Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

P Diddy-д зарга үүсгэлээ

Нэрт реппер P Diddy шүүхэд дуудагдаад байна. Учир нь түүний ажилтан эмэгтэй насаар ялгаварлан гадуурхаж ажлаас халсан хэмээн шүүхэд гомдол гаргажээ.

Хатагтай Francesca Spero дуучны удирдлагад нийтдээ 12 жил ажилласан ба өдгөө 51 настай гэнэ. Түүнийг энэ оны эхээр ажлаас нь халсан аж.

Харин дуучны хэвлэлийн төлөөлөгч “Хатагтай Spero-г ажлаас халсан шалтгаан нь настай нь огт хамааралгүй. Түүнтэй хамтран ажиллах боломжгүй болсон өөр олон шалтгаан байсан” хэмээн мэдэгдээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж