Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн горимд шилжлээ

Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн горимд шилжлээ

Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэвийн горимд шилжлээ

НЭМҮТ, ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийх үеэрээ, "томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 18 хувира буурсан. Томуугийн өвчлөл ид нэмэгдсэн үед буюу  2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс  эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн.

Тухайн үед өдөрт 5700 хүн уртасгасан цагаар үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 2773 өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлсэн байна. Энэ нь хоёр дахин багассан үзүүлэлт учраас НЭМГ-аас зохицуулалт хийж уртасгасан цагийн хуваарийг зогсоож байна.

Өрхийн эрүүл мэндийн уртасгасан цагийн хуваарь өнөөдрөөр дуусгавар болж, маргаашаас хэвийн цагийн хуваариар ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын өдөр 20:00 цаг хүртэл,  бямба ням гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллах болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж