Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.

Газар хөдлөлт болсон газар аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км зайтай аж.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулснаар газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.01.06-12/  нийслэлийн 7 дүүрэг, 14 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж