Өсвөр насны хүү амиа алдсаны дараа Хятадад жагсаал гарчээ. Тодруулбал, баруун хойд Шэньси мужийн Пученг мэргэжлийн техникийн сургуулийн гадаа жагсагчид цугларч, тухайн хүүгийн үхлийн гол шалтгааныг эрх баригчид нуун дарагдуулж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Цагдаагийн байгууллага уг жагсаалыг тараах гэж оролдсон боловч эцэст нь мөргөлдөөн болж хувирсан аж. Эсэргүүцлийн гол шалтгаан нь тус сургуульд гурав дахь жилдээ суралцаж байсан Данг дотуур байрныхаа цонхоор унаж нас барсан гэх цагдаагийн дүгнэлт байв.
Уг дүгнэлтэд "Данг нэгдүгээр дамжааны оюутан Гуогийн амралтад саад учруулсан учир тухайн хоёр оюутан маргалдсан. Уг маргааныг байрны туслах багш зогсоож, харилцан ойлголцоход тусалсан. Дараа нь нэгдүгээр сарын 2-ны үүрийн 03:00 цагт Дангийн амьдардаг дотуур байрны нэгэн оюутан бие засах өрөөний цонх онгорхой байгааг олж харсан. Цонхийг хаахаар харах үед Данг аль хэдийн унаж, нас барсан байсан. Ямар ч гэмт хэргийг шинж тэмдэг илрээгүй" гэсэн байжээ.
Гэхдээ Дангийн гэр бүл болон найз нөхөд нь цагдаагийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Учир нь тухайн өдрийн бүх мэдээлэл, Дангийн утасны зураг, мессеж зэрэг устгагдсан байсан бөгөөд төмөр хашлагатай цонхоор Данг унахгүй байсан гэв. Олон нийтэд цахим сүлжээнд мөн адил Дангийн үхэл осол биш гэж үзсэн нийтлэлүүд олширсон бөгөөд мужийн эрх баригчид санаатайгаар гол шалтгааныг нуусан гэж үзжээ. Улмаар өнгөрсөн Даваа гаригаас эхлэн Пученг мэргэжлийн техникийн сургуулийн гадаа жагсагчид цугларч, жинхэнэ шалтгааныг хэлэхийг шаардаж буй.
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.35
найрамдал хүүхдийн зусланд өндрөөс хүүхэд унаж маш хүнд бэртэл гэмтсэн асуудлыг холбогдох газар нь шалгаачээ
зочин 27 минутын өмнө 66.181.186.81
Одоогийн төрийг унагах,улс орноо барууны боол болгох хүсэлтэй этгээдүүд хятадад хангалттай бий Тийм хүмүүсийг баруун улс орон бүрт хангалттай бэлтгэсэн Манайд ч ийм бүлэг хүмүүс засгийн эрхэнд гарах гээд хүчтэй зүтгэж байна