүмүүс байхгүй. Мал нь өвчтэй учраас махыг нь авах улс ч цөөхөн. Тэгээд ч уран өөрөө эрчим хүч. Эрчим хүчний төлөөх дайн дэлхийд дэгдээд удаж байна. Эрчим хүчний эрх чөлөөтэй нь амьд үлдэх дайн. Монгол ардчилсан улс хэвээр явъя гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж идэхээс өөр гарц алга. Уул уурхайн бүтээгдэхүүнээ харин улам төрөлжүүлэх ёстой. Ганц нүүрснээс хамаардаг улс байж болохгүй. Аюулгүй байдал, эдийн засаг талаас нь харж, дүгнэсэн ч!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.90.88

л*****н г*** нар ингэж уран энэ тэрээр наалдахгүй шүү

Avatar

Нэргүй 2025-01-13 193.38.55.51

Зүгээр Франц Африкийг ямар болгоод хөөгдөөд гарлаа. Тэрийг л хар… ирээдүй тодорхой. Манайх бол бүр хөөхчгүй биз… ийм хүмүүс удирдаж байгаа цагт хөгжил Ирээдүй төсөөлөх ч мөрөөдал биз…. Дэлхийд хэддээ орно уу энэ францын л асуудал.

Avatar

Нэргүй 2025-01-13 172.59.188.252

ichih nuurgui sza ve uhseniih ni nato ardchilal gej olon jil boolchlol muljuluguur busdiig tonon deeremdsen allurchid avilga chid sunuj deerem tonuul aa hiij chadahgui udahgui muhuh uls

Avatar

Зочин 2025-01-13 202.55.180.220

за ёстой бүү мэд цаг хугацаа л харуулах байх

Avatar

Bsn 2025-01-13 66.181.191.94

mash zuv ene tusul yvah estoi enig oilgoj demjsen gishuuded bayar hurgi hudla eh orni ner barisan hud garudig tasar hayah h heregtei

Avatar

Зочин 2025-01-13 139.5.218.148

Өнөөг хүртэл Оюу толгойн луйврын учрыг олоогүй яваа Засгийн газар Орано гэж МАНГАСыг бий болгож байгаа юм бишүү? Уран ашиглахыг буруутгаагүй. Яагаад 15 жил ноцолдоод ОТ-н луйварыг бүрэн ойлгож, бас зогсож чадаагүй хэрнээ яаран сандран дахин нэг бүлэх залгих гэж зүтгээд байна аа. Бушуу туулайн үлгэр болох вий дээ…

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.184.200

За дэлхийд тэргүүлдэгийг мэдэхгүй бна францын цөмийн станцын түүхий уран бэлдэх гэж бж хаягдалаа эргээд нутагтаа булдаг гэсэн яанадаа монголын газар шороог хятадууд төрд гарч баяжсан улс ухаж хордуулдагдаа одоо энэ нэг нь

Avatar

Үнжн үг 2025-01-13 59.153.113.18

Эдийн засгийн хөгжлөөрөө Дэлхийд нэгд, Европод хоёрт байна гэдэг ямар логик вэ. Ийм юм бичээд баярлаад байдаг мэдрэл нь зүгээр биз..

Avatar

Хуцаа 2025-01-13 202.9.47.13

х***а долоогч г***й зайлаарай Монголоос чам мэт луухааны я*****с Монголыг мэдлээ юу?????????????

Avatar

Нэргүй 2025-01-13 69.251.23.123

Geree byy Shataa !!! Gej helj bgaagyi yu etseg eh chin!!!! pk uran !!!!!

Avatar

Зочин 2025-01-13 103.168.34.56

Галзуу хүний өдрийн тэмдэглэлэ гэх шиг бичдэг авгай вэ Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, гэнэ үү? Ийм орон гаран юмнууд л монголыг хорлоход баярлаж ура хашгирна л даа.

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.185.75

Зөв бурууг сайн мэдэхгүй ч албан үүрэг нь гэж бодож байна. Жагсагчдын лоозонг"УИХ тар" болгосон нь энэ хүн огцрох хангалттай үндэслэл увайгүй үйлдэл…. Юун ура мура…

Avatar

Өвгөн 2025-01-13 59.153.112.231

Оюун-эрдэнийн касагт баяр хүргэе, барууны том орны хөрөнгө оруулалт. эдийн засгийн агуулгаар ашиггүй байсан ч дэмжих ёстой, улс төр стратегийн ач холбогдолтой юм. барууны том орны том хөрөнгө оруулагч орж ирж байж барууны эрх ашиг, сонирхол Монголд бий болно, тэгж байж хоёр хөршийн нөлөөллийг багасгана.

Avatar

Нэргүй 2025-01-13 86.85.55.114

казахстантай гэнэт зүйрлээд эхэлдгээ болио. Шал өөр соёлтой, шал өөр зан заншилтэй, шал өөр замаар явж ирсэн, Оросын хоёр дахь хувилбар болж хувирсан, өөрсдийнхөө түүхийг ч мэддэггүй, орос болох гэж ядддаг охид хүүхдүүдтэй балай улс шүү. Оросын буянаар угаасаа эрчим хүчний дэд бүтэц сайн баригдсан байсан улс. Одоо бүр хүнсээ ч Оросоос л авдаг, Путинд байнга сүрдүүлэгдэж байдаг улс. Холхон бай. Барууныхан сайн ойлгохүй манай 2 улсын харьцуулдаг байх, царай адилхан, өмнө нь социализмд байсан

Avatar

иргэн 2025-01-13 49.0.139.217

Хэдийгээр үр дүн алс ч сайн санааны үзүүрт тос. Оюу толгойн хувьд гарц байгаа даа …

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.112.158

Эх орныг минь тонон дээрэмдэхдээ бас дээрээс нь нэмж доромжилно. Та нар үйлээ эдэлнээ

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.115.22

Яаран гуяа алгадах болоогүй, Өнөөдөр биш өнийн өдөр ийм л байгаасай билээ.

Avatar

Нэргүй 2025-01-13 51.75.66.139

suuliin 30 jiliin tuuhend oyunerdene shig mundag udirdagch baigaagui. getel humuus ogtsruul geed jagsaad baih yum. manaihan butehguie.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.57.93.140

ediin zasgiin hugjiluuruu delhiid 1d europdoo 2t ordog geheer yana gesen ug ve?

Avatar

Зочин 2025-01-13 202.126.88.66

Бурханаас илүү чамаас дутахгүй ухаантай гэсэн үг. 1+1=3 гэсэн үг. Дэлхий европоос бага гэсэн санаа. Одоо ойлгов уу орк оо.

Avatar

34 хувь 2025-01-13 66.181.181.104

Угаасаа 34 хувийг Монгол төлөхгүй болцон шүү дээ мэдээгүй юмуу, РиоТинто үүнийг цуцалсан шүү дээ, гэхдээ 34 хувиа Монгол эзэмшинэ

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.113.121

Эндээс орж ирэх орлогоор нэг сайхөн үйлдвэр барьчихвал их сайнсан.Хуваагаад идчмээхгүй бн

Avatar

Лондон зураач 2025-01-13 90.212.131.42

"Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм".
Харин тийм. Тэр мөнгөө чөлөөлж өөр төслийг хурдасгахад ашигламаар байна.

Avatar

34 хувь 2025-01-13 66.181.181.104

Угаасаа 34 хувийг Монгол төлөхгүй болцон шүү дээ мэдээгүй юмуу, РиоТинто үүнийг цуцалсан шүү дээ

Avatar

зочин 2025-01-13 66.181.170.118

орос хятад 2 өөрийн нутаг дэвсгэрээр цацрагт идэвхит бодис тээвэрлүүлэх үү

Avatar

Surrealist Зураач 2025-01-13 90.212.131.42

х** х** бас дахин х**, ккк

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.112.134

ура гээд байгаа нь баталсан нөхдүүд Мардайн аманд хоол ундтайгаа хэдэн сар хоноод үзмээр юм юу болох нь уу

Avatar

Лондон зураач 2025-01-13 90.212.131.42

Одоо Оросын тагнуулууд та нарыг хэн ч тоохгүй.

Avatar

Алтанхуяг 2025-01-13 202.9.41.118

Одоо Оросуудаар Цөмийн энергийн станц, бага, дунд оврын цөмийн цахилгаан станц бариулъя. Гэрээ хэлэлцээ яаралтай хий

Avatar

Лондон зураач 2025-01-13 90.212.131.42

Одоо Оросын тагнуулууд та нарыг хэн ч тоохгүй.

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.179.161

хошного руугаа хуруугаа хийгээд үнэрлэ дээ хүүрээ

Avatar

Зочин 2025-01-13 202.126.88.66

Сайн долоогоод амталж ид.

Avatar

Нэргүй 2025-01-13 122.201.23.83

Уран хоргүй бодис юм уу тэгээд.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.10.20.218

цацраг идэвхт аюултай бодис, маш сайн хяналт шалгалт хийж байхгүй бол газрыг бохирдуулах вий, Франц хүний хүмүүс Монголын газрыг хайрлахгүй шүү

Avatar

Кса 2025-01-13 202.126.91.72

Франц улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 1, Европод 2-р байранд ордог гэснийг ойлгосонгүй. Мөн манай Монгол улсын 1 иргэнд ноогдох ДНБ $5000 доллар биш $6666 байгаа. Ах хүний зүгээс сэтгүүлч дүүг шүүмжлэх биш зөвлөж бичиж байна аа.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.10.20.218

Европдоо Германы араас ордог байж болох, дэлхийд нэгд гэж тэнэгтэх нь

Avatar

Нэргүй 2025-01-13 202.131.225.197

Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм.

mash zuv avah hun bwal zarah l heregtei, nogdol ashig geed tenegtej bsnaas AMHAT, NUAT, tatvar aa avaad suuj bsn n olziitei!

Oor ym yarij bga humuus uul uurhai gej, tatvar mongo, tusuv herhen burddeg tuhai tui ch medku ymnuud hudlaa olon ym yarij olnii setgeliig urvuuldag!

Avatar

Нэргүй 2025-01-13 202.131.225.197

mash zuv sain bichsen baina!

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.182.173

Урагшаа,,,эргэж хурган элдэвт сатаарах хэрэггүй ээ,,,холыг зорих хүнд шалигийн явдал саад,,,

Avatar

Нэргүй 2025-01-13 202.180.219.18

Ene chin l Zasgiin gazriig ogtsruulah mash tom shaltgaan bolj bga yum da. Tanai muu baruunii buunii nohoi site ch yahaw ugasa hutsaj l bdg !!!

Avatar

Surrealist Зураач 2025-01-13 90.212.131.42

Солиот…ккк

Avatar

Нэргүй 2025-01-13 122.201.28.170

Дорноговийн иргэд яах юм бол доо, буруу зүйл хийсэн гэвэл тэд буруутна яагаад гэвэл сонгосон улс нь шийдвэр гаргагчид ха ха ха

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.88.149

Олон улсын байгууллагад нэгдэхдээ ирээдүйг харж гишүүн болох ёстой.

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.191.96

ямар юмны ура байх вэ буруу л зүйл хийлээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж