Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёл импичментийн арга хэмжээ авхуулж байгаа хэдий ч жил бүрийн цалингийн нэмэгдлээ авна гэж засгийн газраас мэдэгдэв. Тодруулбал, төрийн албан хаагчдын жишигт нийцүүлэн Юны цалин гурван хувиар нэмэгдэж, ойролцоогоор 179 мянган ам.доллар болно. Уг мэдэгдэл гарсан даруйд тус улсын иргэд бухимдлаа илэрхийлж, зарим нь түүнийг ажлаасаа халагдсан байхад цалингаа нэмүүлэх нь битгий хэл цалингаа авахгүй байх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн, Юны цалин гурван хувиар нэмэгдэж буй нь тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бараг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Жишээлбэл, "Х" хуудаснаа "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1.7 хувиар нэмэгдсэн бол Юных яагаад гурван хувиар нэмэгдсэн бэ?" гэх нийтлэлүүд олшрох болжээ.
Энэ сарын эхээр Юны хамгаалалтын алба түүнийг баривчлах ажиллагаанд саад учруулсан байдаг. Одоо тус улсын Авлигатай тэмцэх алба дахин баривчлах ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд саад болсон ямар ч хамгаалалтын алба, хууль тогтоогчдыг мөн адил баривчилна гэж бүрдүүлж байна. Гэхдээ үүнийг ерөнхийлөгч Юны өмгөөлөгчид хууль бус хэмээн маргаж буй. Үүнээс гадна, Юны дараа ерөнхийлөгчийн үүргийг түр орлож байсан ч мөн адил импичментийн арга хэмжээ авхуулсан Хан Дог Сугийн цалин нэмэгдэх юм байна. Түүний цалин гурван хувиар нэмэгдэж, 138 мянган ам.долларт хүрнэ.
Хэрэв бусад улс орны ерөнхийлөгчийн цалинтай харьцуулах юм бол АНУ-ын хувьд 400 мянган ам.доллар, Их Британийн ерөнхий сайдын цалин 209 мянган ам.доллар хавьцаа байдаг аж.
Нэргүй 2025-01-13 202.126.88.149
Мундаг прокурор гээд магтуулаад байсан чинь шалдаа буув.
Нэргүй 2025-01-13 174.94.61.123
жагсаал xаа ч яваxаа байж
Нэргүй 2025-01-13 174.94.61.123
jagsaal xaach yavaxaa baij
Нэргүй 2025-01-13 174.94.61.123
Энэ Солонгос баларч байснаас аварсан xүн юм биш үү
Нэргүй 2025-01-13 66.181.164.157
Эх оронч хүнд Шагнал өгөх нь зөв. Улс орныхоо хөгжлийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүн учир Ард түмэн нь хамгаалаад байна.