УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүдийн хамт Нэмэгдсэн өртөгийн албан татварын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар шинэ их хурлын дэгийн тухай хуулиар тухайн парламентын үед хэлэлцэгдээгүй бол буцаах дэгийн зохицуулалтаар буцаагдсан. Тиймээс шинэ парламент байгуулагдсан энэ үед дээрх гишүүдийн хамт НӨАТ-ыг бууруулах хуулийн төсөл боловсруулж дахин УИХ-д өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 180 мянган ААН бий. Түүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүс байгаа. тэдний 50 мянга нь НӨАТ төлдөг. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор 2024 онд 6.5 их наяд төгрөгийн НӨАТ бүртгэгдсэн байна. Энэ нийт татварын 24 хувийг бүрдүүлсэн байна.
НӨАТ-ын татварыг бууруулснаар дээр хэлсэн татвар төлж буй иргэд, ААН-ийн тоо нэмэгдэнэ. Ингэснээр татварын бааз суурь бий болно. Мөн монголчууд бараа бүтээгдэхүүнээ хямд хэрэглэх боломж бүрдэнэ. Эдийн засаг эрчимжинэ.
Ерөнхий сайд нийгмийн даатгалын шимтгэл болон татварын ачааллыг багасгаж татварын шинэчилнэ хийнэ гэсэн үүнтэй зэрэгцүүлэн уг санаачилгыг гаргаж байна. НӨАТ-ын татварыг бууруулснаар албан эдийн засгийг нэмэгдүүлнэ. Мөн бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх ачааг бууруулна. Иргэдэд ирэх татварын дарамт багасна." гэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэрбээр, Б.Пүрэвдорж гишүүний хувьд УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах тал дээр байнга байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэвч эрх баригчид өнгөрсөн хугацаанд огт дэмжиж байгаагүй. Энэ удаагийн парламентын хувьд олон намын төлөөлөлтэй болсон учир уг асуудалд анхаарлаа хандуулах байх. Иргэдийн зүгээс ч тэр НӨАТ-ыг бууруул гэдэг зүйлийг хэлж буй" гэсэн юм.
НӨАТ-ын татварыг бууруулснаар эдийн засгийг илүү ил тод болгоно. Албан эдийн засгийг бий болгоно. Мөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг бууруулснаар татвар төлөгчдийн нуруун дээр ирж буй татварын дарамтыг багасгана.Ингэснээр бизнес эрхлэх орчинг сайжруулна гэж УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэв.
бат 11 минутын өмнө 14.1.81.130
зөв дэмжиж байна
Нэргүй 29 минутын өмнө 66.181.184.253
50 say hurswn bol noat tologch bolj bgaa ni amidraltai ogt niitsehgui bnaa oorchilj ogno uu
Нэргүй 54 минутын өмнө 45.38.18.26
Зөв, дэмжиж байна. Юмны үнэ ч буурна. Бүх сүү, талх, мах, хувцас хунар, дулаан цахилгааны үнэ дээр 10% нэмж Төр татвар болгон авч байгаа. НӨАТ бол Төрийн дээрэм юм.
Нэргүй 58 минутын өмнө 59.153.114.69
Baabar
Хоёрын хооронд НӨАТ 5% хэрэггүйшдээ зарлага нь орлогоосоо давга. Огт НӨАТ-гүй байж болно, цөөнгүй оронд огт НӨАТ байхгүй.
Нэргүй 1 цагийн өмнө 103.212.162.99
Нөат төлөгч болох нөхцөлийг дахиж хараач. Жилийн орлого 50сая төг бол нөат төлөгч болгож байгааг өөрчилж өгөөч ээ
иргэн 1 цагийн өмнө 202.9.46.165
НӨАТ бол дээрэм мөн.
Taxman 1 цагийн өмнө 202.9.47.55
Импортын татвар буурахаар гаднаас хямдхан хог дүүрнэ дээ.
Төсвийн орлого чинь нам буурна даа.
Дараа дахиж НӨАТ-ын хувийг өсгөх зоригтой улс төрийн хүчин гарахгүй дээ,
Хэрэглэгчдээс гардаг татварыг бууруулах нь бизнес эрхлэгчдийн татварыг нэмэх нөхцөл болно доо.
Тэртээ тэргүй боловсрол, эрүүл мэнд, мах сүү татваргүй ш дээ,
ККК 21 минутын өмнө 202.9.46.99
ХАРИН ТИЙМ ТАРХИНЫ ВИРУСТЭЙ ХЭДЭН ӨВГӨН СУЛИАРЧ ӨГӨХ ЮМ А ДОЛДАЙ Ч ЮУ ЧИВ ДЭЭ ТООН ДОО МУУ ХҮМҮҮС ХЭЦҮҮ ЮМ