"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ"

"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ"

"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүдийн хамт Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар шинэ их хурлын дэгийн тухай хуулиар тухайн парламентын  үед хэлэлцэгдээгүй бол буцаах дэгийн зохицуулалтаар буцаагдсан. Тиймээс шинэ парламент байгуулагдсан энэ үед дээрх гишүүдийн хамт НӨАТ-ыг бууруулах хуулийн төсөл боловсруулж дахин УИХ-д өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 180 мянган ААН бий. Түүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүс байгаа. тэдний 50 мянга нь НӨАТ төлдөг. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор 2024 онд 6.5 их наяд төгрөгийн НӨАТ бүртгэгдсэн байна. Энэ нийт татварын 24 хувийг бүрдүүлсэн байна.

НӨАТ-ын татварыг бууруулснаар дээр хэлсэн татвар төлж буй иргэд, ААН-ийн тоо нэмэгдэнэ. Ингэснээр татварын бааз суурь бий болно. Мөн монголчууд бараа бүтээгдэхүүнээ хямд хэрэглэх боломж бүрдэнэ. Эдийн засаг эрчимжинэ.

Ерөнхий сайд нийгмийн даатгалын шимтгэл болон  татварын ачааллыг багасгаж татварын шинэчилнэ хийнэ  гэсэн үүнтэй зэрэгцүүлэн уг санаачилгыг гаргаж байна. НӨАТ-ын татварыг бууруулснаар албан эдийн засгийг нэмэгдүүлнэ. Мөн бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх ачааг бууруулна. Иргэдэд ирэх татварын дарамт багасна." гэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэрбээр, Б.Пүрэвдорж гишүүний хувьд УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах тал дээр байнга байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэвч эрх баригчид өнгөрсөн хугацаанд огт дэмжиж байгаагүй. Энэ удаагийн парламентын хувьд олон намын төлөөлөлтэй болсон учир уг асуудалд анхаарлаа хандуулах байх. Иргэдийн зүгээс ч тэр НӨАТ-ыг бууруул гэдэг зүйлийг хэлж буй" гэсэн юм.

НӨАТ-ын татварыг бууруулснаар эдийн засгийг илүү ил тод болгоно. Албан эдийн засгийг бий болгоно. Мөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг бууруулснаар татвар төлөгчдийн нуруун дээр ирж буй татварын дарамтыг багасгана.Ингэснээр бизнес эрхлэх орчинг сайжруулна гэж УИХ-ын гишүүн А.Ундраа  хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.90.36

юү гэнэ 6 их наяад төрөг татварт орсон бол ийм их мөнгөөр 126 гишүүдийг тэтгэх гээд байна уу

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.189.148

НӨАТ 5% болоод 2024 онд 50,000 аан нөат төлөөд 6.2 их наяд төгрөг орсон гэвэл энэ хууль хэрэгжиж бгаа гэж ойлгож болох уу эсвэл энэ хуулиа одоо өргөн бариад бгаа юм уу

Avatar

Баттулга 2025-01-13 202.126.90.153

100 төгрөгөөр авах юмыг төр хүчээр 110 төгрөгөөр авахуулж байгааг болиулаад ядаж 105 төгрөгөөр авахуулдаг болбол ард иргэд эцсийн хэрэглэгчид ашигтай шүү. зарим хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна

Avatar

Иргэн 2025-01-13 202.9.41.74

Угаасаа манайд НӨАТ-ыг зориулалтынх дагуу ашигладаггүй 10%-ын орлогын албан татвар дээрээ зарчмын хувьд иргэдэд буцааж олгох ёстой НӨАТ-ынхаа 8%-ийг нэмээд 18%-ийн татвар болгочихсон буруу тогтолцоотой шулаасны эдийн засаг үйлчлэж байгаа шүү дээ!
2%-ийг 5% хувь болгох гэж үнэн рүү дөхүүлж байгаа нь нэг талаас дэвшилтэй юм шиг харагдаж байгаа боловч НӨАТ-ыг зориулалтаар нь ашиглаж байвал эдийн засаг чинь эрүүлжинэ дээ.

Avatar

Зочин 2025-01-13 103.212.116.147

ЗӨВ, ЗӨВ

Avatar

ажиглагч 2025-01-13 202.9.40.212

НӨАТ улсын төсөвт чухал үүрэгтэй: манайх шиг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжид их мөнгө зарцуулдаг улсад энэ татвар хэрэгтэй. Харин ч зах, худалдааны төвийн бүх борлуулагчдыг энэ татварт бүрэн хамруулах шаардлагатай…

Avatar

Нэргүй 2025-01-13 122.201.31.195

даьар

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.180.228

nuatiig 5 huvi bolgo .bosgo geh zviliig avch hay .hvn bvr nuat tulugch bolj hvreegee tel .

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.112.134

цахилгааны үнийн өсөлтийг бууруулах тухай яриач үүдээ барьж харанхуй болох гэж байж татвар бодитой үнэн бага байх одоо бол худлаа зохиомол татвар хураамж маш их наад зах нь зогсоолын элдвийн суурь хураамж татвар гээд цуварна доо

Avatar

Нэргүй 2025-01-13 103.57.92.59

ААН биш иргэдийг олон хамруулсан татварыг буулгах нь зөв. ААН -ийн татвар ж-нь НӨАт буулаа гээд иргэд ажилчдад ашиг нь очихгүй. ААН -ийн эздийн аиг л нэмэгдэнэ. Иймд зүгээр л иргэн ААН ийн орлогын татварыг л буулгах нь хамгийн зөв шийдвэр

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.113.54

та нар бас л хуурч бн 2 хувийг 5 болго…

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.191.19

5 хувь болгож нэмэх хэрэгтэй багасгачвал 2 хооронд харин ч эсрэгээрээ бага мөнгө нөатаас авна гэсэн үг юм за жишээ нь 50000аас 80000 төгрөг бидний гар дээр ирнэ гэсэн утгатай үг юм нэмэх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.113.54

2 хувийн буцаан олгголтыг 5 хувь болго
та нар ингэхгүй бол огцорцгоо….

Avatar

galdan 2025-01-13 66.181.180.228

cham shig mal yugaa meddeg yum .

Avatar

НААД НӨАТ ГЭЖ БАЙХААР БУЦААН ОЛГОЛТОО НЭМЭЭЧЭЭ 2025-01-13 202.179.18.152

НААД НӨАТ ГЭЖ БАЙХААР БУЦААН ОЛГОЛТОО НЭМЭЭЧЭЭ МӨН ГАДААДАД 3 ЖИЛЭЭС ДЭЭГ АМЬДАРСАН ТОДОРХОЙ ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭДИЙГ ТАТАХ ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭЭЧ НДШ БУРУУЛАЛДАА26 ХУВЬ ӨНДӨР БАЙНА ЯДАЖ БАГШ ЭМЧ НАРАА 18-30 НАСНЫ ИРГЭДИЙГ НДШ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛНО ЗААЛТ ОРУУЛАЛДАА НААД АЖЛЫН БАЙРНУУДЧИН НӨХӨХДӨНӨ

Avatar

1111 2025-01-13 192.82.65.103

НӨАТ-ын буцаан олголтоо дэлхийн жишигт хүргэвэл иргэд аль болох НӨАТ-тэй газраас л худалдан авалт хийнэ, баримт өгөхгүй байгаа иргэд, ААНБ-ыг шахаж эхэлнэ. Одоо татвараас зугтаж, орлогоо нуун дарагдуулж байгаа далд эдийн засаг бараг 30-40 хувь эзэлж байна шүү дээ. Бүгд мэдэж байгаа, тултал нь 10 хувь болговол манайх нөат-гүй дүн, 5 хувь хасуулаад авч болно гэдэг татвар төлдөггүй нөхөд хумигдана.

Avatar

Иргэн 2025-01-13 202.126.88.149

НӨАТ-н босгоо 1 турбум төгрөгөөс дээш болговол жинхэнэ жижиг дунд бизнесээ бодитой дэмжинэ ..

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.164.53

yag unen

Avatar

иргэн 2025-01-13 59.153.84.210

эцсийн хэрэглэгч төлж буй татварыг НӨАТ гээд бга, тэр татварыг ААН тайлагнан улсад төлөх ёстой, ААн-ын ачааалал буурах ч эцсийн хэрэглэгч нарт үнийн бууралт мэдрэгдэхгүй, тэрний оронд нөатын буцаан олголтыг 20% биш 50% болговол иргэд ААН-ээс нөат-Е баримт шаардах нь өсч далд эдийн засаг буурна даа. тэрний оронд ХХОАТ-ын 10% ийг бас 5 % болговол иргэдэд хэрэгтэй юм даа

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.88.149

АНУ-ын бодлого Монгол улсын эдийн засгийг сүйрүүлэх юм. Үүнийг хийхийн тулд төсвийн мөнгийг буруу төслүүдэд зарцуулж, үргүй зардал аль болох ихээр гаргуулах юм. Мөн гадаад улсаас ба олон улсын байгууллагаас зээл авахуулж, Монгол улсыг дефольт болгох нь АНУ-д ашигтай.

Avatar

бат 2025-01-13 14.1.81.130

зөв дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.184.253

50 say hurswn bol noat tologch bolj bgaa ni amidraltai ogt niitsehgui bnaa oorchilj ogno uu

Avatar

Нэргүй 2025-01-13 45.38.18.26

Зөв, дэмжиж байна. Юмны үнэ ч буурна. Бүх сүү, талх, мах, хувцас хунар, дулаан цахилгааны үнэ дээр 10% нэмж Төр татвар болгон авч байгаа. НӨАТ бол Төрийн дээрэм юм.

Avatar

Нэргүй 2025-01-13 59.153.114.69

Baabar
Хоёрын хооронд НӨАТ 5% хэрэггүйшдээ зарлага нь орлогоосоо давга. Огт НӨАТ-гүй байж болно, цөөнгүй оронд огт НӨАТ байхгүй.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.212.162.99

Нөат төлөгч болох нөхцөлийг дахиж хараач. Жилийн орлого 50сая төг бол нөат төлөгч болгож байгааг өөрчилж өгөөч ээ

Avatar

иргэн 2025-01-13 202.9.46.165

НӨАТ бол дээрэм мөн.

Avatar

Taxman 2025-01-13 202.9.47.55

Импортын татвар буурахаар гаднаас хямдхан хог дүүрнэ дээ.
Төсвийн орлого чинь нам буурна даа.
Дараа дахиж НӨАТ-ын хувийг өсгөх зоригтой улс төрийн хүчин гарахгүй дээ,
Хэрэглэгчдээс гардаг татварыг бууруулах нь бизнес эрхлэгчдийн татварыг нэмэх нөхцөл болно доо.
Тэртээ тэргүй боловсрол, эрүүл мэнд, мах сүү татваргүй ш дээ,

Avatar

ККК 2025-01-13 202.9.46.99

ХАРИН ТИЙМ ТАРХИНЫ ВИРУСТЭЙ ХЭДЭН ӨВГӨН СУЛИАРЧ ӨГӨХ ЮМ А ДОЛДАЙ Ч ЮУ ЧИВ ДЭЭ ТООН ДОО МУУ ХҮМҮҮС ХЭЦҮҮ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж